Шадар сайд ослын голомтод ажиллалаа » Төр.мн

Өлзийсайхан Энхтүвшин

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр
1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
1989-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
1996-2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга
1996-1997 онд "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч
1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2013 онд Монгол Ардын Намын дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
ШАГНАЛ
2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Шадар сайд ослын голомтод ажиллалаа

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэний хоёрынх нь цогцсыг гаргаж, хоёр иргэний цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар  өчигдөр ослын голомтод ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ үеэр ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, үүрэг чиглэл өгсөн юм.
Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаад байгаа учир эрэн хайх ажиллагаа явуулах хүндрэлтэй байгаа юм. Тиймээс 24 цагийн турш усыг соруулан өчигдрийн байдлаар усны түвшин 50 см-ээр багасаж, 1-2,5 м гүнтэй байна.
Мөн завь ашиглан карьерийн зайрмагдсан талбайн мөсийг хагалж зөөвөрлөн, нурангид дарагдсан эксковатор орчмын лаг шавар, шороо, мөсийг ухах, зөөвөрлөхийн зэрэгцээ аврагчид 1-2,5 м-ийн гүнд шумбалт хийж эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Ослын голомтод Онцгой байдал, Прокурор, Мэргэжлийн хяналт болон аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, "Эко-Алтан Заамар” ХХК-ийн  нийт 242 хүн, 38 техник, хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post