Аймгийн хэмжээнд 64 сайн дурын хэсгийн 700 гаруй алба хаагчийг томилгоожуулан ажиллаж байна » Төр.мн

Өлзийсайхан Энхтүвшин

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр
1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
1989-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
1996-2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга
1996-1997 онд "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч
1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2013 онд Монгол Ардын Намын дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
ШАГНАЛ
2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ
Англи, Орос

Аймгийн хэмжээнд 64 сайн дурын хэсгийн 700 гаруй алба хаагчийг томилгоожуулан ажиллаж байна

 
Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, мэргэжлийн удирдлага, шуурхай зохион байгуулалтаар хангах, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллалаа. 
Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонссон юм.
Сүхбаатар аймгийн хувьд өнгөрсөн онд таван суманд нийт 14 удаагийн хээрийн түймэр гарч,  91,9 мянган га талбай шатаж, нийт  548.2 сая төгрөгийн хохирол учирсан. Он гарсаар нэг хээрийн түймэр гарч,480 га талбай шатсан байна. 
Өнгөрсөн өвөл хур тундас бага орсны улмаас хаврын улиралд хуурайшилт эрт явагдаж нийт нутгаар ой, хээрийн түймэр гаргах эрсдэл өндөр байгаа. Тиймээс  ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гарсан гал түймрийг илрүүлэх, шуурхай мэдээлэх, унтраах зэрэг ажлыг зохион байгуулахыг үүрэг болгож аймгийн Онцгой байдлын газрын даргын албан бичгийг сумдад хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.
Сумдад болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг явуулах үүрэг бүхий I, II, III ээлжийн 64 сайн дурын хэсгийн 700 гаруй алба хаагчийг Засаг даргын захирамжаар томилгоожуулж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулсан.
Мөн түймрийн эрсдэл бүхий улиралд ой, хээрт амралт, аялал, зугаалгаар явах, байгалийн дагалт баялаг ашиглах, бугын эвэр түүх зэрэг үйл ажиллагааг хориглосон сумын Засаг даргын захирамж гаргуулахаар үүрэг чиглэл өгч ажиллаж байгаа хэмээн танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post