Насан туршийн боловсролын дэлхийн чиг хандлагыг судлахыг үүрэг болголоо » Төр.мн

Ёндонпэрэнлэй Баатарбилэг

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль
1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль
2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй
2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах
2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх
2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга
2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
ШАГНАЛ
2009 онд Алтан гадас одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

Насан туршийн боловсролын дэлхийн чиг хандлагыг судлахыг үүрэг болголоо

 
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр яамны харьяа байгууллагын нэг болох Насан туршийн боловсролын үндэсний төвд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Тус байгууллага нь насан туршийн боловсролын бодлогын хэрэгжилтийг үндэсний хэмжээнд зохицуулах чиг үүрэг бүхий сургалт, судалгаа, арга зүйн байгууллага юм. Иргэдийн насан туршийн буюу тасралтгүй боловсролыг албан бус хэлбэрээр эзэмшүүлэхэд төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд нэгтгэх, насан туршийн боловсролын үйлчилгээ явуулж байгаа 355 төв болон тэнд ажиллаж байгаа боловсон хүчийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй ч чиг үүргээ биелүүлэхэд хууль эрх зүйн орчин, төсөв мөнгөний хүндрэл зэрэг олон асуудал тулгамдаж байгааг сайдад дуулгалаа.
Монгол Улсын 3.2 сая иргэнийг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх, насан туршдаа суралцах боломжийг олгох, багш нарыг чадавхжуулах чухал чиг үүрэг байгууллага болов ч үүнд чиглэсэн санхүүжилт байхгүй гэлээ.  Орон нутаг дахь насан туршийн боловсролын төвүүдэд боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамрагдагсдын хувьсах зардлаар санхүүждэг байна.
Цаашид хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, дэлхий нийтийн насан туршийн боловсролын чиг хандлага, бололцоог судлан танилцуулахыг тус төвийн захирал Л.Болортунгалагт үүрэг болгож, яамны зүгээс тодорхой асуудлууд дээр дэмжлэг үзүүлнэ гэлээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post