Ё.Баатарбилэг сайд Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзлаа » Төр.мн

Ёндонпэрэнлэй Баатарбилэг

Улсын их хурлын гишүүн


ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль
1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль
2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй
2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах
2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх
2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга
2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
ШАГНАЛ
2009 онд Алтан гадас одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

Ё.Баатарбилэг сайд Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзлаа

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр (2020.02.13) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Ё.Баатарбилэг сайд уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банктай өрнүүлж буй олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, манай салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлээд Дээд боловсролын шинэчлэлийн төсөл, Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төслүүд одоо амжилттай хэрэгжиж буйг дурдлаа.

Суурин төлөөлөгч Павит Рамачандран "Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг гүйцэтгэж, өргөн бариад буйг дурдаад цаашид төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, ажил хэргийн төлөвлөгөөгөө уялдуулах боломжтой гэдгээ илэрхийлэв.
Уулзалтад БСШУС-ын сайдын Дээд боловсрол, гадаадын төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ш.Нарантуяа, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Гарди нар байлцлаа.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post