Бухарест хотод хүчээ сорих залуу бөхчүүд тодорлоо » Төр.мн

Бухарест хотод хүчээ сорих залуу бөхчүүд тодорлоо


 
Бөхийн төрлүүдийн 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ 11 дүгээр сарын 12-18-нд Румын улсын Бухарест хотод болох бөгөөд тус тэмцээнд хүчээ сорих чөлөөт бөхийн тамирчид тодорлоо.
Эрэгтэйчүүдийн 65, 70 кг-д насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцсон тул сорилгыг аравдугаар сарын 30-нд хийхээр хойшлуулсан байна. Тус хоёр жинд сорилт барилдаан хийснээр Бухарест хотыгг зорих бөхчүүдийн нэрс албан ёсоор эцэслэн шийдэгдэв. Тухайлбал, 65 кг-д Будапештын ДАШТ-д зодоглосон ОУХМ Т.Тулга халз барилдаанд спортын мастер Г.Ханбүргэдийг оноогоор цэвэр ялснаар ДАШТ-д хүч үзэхээр болсон. Харин 70 кг-д Будапештын ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, ОУХМ Б.Бямбадорж, 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэнтэй сорилго хийх ёстой байсан. Б.Бямбадорж бага зэргийн бэртлийн улмаас жиндээ зогсоогүй учир Э.Тэмүүлэн Румын улсыг зорих эрх авлаа.
U-23 нас хүртлэх  ДАШТ өнгөрсөн жил Польш улсад анх удаа зохион байгуулахад эмэгтэйчүүдийн 57 кг-д А.Батцэцэг мөнгө, 53 кг-д Г.Отгонжаргал, 60 кг-д Э.Гантуяа нар хүрэл медаль хүртэж байв. Энэ жилийн ДАШТ-д хүч үзэх Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Ц.Чинзориг, 65 кг-д Т.Тулга, 70 кг-д Э.Тэмүүлэн, 74 кг-д З.Сумъяабазар, 79 кг-д Д.Төгс-Эрдэнэ, 86 кг-д Г.Ганхуяг, 92 кг-д Ч.Алтангэрэл, 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д М.Лхагвагэрэл нар барилдана.
Эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 53 кг-д Бат-О.Болортуяа, 55 кг-д Б.Болор-Эрдэнэ, 57 кг-д С.Цэрэнчимэд, 59 кг-д Н.Наранцацрал, 62 кг-д Э.Гантуяа, 65 кг-д Х.Болортуяа, 68 кг-д М.Хишигмаа, 72 кг-д П.Номин-Эрдэнэ, 76 кг-д Н.Загардулам нар хүч үзэхээр болжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News