С.Цэрэнчимэд 4 насны ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн анхны бөх болов » Төр.мн

С.Цэрэнчимэд 4 насны ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн анхны бөх болов

 
Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий 57 кг-д Дэлхийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, дэлхийн залуучуудын аварга, дэлхийн цэргийн аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, "Монголиа Опен” ОУТ болон Монгол Улсын 3 удаагийн аварга, "Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин С. Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ. 
Тэрбээр Бухарестаас Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирч байгаа төдийгүй дөрвөн насны ангиллаар ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн анхны тамирчин болж байна. С.Цэрэнчимэд "Сомбатхей-2011” өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл, "Софи-2013” залуучуудын ДАШТ-ээс алт, "Ташкент-2014” онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, "Лас-Вегас-2015”-аас мөнгөн медаль хүртэж байв.
Тэрбээр энэ удаа Румынд 1/8 шигшээд эзэн орны Дениса Юлиана Фодорыг оноогоор цэвэр, шөвгийн наймд Украины Алина Акобианыг цэвэр ялсан ч хагас шигшээд энэ жилийн Пан-Америкийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн дэд аварга Канадын Алехандра Ребекка Тоунд оноогоор цэвэр (3:15) ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ЕАШТ-ий хошой хүрэл медальт Азербайжаны Алона Колесникийг туршлага заан 11:3-аар ялснаар медалийн тавцанд гарч чадлаа.

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News