Н.Батсуурь: Унасан бөхөөс уучлалт гуйх шаардлага байхгүй » Төр.мн

Н.Батсуурь: Унасан бөхөөс уучлалт гуйх шаардлага байхгүй

 

Өчигдөр болсон Үндсэн хуулийн 27 жилийн ойн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны дөрвийн даваанд Улсын аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Лхагвадоржтой оноолт таарч, ар нуруунаас нь өргөж, унагаж давсан. Гэхдээ энэ мэхээ ширүүн хийж, учраа бөхөө нугасаар нь унагасанд олон нийт дургүйцээд байгаа. Түүнчлэн барилдах эрхийг нь хасч, унагасан бөхөөсөө уучлалт гуйхыг шаардаж буй.
Харин өчигдрийн барилдааны талаар аварга Н.Батсуурь байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Барилдааны явц, давахад л тийм зүйл болсон. Би санаатай тийм зүйл хийгээгүй. Учраа бөх унахдаа биеэ хэт сулласан юм билээ. Дараа нь зүгээр босоод тахимаа өгсөн. Барилдааны үйл явц, хөндлөнгөөс харах хоёр чинь тэс өөр зүйл. Бэртээж, гэмтээхээр чанга унагаагүй. Зүгээр байсан. Юу боллоо гэж түүнийг албаар тэгж унагах вэ дээ. Ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж бодохгүй байна. Би уучлал гуйхгүй. Бие зүгээр байгаа. Тэглээ ч унагасан бөхөөсөө уучлал гуйгаад явна гэж юу байх вэ дээ" гэжээ.
Эх сурвалж: Оллоо.мн

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах

1 Сэтгэгдэл

  1. Новш

    Амьдрал чамайг нэг л өдөр хүчтэй савна даа батсуурь аа. Тэр үед чамайг өрөвдөх ганц хүн гарахгүй. Чи унана аа батсуурь аа

Next Post

News