Монгол тамирчин анх удаа олон улсын тэмцээнд уран гулгалтын төрлөөр оролцов » Төр.мн

Монгол тамирчин анх удаа олон улсын тэмцээнд уран гулгалтын төрлөөр оролцов

 
ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 02-12-нд болж буй дэлхийн оюутны өвлийн спортын наадмын уран гулгалтын ганцаарчилсан, эмэгтэй төрөлд Монгол Улсын тамирчин Г.Марал-Эрдэнэ оролцож байна. Тэрбээр энэ төрлөөр олон улсын тэмцээнд оролцсон Монгол Улсын анхны тамирчин боллоо. 
Наадмын зургаадахь өдөр ганцаарчилсан, эмэгтэй төрөлд нийт 38 тамирчин өрсөлдсөн бөгөөд тэдний дунд Г.Марал-Эрдэнэ багтсан нь манай улсын спортын түүхэнд онцлог үйл явдал болсон юм. Тэрээр 24.75 оноо авч, 30 дугаар байрт орсноор энэ удаагийн тэмцээнээ өндөрлөсөн байна.  Харин финалын шатанд Япон, ОХУ-ын тамирчид шалгарч, эхний байранд Японы уран гулгалтын тамирчин Михара Май 75.92 оноогоор тэргүүн байранд шалгарчээ. 
Тэрээр ярихдаа, "Монголд мөсөн гулгалтын талбай байдаггүй учраас бэлтгэл тасалдах эрсдэлтэй, тиймээс эх орон руугаа тэр бүр очоод байх боломж гадаггүй"-г хуваалцжээ.
Өдгөө Японы Чьюко их сургуулийн Спортын шинжлэх ухааны ангид суралдцаг тэрээр ирэх хавар сургуулиа төгсөөд энэ чиглэлээрээ мастер хамгаалж, илүү мэргэшин, олон тэмцээнд амжилт гаргахаар суралцахаа ярьж байв. Тус их сургуульд Японы уран гулгалтын үндэсний багийг дасгалжуулдаг багш, дасгалжуулагчид ажилладаг нь томоохон боломжийг олгожээ. 
Г.Марал-Эрдэнэ анх таван настайгаасаа Японд амьдарч, 12 жилийн турш уран гулгалтын спортоор япон багш, дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэж иржээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News