Хоккейчид "Азийн цом"-ын хошой аварга болов » Төр.мн

Хоккейчид "Азийн цом"-ын хошой аварга болов

 
Азийн хоккейн холбооноос зохион байгуулдаг "Азийн цом” тэмцээн Малайзын Куала Лумпур хотод болж, Монгол Улсын баг тамирчид хошой аварга боллоо. Тэмцээний шигшээ тоглолтод Монголын баг Филиппиний тамирчдыг хожиж, сингапурчууд хүрэл медаль хүртэв. Манай хоккейчид өнгөрсөн жил "Азийн цом”-д түрүүлсэн бөгөөд энэ жил аваргаа хамгаалж, хоёр дараалан цом өргөж буй юм. Энэ жилийн цомын тэмцээнд долоон баг хоёр хэсэгт хуваагдсанаас "А” хэсэгт Монгол, Филиппин, Малайз, Сингапур, "В” хэсэгт Индонез, Макао, Оманы баг тамирчид багтсан. Манай хоккейчид Малайзыг 9:5-аар, Сингапурыг 13:3-аар хожиж, Филиппинд 6:3-аар хожигдсон ч хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан. Хагас шигшээд талбайн эзэн малайзчуудыг 12:6, шигшээд Филиппинийг 6:3-аар хожиж аваргын цомыг өргөлөө. Сингапурын хоккейчид талбайн эзэн Малайзын багийг 4:0-ээр буулган авч хүрэл медаль хүртэв. 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News