Ширээний теннисний аваргаар “Өсөх зоос” баг шалгарлаа » Төр.мн

Ширээний теннисний аваргаар “Өсөх зоос” баг шалгарлаа

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, спортын мастер Т.Мэргэний нэрэмжит ширээний теннисний насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Арвайхээрт энэ сарын 4-6-ны өдөр боллоо.
Тэмцээнд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Дорнод, Төв, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий аймаг, Улаанбаатар хотоос 23 багийн 180 гаруй тамирчин оролцсон юм. Тэдний дотор Олон улсын хэмжээний мастер 4, Олон улсын мастер 10 гаруй байлаа. БНХАУ-ын Хэйбэй мужид бэлтгэл базааж буй спортын мастер Ж.Мөнхзориг, БНСУ-ын Пусан хотод бэлтгэгдэж байгаа улсын өсвөрийн шигшээ багийн тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, мөн улсын 2 удаагийн аварга спортын мастер Б.Билэгт нар оролцов.
"Өвөрхангайдаа улсын аваргын тэмцээнийг зохион байгуулах нь миний мөрөөдөл байсан” хэмээн спортын мастер Т.Мэргэн хэлж байсан юм. Тэрээр 1986-1991 онд Өвөрхангай аймгийн БТСХ-нд ширээний теннисний дасгалжуулагчаар ажиллаж байжээ
Өвөрхангай аймгаас спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, стандарт тохижилт бүхий спорт заалуудыг ашиглалтад оруулсан нь улс, бүсийн томоохон тэмцээнүүдийг зохион байгуулахад ашиг тусаа үзүүлж байгаа юм. Аймгийн ЗДТГ-аас энэхүү тэмцээнд 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Тэмцээний ганцаарчилсан төрөлд эмэгтэйчүүдээс Ө.Балжинням /Хангарьд/, эрэгтэйчүүдээс н.Бэгз /Өсөх зоос/, багийн төрөлд эмэгтэйчүүдээс Хангарьд -1 клуб, эрэгтэйчүүдээс "Өсөх зоос" клубын тамирчид тус тус шалгарлаа. Багийн нэгдсэн дүнгээр Я.Баярсайхан дасгалжуулагчтай "Өсөх зоос” баг тэргүүн байр эзэлж, Э.Мөнхбилэг дасгалжуулагчтай "Цэц шагай” баг, Ч.Нямаа дасгалжуулагчтай Орхон аймгийн баг удааллаа.
Эхний гурван байрт шалгарсан тамирчид энэ сарын сүүлээр Унгарын Будабешт хотноо болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Ширээний теннисний аваргаар “Өсөх зоос” баг шалгарлаа
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News