Нацү башёгийн 2 дахь өдөр Их аварга, Озэки цолтнууд учраагаа давлаа » Төр.мн

Нацү башёгийн 2 дахь өдөр Их аварга, Озэки цолтнууд учраагаа давлаа

 
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн хоёр дахь /2019.05.13/ өдрийн барилдаанд манай бөхчүүдээс 71 дэх их аварга Какүрюү М.Ананд, Хокүтофүжиг ошидаши мэхээр төвөггүй давж даваагаа ахиуллаа.
Ичиножёо А.Ичинноров Чиёотайрюүг ошидаши мэхээр давж эхний даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Митакүэмид хатакикоми мэхээр ойчсоноор хоёр дараалан унаад байна. Энэ өдөр маэгашира цолтой хоёр бөх болох М16 Дайшёохо Шижирбаяр - М17 Чиёошома Г.Мөнхсайхан нар хоорондоо оноолт таарч Чиёошома ерикири мэхээр давлаа.
Шинэхэн Озэки Такакейшёо, Котошёогикүг ошидаши мэхээр давж 2 дахь даваагаа авлаа. Озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдаж буй Точиношин, Дайшёог цуридаши мэхээр давж 2 даваатай болов. Гойэдо, Айояамаг сүкүинаги мэхээр давсан бол энэ өдөр Озэки Такаясү, Эндог цүкидаши мэхээр давж 1 даваа, 1 унаатай байна.
Өнөөдрийн оноолт: Их аварга Какүрюү М.Ананд /2-0/ - М1 Котошёогикү /1-1/
 Озэки Гойэдо /2-0/ - М2 Эндо /0-2/
Озэки Такаясү /1-1/ - Комүсүби Митакүэми /1-1/
Озэки Такакейшёо /2-0/ - М1 Хокүтофүжи /0-2/
Сэкиваке Ичиножёо А.Ичинноров /1-1/ - М3 Тамаваши Б.Мөнх-Оргил /0-2/
Сэкиваке Точиношин /2-0/ - М4 Окиноуми /0-2/
М16 Дайшёохо Шижирбаяр /1-1/ - Ж2 Такагенжи /2-0/
М17 Чиёошома Г.Мөнхсайхан /1-1/ - М15 Котоёко
Жюүрёо зиндаа
Кёкүшюүхо Б.Эрдэнэбаатар /1-1/ - Дайамами
Азамарюү C.Тодбилэг /1-1/ - Котоюүки
Миторюү Б.Төрболд /1-1/ - Хиденоуми
Кирибаяма Б.Лхагвасүрэн /1-1/ - Цүрүгишо

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News