Мазаалай 7 тоглолт хийснээс 4 хожилтой байна » Төр.мн

Мазаалай 7 тоглолт хийснээс 4 хожилтой байна

 
Монголын хөлбөмбөгийн холбооны "Мазала” үндэсний дээд лигийн тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд Мазаалай клуб амжилтаараа энэ удаа гуравт бичигдэж байна.
Мазаалай клубын хувьд 7 тоглолт хийснээс  4 хожиж, 1 тэнцэж, 2 хожигдож "Мазала нэгдүүгээр лиг"-ийн III байранд эрэмбэлэгдээд байгаа аж. Нийт 18 тоглолт хийх бөгөөд эхний 7 тоглолтод 20 гоол эсрэг багийн хаалганд оруулсан бол 13 гоол өөрийн хаалгандаа алджээ.
Долоон тоглолтын үр дүнг сонирхуулахад: Мазаалай - Соёмбын барсууд 3:3, Мазаалай - Сумида 5:0, Мазаалай - Хан-Уул 1:3, Мазаалай - ДМЮ 3:0, Мазаалай - Хүрээ хөвгүүд 4:3, Мазаалай - Төв Буганууд 2:1, Мазаалай - Жепро 2:3 гэсэн гоолын харьцаатай байна. Дараагийн тоглолт ирэх бямба гарагт Монголын хөлбөмбөгийн холбооны төв талбайд болно.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News