Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг дэлхийн Гран прид хүчээ сорино » Төр.мн

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг дэлхийн Гран прид хүчээ сорино

 
ОХУ-ын Екатеринбург хотноо ФИБА-гийн 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн Гран при өнөөдөр /2019.07.09/ эхэлж байна.
Олимпын эрхийн оноо олгох цуврал дэлхийн Гран прид манай эмэгтэй баг Унгар, Чех, Беларус улсын багуудтай нэг хэсэгт багтжээ. Өнөөдөр Монголын цагаар 21 цагт Унгарын багтай хэсгийн эхний тоглолтоо хийх бол маргааш /07.10/ 19 цаг 40 минутаас Беларус-Монгол, 21 цагаас Чех-Монгол гэсэн хуваарийн дагуу тоглоно.
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн хамгийн шилдэг эмэгтэй мэргэжлийн багууд Дэлхийн Гран прид өрсөлдөж байгаа юм. Тус тэмцээний нөгөө хэсэгт АНУ, ОХУ, Франц, Румын улсын багууд шалгарсан байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News