Хязаалан насны 184 морьд хурдалж байна » Төр.мн

Хязаалан насны 184 морьд хурдалж байна

 
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүй долоон худагт хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ. 
Хязаалангийн уралдаанд 298 хурдан үрээ шандас хурдаа сорихоор бүртгүүлснээс 184 үрээ гарааны зурхайнаас хөдөлсөн бөгөөд 11 цагийн орчимд барианд хүрнэ. Хязаалангийн уралдаанд  Монгол Улсын тод манлай уяач Т.Батцоожийн хээр халзан, тод манлай алдарт уяач Б.Батхүүгийн хүрэн, аймгийн алдарт уяач Р.Мөнхтөрийн халиун, уяач Т.Галбадрахын хонгор зэрэг улс, бүсийн наадамд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүд морджээ. 
Дашрамд дурдахад, Ноднин Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд тодорч наадамчин олноо баясгасан. Харин аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Д.Хишигжаргалын хурдан үрээ хурдалсан юм. 
Өнөөдөр 14.00 цагаас Хүй долоон худагт Шүдлэн насны морьдын уралдаан эхэлнэ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News