М.Намуун Турк улсын боксчинг 4:1-ээр яллаа » Төр.мн

М.Намуун Турк улсын боксчинг 4:1-ээр яллаа

ОХУ-ын Улаан-Үд хотноо эмэгтэйчүүдийн сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 дэх өдөр 60 кг-д Монхорын Намуун, Турк улсын тамирчин Сема Калисканыг яллаа.
Насанд хүрэгчдийн Азийн АШТ, өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ М.Намуун, өрсөлдөгчөө 4:1 /29:28, 28:29, 29:28, 29:28, 30:27/-ннр илүүрхэн ялсан юм. Энэхүү тэмцээнд манай улсаас ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч М.Буянжаргал болон Л.Энхбаатар, Т.Эрдэнэбаяр нарын дасгалжуулагчаар ахлуулсан долоон тамирчин оролцож байна. Мөн ДАШТ-д Олон улсын боксын холбооны /AIBA/ III одтой шүүгч Г.Бадрах ажиллаж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News