БНСУ-д болсон Гран при-д “Улаанбаатар ММС Энержи” баг тэргүүллээ » Төр.мн

БНСУ-д болсон Гран при-д “Улаанбаатар ММС Энержи” баг тэргүүллээ

 
БНСУ-д сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын сүүлчийн Гран при тэмцээнд Монголын "Улаанбаатар ММС Энержи” баг тэргүүн байр эзэллээ.
Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нараас бүрдсэн манай баг аваргын төлөөх тоглолтод "Пиран” багийг 13:10-аар хожсон байна. Энэ удаагийн амжилтаараа дэлхийн Гран при ангиллын тэмцээнд Монголоос төдийгүй Ази тивээс анх удаа түрүүлсэн тохиолдол болов.
Манай баг хагас шигшээд ОХУ-ын "Нева” багийг хожиж, шигшээд анх удаа шалгарсан бөгөөд тэд шөвгийн наймд Сербийн алдарт "Земун” багийг 17:16-гаар хожсон юм.  "Улаанбаатар ММС Энержи” баг энэ хожлоороо "Токио-2020” олимпын эрх авах чухал оноог авч чадлаа. Энэ улирлын сүүлчийн Гран при тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор Д.Дэлгэрням шалгарсан байна.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News