Буудлагын тамирчид одтой байна » Төр.мн

Буудлагын тамирчид одтой байна

 
Буудлагын спортын тамирчин О.Есүгэн буудлагын спортын тамирчдын олимпод оролцох  гурав дахь эрхийг авчирлаа. Тэрбээр Катарын Доха хотноо өнөөдөр эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд 626.5 оноогоор 13 дугаар байр эзэлсэн юм.
О.Есүгэн хэдийгээр шигшээд шалгараагүй ч ийнхүү Токио-2020" олимпийн наадамд оролцох эрхээ өвөртөлсөн байна. Түүний өмнө БНЭУ-ын 3,  БНСУ-ын 3, нийт зургаан тамирчин  эрхээ аваад байсан юм.
Дашрамд дуулгахад, буудлагын спортын дэлхийн цомын цуврал тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо дөрөвдүгээр сард болж  өндөрлөсөн. Тус тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд спортын мастер Ц.Анударь 578 оноогоор Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолын болзол ханган, "Токио-2020” зуны олимпийн наадамд цэц мэргэнээ сорих анхны эрхийг авсан. Мөн түүнтэй зуузай холбон эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд ОУХМ Э.Даваахүү  577.9 оноогоор 5-р байрт шалгарч Олимпийн наадмын 2 дахь эрхийг авсан билээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News