МХБХ-ны ерөнхийлөгч өсвөрийн шигшээ багийн тамирчдад амжилт хүсэв » Төр.мн

МХБХ-ны ерөнхийлөгч өсвөрийн шигшээ багийн тамирчдад амжилт хүсэв

Хөлбөмбөгийн Э.Шинэбаяр, Н.Баттулга дасгалжуулагчтай 12 хүртэлх насны хѳвгүүдийн шигшээ багийн тамирчдыг өчигдөр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар хүлээн авч уулзан баяр хүргэж дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүслээ.
ОХУ-ын улсад болсон "Бөмбөрцгийн хязгаар дахь хөлбөмбөг" хэмээх олон улсын тэмцээнд 12 хүртэлх насны шигшээ баг тамирчид амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн юм. Тэд багаараа мөнгөн медалийн эзэд болсон төдийгүй Т.Энх-Эрдэнэ тэмцээний шилдэг довтлогч, хаалгач А.Билгүүн багийнхаа шилдэг тоглогч гэсэн шагналыг тус тус хүртсэн юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News