"Олимпын зөвлөлийн удирдах ажилтны сургалт" орон нутагт болов » Төр.мн

"Олимпын зөвлөлийн удирдах ажилтны сургалт" орон нутагт болов

 
Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос Увс, Баян-Өлгий аймгийн "Олимпын зөвлөлийн удирдах ажилтны сургалт"-ыг энэ сарын 7-нд Улаангомд зохион байгуулав.
Тус сургалтад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Увс, Баян-Өлгий аймгийн Олимпын зөвлөл, Олимпын танхимын удирдах ажилтнууд, Ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын багш нар зэрэг нийт 50 гаруй хүн хамрагджээ.
Сургалтыг МҮОХ, Монголын үндэсний олимпын академи /МҮОА/-аас хамтран, Монгол Улсын ЕБС-иудын дунд зохион байгуулж буй "Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг эрчимжүүлэх, Олимпын зөвлөл, Олимпын танхимын үйл ажиллагааг боловсронгуй болгох, Спорт-Олимпизм, Олимпын боловсролын ач холбогдол, цар хүрээ зэрэг сэдвээр зохион байгуулсан юм. 
Энэ үеэр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Улаангомын ЕБС-иудын олимпын танхимын үйл ажиллагаатай танилцаж, болзолт уралдааны хүрээнд аялах цомыг гардуулж, сурагчидтай уулзалт зохион байгууллаа хэмээн МҮОХ-ноос мэдээллээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News