Сар шинийн өмнөх сорилго барилдааны тов гарчээ » Төр.мн

Сар шинийн өмнөх сорилго барилдааны тов гарчээ

 
Бөх сонирхогчид, бөхчүүд жил бүрийн сар шинийн өмнөх барилдааныг шимтэн үздэг. Сорилго барилдаанд хэн хэрхэн барилдсанаар сар шинийн барилдааны үзүүр түрүүний бөхчүүдийг, улсын баяр наадмаар цол авахад дөхүү бөхчүүдийг тодорхойлдог гэхэд болно. Энэ жилийн сар шинийн өмнөх сорилго барилдаан, "Жем Интернэшнл” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд болох тов гарчээ.
Уг сорилго барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм байна. Улсын баяр наадмын бөхийн барилдааны дараа эрэмбэлэгддэг энэхүү барилдаан 13 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд "Жем Интернэшнл” ХХК ивээн тэтгэдэг билээ.
Дашрамд дуулгахад тус байгууллагын 20 жилийн ой энэ онд тохиож буй билээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News