Монголын жүдочид Парис болон Дюссельдорфын Их дуулгад хүч үзнэ » Төр.мн

Монголын жүдочид Парис болон Дюссельдорфын Их дуулгад хүч үзнэ

Монголын жүдо бөхийн шигшээ баг 2020 оны эхний олон улсын тэмцээнд хүчээ сорихоор пүрэв гарагт /02.06/ Европ тивийг зорив. 
Парис хотноо хоёрдугаар сарын 8-9-нд болох "Парис-2020” Их дуулга тэмцээнд 121 орны 740 жүдоч /эрэгтэй 446, эмэгтэй 294/ оролцох бөгөөд Монгол Улсаас 20 жүдоч хүчээ сорих юм.
Багийн бүрэлдэхүүнд эмэгтэй жүдочдоос 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, 52 кг-д ОУХМ Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 57 кг-д олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумьяа, 63 кг-д ОУХМ Б.Ганхайч, 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал, -78 кг-д ОУХМ О.Мөнхцэцэг, эрэгтэй жүдочдоос 60 кг-д ОУХМ Л.Өнөбoлд, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, +100 кг-д олимпын аварга Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр нар барилдана.
Парисын Их дуулгад Францаас хамгийн олон буюу 56 жүдоч барилдах бол ОХУ, Герман, Португал улсаас 21, АНУ, Монголоос 20, Японоос 19 жүдоч хүчээ сорих юм байна.
Монголын жүдочид тус тэмцээний дараа энэ бүрэлдэхүүнээрээ Парист хамтарсан бэлтгэлд оролцоод, тэндээсээ Германыг зорьж хоёдугаар сарын 21-23-нд болох Дюссельдорфийн "Их дуулга” тэмцээнд хүчээ сорих юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News