Монголын боксчдоос Б.Чинзориг, О.Бямба-Эрдэнэ нар олимпын эрхээ авлаа » Төр.мн

Монголын боксчдоос Б.Чинзориг, О.Бямба-Эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Эрэгтэйчүүдийн 63 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, Энэтхэгийн боксчин Каушик Маништэй хүч сорин 3:2-оор /29:28, 28:29, 30:27,29:28, 28:29/ ялж олимпын эрхээ авлаа.
Ийнхүү ОУХМ Б.Чиизориг Монголын боксчдоос "Токио-2020” олимпын эрх авсан анхны тамирчин болов. Хүрэл медалийн болзол хангасан Б.Чинзориг өнөөдөр орон нутгийн цагаар үдээс өмнө мөнгөн медалийн төлөө Узбекстаны боксчин Абдураимов Елнуртай тулалдана.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 9-ны үдээс өмнө хүрэл медалийн төлөө эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Т.Болортуул, Австралийн тамирчин Н.Скайэтай тулалдаж 0:5-аар /30:27, 30:27, 30:25, 30:27, 30:27/ ялагдлаа.
Харин үдээс хойш эмэгтэйчүүдийн 60 кг-д хүрлийн төлөө ОУХМ М.Намуун, Энэтхэгийн Б.Симранжиттай тоглож 0:5-аар /30:27, 30:27, 29:28, 29:28, 30:27/ хожигдсон бол  эрэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ өмнөх өдөр ялагдсан ч жингийнхээ олимпын 5 дахь эрхийн төлөө өчигдөр Индонезийн тамирчинтай хүч үзэж 5:0-ээр /29:28, 29:28, 29:28, 29:28, 30:27/ ялж эрхээ өвөртөллөө.
Montsame.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News