Нэг дасгалжуулагчийн хоёр баг удахгүй тоглоно » Төр.мн

Нэг дасгалжуулагчийн хоёр баг удахгүй тоглоно

 
Цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  байгаа энэ үед  Монголын Хөлбөмбөгийн Холбоонтоглолтын тухай нэгэн мэдээлэл гарав.  Тс холбооны  гадаа талбайн 2020 оны улирлын нээлтийн тоглолт ирэх 7 дугаар сарын 1-ний 18:00 цагт МХБХ-ны ногоон талбайд болох юм байна. Супер цомын тоглолтоор эхлэх  уг тоглолт  2019 оны "Мазала Дээд Лиг"-ийн аварга "Улаанбаатар Сити" болон 2019 оны "МХБХ-ны Цом"-ын аварга "Хаан Хүнс Эрчим" багуудын хооронд явагдах ажээ.
МХБХ-ныхон УОК, ЭМЯ-наас гаргасан зөвлөмж, зааврын дагуу тоглолтыг үзэгчгүй явуулах гэнэ.
"Эрчим" багийн хувьд "Хаан Хүнс" багтай нэгдэж "Хаан Хүнс Эрчим" нэртэйгээр тэмцээнийг эхлүүлэх бол  "Улаанбаатар Сити" баг улирлын эхний тоглолтоо Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн арвин түүхтэй багийн эсрэг хийхээр болжээ.
Энэ хоёр багийн  дасгалжуулагч нь МХБ-ийн ҮШ багийн ахлагч Н.Цэдэнбал.   Тэрбээр өнгөрсөн жил "Улаанбаатар Сити" багтай лигт түрүүлсэн ч  багийн удирдлагуудтайгаа үл ойлголцол үүссэн тул энэ жил "Хаан Хүнс Эрчим" багтай нэгдэж байгаа аж. Нэг дасгалжуулагчийн шинэ хуучин хоёр баг хэрхэн тоглохыг харах гэсэн хөлбөмбөгийн ирэх сарын 1-нийг тэсэн чдан хүлээж байгаа гэнэ шүү.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News