Э.Оюунболдын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэр гаргалаа » Төр.мн

Э.Оюунболдын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэр гаргалаа

 
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч зургадугаар сарын 17-нд Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэн, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга хэмээх цолыг хураах нь хуульд нийцнэ гэж үзсэн. Тэгвэл Э.Оюунболд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхээ эдэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо албан ёсоор ирүүлсэн юм.
Э.Оюунболдын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ, барилдах эрхийг 1 жилээр хасах болгож өөрчилжээ. Нэг жилээр хасах болсон нь өнгөрсөн хугацаанд маргасан хугацааг харгалзсан байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News