Хакүхо, Асанояама нар башёг тэргүүлж байна » Төр.мн

Хакүхо, Асанояама нар башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн 8 дахь өдрийн барилдаанууд өчигдөр буюу 7 сарын 26-нд болсон. Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж буй барилдаан цар тахлын үзэгчгүй шахам болж байгаа бөгөөд /2500 хүнд үзэх эрх билет өгсөн/ уг барилдаанд Хакүхо Шоо Кагаяакитай , озэки Асанояама Аойяаматай учраа таарсан.
Хакүхо энэ удаагийн башёд барилдаж буй ганц Ёкозүна цолтой бөх юм. Учир нь Ёкозүна Какүрюү Ананд гэмтлийн улмаас башёг орхиод байгаа.
Хакүхо өчигдөр Кагаяакиг давж, 8 дахь ялалтаа авснаар 50 дахь удаагаа нэг ч уналгүйгээр качикоши хийсэн байна. Харин Анандын эзгүйд барууныг манлайлж буй шинэхэн озэки Асанояама башёгийн найм дахь өдөр Аойяамаг хаяснаар мөн 8 даваатай болж Хакүхогийн адилаар башёг тэргүүлж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News