Модон бөмбөгийн улсын аваргыг тодруулна » Төр.мн

Модон бөмбөгийн улсын аваргыг тодруулна

 
Модон бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-13-нд Багануур дүүргийн цэнгэлдэх хүрээлэнд болно. Тэмцээнд Ховд, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Говь-Сүмбэр аймгийн болон нийслэлийн 20 гаруй байгууллага, их, дээд сургууль, клубийн 100 орчим баг тамирчин оролцохоор мэдүүлгээ Монголын модон бөмбөгийн холбоонд ирүүлжээ. Энэхүү тэмцээн нь хоёр үндсэн төрлөөр буюу цохилтын төрөл ганцаарчилсан, баг, холимог хос, хосын ангиллаар болно. Харин талбайн цохилтын тэмцээнийг шилдэг тамирчдын хооронд ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй төрлөөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ онд модон бөмбөгийн төрлөөр ямар нэгэн тэмцээн болоогүй учир тамирчид, сонирхогчид улсын аваргын тэмцээнд олноороо оролцох, спортын ур чадвараа сорин, спортын цол зэргээ ахиулан өрсөлдөхөөр хот, хөдөөд бэлтгэлээ сайтар хангаж байгаа аж. Тэмцээнд оролцогчдыг Спортын төв ордны 104 тоот өрөөнд энэ сарын 11-нийг хүртэл өдөр бүр бүртгэнэ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News