Ерөнхийлөгч Х.Баттулга талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа “өөрийн” 13 гишүүнээ эргэлээ. Эдгээр гишүүд бүгд түүний нутаг нуга, “халаасных” нь хүмүүс юм. Учир нь, АН-ын хагаралдааны толгойлогч нь Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэдгийг ойрын хэдэн өдөр бид харлаа. Тэрбээр “Би гишүүдтэйгээ ил ярьж болохгүй зүйлсийн талаар хэлэлцэхээр иртэл хэвлэлийнхэн байлаа” гээд өлсгөлөнгийн ард өөрийгөө байгааг бүрэн илчилчихлээ.
Түүний хувьд өнөөдөр аль нэг намын харьяалалгүй, улс орныхоор тусгаар тогтнол, ард иргэдийнхээ эв нэгдлийн төлөө ажиллаж байх ёстой хүн. Гэтэл өнөөдөр эрх мэдлийн төлөө өлсч, өөрийн намынхаа дотоод зөрчилдөөнийг шийдэж чадахгүй байгаа УИХ-ын гишүүдтэй нууц уулзалт хийхээр ийнхүү гарч ирлээ. Хэдхэн хоногийн өмнө тэрбээр төв талбай дээр гэнэт мэдээлэл хийж байсныг Та бүхэн санаж байгаа. Тэрбээр “Би ЗХЖШ-ын тэргүүн” гэдэг үгийг удаа дараа хэлж, шажуур зууж байсан. Өнөөдөр тэрбээр “Монгол Улс хуульгүй орон боллоо. Нэг намын дарангуйлалд орчихлоо” гэсэн юм яриад зогсч байна. Маргааш тэр юу ч хийж, ард түмнийг өдөөн хатгаж мэдэхээр харагдаж байна. Эв нэгдлийг илэрхийлэгч хүн өнөөдөр хууль бус өлсгөлөнг дэмжээд явж байгаа нь хууль ёсны асуудал болж таарч байна уу.
АН-ынхан хөл хориотой бахйад туг далбаагаа бариад жагсаад байгааг Ерөнхийлөгч Та юу гэж тайлбарлах вэ. Ийнхүү тэрбээр улс төрийн “хор”-оо гэгээн цагаан өдрөөр зарлаж, олон нийтийг өдөөн хатгаж байгаагаа илэрхийллээ.
Б.Саруул
яагаад ерөнхийлөгчрүү дайраад бгаа юм бэ бүх эрх мэдэл ман д бгаа биздээ.
Хуцалгүй шиг далд ороод өгөөч гэж гуйя ухаантаан.
Dandaa taamgaar bodsnoo bchij baih yum tyllgeronhiilogch garch iree l biz terend hardaj serdeed baix yu bgaan be.
Миний бие мунхаг бээр МАН, Энэ төр засагт аль эрт 1. 2 сард жонхуг УИХаараа хэлэлцээд импичмент хийгээд улс төрөөс зайлуулж хэн ч биш болгооч энэ жонху төр засаг ард түмэнд ихээхэн гай тарина шүү хэмээн анхааруулж пост коммент бичиж байсан тэр үед хөдлөөгүй одоо яаж бна жонху вирус бүх аймаг, ард түмний дунд тархаж цус асгарч мэдэх нөхцөл бдал үүслээ. Одоо хожидсон боловуу хэмээн эмээнэ..
Яг тийм гэдэг нь харагдаж байсан .Галиндэв хаана бна Ганибалуу Аа тийм Ганибал нөгөө авилгатай тэмцэх газар бичгээ өгсөн үү гээд л нууц даалгавраа ил шалгаад л явчихсан ш дээ.
Эзнээ харсан гөлөгнүүд нь сүүлээ шарваганужлаал Өмнө очсон хүмүүс рүү хэнч байсан учир зүггүй хуцаал боргоод байсан.
Албан есны тамгаа хадагын хамт Туваанд огчихоод, Эрдэнэ оороо нэр дэвшиж болох уу. МАН-с ес зуйгуй хуний нэрийг СЕХ дэвшихийг зовшоорч болох уу. МАН-тарах нь зов.
Эв нэгдлийг эрхэмлэгч байна гэж тангараг өргөсөн Ерөнхийлөгч маань өргөсөн тангаргаа мартаа юу. Сандал суудал , албан тушаалын төлөө юу ч хийж мэдэхээр болж дээ. Оюуны бядгүй, хар биеийн бядтай гэдгээ харуулж яваа юм бишүү. Юун уриалаад байнаа..
Би энэ нам бус гэдэг үгэнд хэзээ ч итгэхгүй амьд хүн юм чинь аль нэг зөв буруу 2 ыг ялгаж өөртөө таалагдсан хэн нэгнийг дэмжиж сонгуульд орох эрх чөлөөгөө эдэлдэг энэ хамгийн худал юм шүү дээ.
Иргэд Онц дэглэм тогтоож төрийн эрхээ авч луйварчдыг зайлуулахыг Ерөнхийлэгчээс хүсэж байгаа.
Энэ сэтгүүлч нэртэй мэлхий ядаж үгээ зөв сонгож, хэвийн найруулгаар бичиж сураач!.
Эв нэгдлийг сахигч хүн аль нэг намын дотоод асуудлыг дэмжиж ийм увиагүй үйлдэл гаргах нь буруу лдаа.