• 24
  • 1171

Б.Ганбат: 136 дугаар сургуулийг цэцэрлэг болгосноор гэртээ байгаа хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэнэ

Б.Ганбат: 136 дугаар сургуулийг цэцэрлэг болгосноор гэртээ байгаа хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэнэ

   Иргэдийн дунд 136 дугаар сургуулийг татан буулгахтай холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбаттай ярилцлаа.
136 дугаар сургуулийн нөхцөл байдлын талаар танилцуулахгүй юу? 
    Тус сургууль нь 19-р хорооны хүүхдүүдийг хамруулдаг бөгөөд 136 дугаар сургууль, 210 дугаар цэцэрлэгийн цогцолбор юм. Тус сургуульд нь 180 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль бөгөөд одоогийн байдлаар 1-5 дугаар ангийн 347 хүүхэд суралцдаг. Харин 210 дугаар цэцэрлэгт 238 хүүхэд хамрагддаг. Тус хороонд сургуулийн өмнөх насны 800 хүүхэд байгаагаас цэцэрлэгийн орны тоо хүрэлцээгүйгээс ердөө хамрагдах ёстой хүүхдүүдийн 29 хувь нь л 210 дугаар цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Харин үлдсэн 71 хувь цэцэрлэгт явах боломжгүй гэртээ байдаг.

136 дугаар сургуулийн барилга, 210 дугаар цэцэрлэг барилга нь П хэлбэртэй, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга юм.  

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 136 дугаар сургуулийг татан буулгах гэж байгаа тухай асуудал яригдаж эхлээд байна. Энэ үнэн үү ?
  Иргэд болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөс гарсан санал, эцэг эх оршин суугчдын саналыг харгалзан үзсэний үндсэн дээр 19 дүгээр хорооны сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоог нэмэх зорилготойгоор 136 дугаар сургууль, 210 дугаар цэцэрлэгийн нэгдсэн цогцолборыг цэцэрлэг хэлбэрээр ашиглаж, 136 дугаар сургуулийг шинээр ашиглалтанд орсон 148 дугаар сургуультай нэгтгэх юм. Харин 136 дугаар сургуулийг цэцэрлэг болгосноор гэртээ байгаа хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл бага сургуулийн барилгыг цэцэрлэг болгоно л гэсэн үг.  
Тус хороонд 148 дугаар сургууль баригдсаны дараа сургуулийг нэгтгэх хүсэлтийг эхлээд гаргасны үндсэн дээр хороо, дүүргээс нийслэл рүү илгээсэн. 
136 дугаар сургуулийг шилжүүлснээр хуучин байрыг ямар зориулалтаар ашиглах вэ?
19 дүгээр хороонд цэцэрлэгийн насны 800 гаруй хүүхэд байдгаас түүнээс 29% нь хамрагддаг гэж хэллээ. Аль болох олон хүүхдийг хамруулахын тулд тус 136 дугаар сургуулийг шилжүүлж дан цэцэрлэгийн зориулалтаар ашигласнаар цэцэрлэгийн хүртээмж 50% хүртэл өсөх юм. 
136 болон 148 дугаар сургуулийг яагаад нэгтгэх болсон юм бэ?
136-р сургуулийг 148-дугаар сургуультай нэгтгэж байгаа гол шалтгаан нь 148-р сургууль өнгөрсөн жил ашиглалтанд орсон боловч цар тахлын улмаас хичээллээгүй. Тэр сургуулийн бүртгэл дээр өнгөрсөн жил ердөө 136 хүүхэд байсан. Сургууль өөрөө 640 хүүхдийн хүчин чадалтай, 2 ээлжээр хичээллэвэл 1280 хүүхэд хамрагдах боломжтой болно. 
Энэ хичээлийн жилд 19-р хорооны хамран сургах тойрогт 53, 44-р сургуульд явж байгаа хүүхдүүдийг харьяаллынх нь дагуу 148-р сургууль руу нийт 800 хүүхдийг шилжүүлж байгаа. Хүчин чадал хангалттай байгаа учраас 136-р сургуулийн 5-р анги төгсөгчдийг нэгтгэж оруулах юм.
Байршлын хувьд 136-р сургуулийн хүүхдүүд 148-р сургууль руу явахад хүндрэлтэй юу? Хэр хол вэ? 
136 дугаар сургууль нь 19 дүгээр хорооны захад байрладаг учраас сурагчид сургуульдаа явах гэж дунджаар 3-3.5 км явж хүрдэг. Мөн тус сургуулийг төгссөн 5 дугаар ангийн сурагчид 44, 53, 102 гэх мэт өөр хорооны сургуульд шилжин суралцдаг зэрэг хүндрэлтэй асуудлууд байсан. Харин 148 дугаар сургууль бол хорооны төв хэсэгт байрлахаас гадна 136-р бага сургуулийг төгссөн 5 дугаар ангийн хүүхдүүд өөр сургуульд шилжиж суралцах шаардлагагүйгээр бүрэн дунд боловсролоо эзэмших боломж нээгдэж байгаагаараа давуу талтай юм. 
Одоо суралцаж байгаа 1-5-р ангийн хэдэн хүүхдийг 148 дугаар сургууль рүү шилжүүлэх вэ?
Одоо 136 дугаар сургуульд 1-5 дугаар ангийн 337  сурагч суралцдаг. Эдгээр сурагчид гэртэйгээ ойрхон 148 дугаар сургууль руу шилжих юм. 
136 дугаар сургуулийн багш ажилчдыг хэрхэх нь тодорхойгүй байгаа нь иргэдийн санааг их зовоож байгаа?
Шилжүүлж байгаа болохоос татан буугдаж байгаа асуудал огт биш. Зарим нэг мэдээллийн сайтаар асуудлыг өнгөц байдлаар нэг талын эрх ашгийн төлөө иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээлэл гарсан байна.

Тус сургуулийн багш ажилчид бүгд ажилтай байна. Ангиа дагаад багш нар нь хамт очино.

Тэнд ажиллаж байсан ажилтан алба хаагчид сургууль цэцэрлэгүүддээ хуваарилагдаад ажиллана. Нэг ч хүн ажилгүй үлдэхгүй.  
Мөн 26 дугаар хороонд шинээр баригдаж байгаа 157 дугаар сургуулийн зориулалттай барилгыг ашиглалтад оруулж 133 дугаар сургуулийн хичээлийн байраар өөрчлөх саналыг иргэд тавьсан гэсэн. 

Шинээр баригдаж байгаа 157 дугаар сургууль нь одоогийн байдлаар дэд бүтцэд холбогдоогүй. Ус, дулаан тавиагүй, дотоод заслын ажил энэ жилийн төсөвт тусгагдаагүй тул ашиглалтанд орох боломжгүй байна. Гадна угсралтын ажил 80 хувьтай явж байгаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 10 Зөв 0 1 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 24
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Зочин - 1 сар өмнө

    Тэгвэл яагаад анхнаасаа дан ганц цэцэрлэг нээгээгүй юм. Цэцэрлэгийн хүртээмж эрэлт ихтэй байгааг хэн ч мэднэ. Та нар анхнаасаа бодлогоо зөв хийсэн бол одоо ийм байдалд хүрэхгүй шдээ. Дүүрэг бүрт сургууль цэцэрлэгийн цогцолбор байгаа тэдний хувь заяагаар хэдий болтол тоглох юм болдоо.

  • Oyuerdene - 1 сар өмнө

    Ern bol zow shiider bn nen tvrvvnd irex jil surguulid orox 5nastanguudaa awmaar bn.

  • Их сайхан баяртай мэдээ байна Шийдвэр гаргасан бүх хүмүүст ажлын амжилт хүсье.

  • BAATAR SUNJEE - 1 сар өмнө

    МАШ ЗӨВ. АШГҮЙ ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДҮҮД ИХ ХАЯГДААД БАЙСАН ЮМ..

  • Demjij bn - 1 сар өмнө

    энэ зөв санаа бна ер нь бол бага сургууль цэцэрлэгийн энэ цогцолборыг дан цэцэрлэг эсвэл цэцэрлэг ойрхон баыгаа өол дунд сургууль болгох хэрэгтэй Үүний нэг жишээ 23 дугаар хорооны царцсан гэх бага сургууль цэцэрлэгийн бхрилгбг дан дунд сургууль болгож одоогиын гэр цэцэрлэг байгаа газарт баригдах өргөтгөлөө бие даасан цэцэроэг болговол илүү үр дүнтэй шүү.

  • Jambal - 1 сар өмнө

    yumni uchir oilgoigui baij muu heleh ovchin tussan humuus oigov uu surguuli tatan buulgasan geed soliorood bsan.

  • Bat-Erdene - 1 сар өмнө

    Ene jil huuhduudee tsetserlegtei bolgoh n ashgui dee. Ugaasaa tsuuhun huuhedtei baga surguuliig uur surguulitai negtgeh n zuitei. Manai horoond tsetserleg mash ih heregtei bgaa shuu. Bayarlalaa..

  • Иргэн - 1 сар өмнө

    Манай хорооны хүүхдүүд цэцэрлэгтэй болж байгаад баяртай байна. Төр засаг иргэдийн талд байж оновчтой бас зоригтой шийдвэр гаргасан байна. Ажлаа мэддэг, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсдог нийслэл дүүргийн удирдлагуудад талархал илэрхийлье..

  • Зочин - 1 сар өмнө

    136-р сургуулийн эрхлэгчийн эрх ашгаас болж 19-р хорооны 200 гаруй хүүхэд цэцэрлэггүй гэртээ сууж, эцэг эрчүүд нь хүүхдээ харж ажилгүй гэртээ сууна гэж юу байхав дээ. 136-р сургуулийг цэцэрлэг болгох нь зөв зүйтэй шийдвэр байна..

  • Зочин - 1 сар өмнө

    Сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэж өгч байгааг дэмжиж байна. Аливаа асуудалд сөргөөр хандаад байгаа хүмүүс хүүхдүүдийн эрх ашгийг илүүд тавих хэрэгтэй. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа маш олон хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийг боловсрол эзэмших боломжыг бүрдүүлж байгааг дэмжиж байна..

  • Зочин - 1 сар өмнө

    210 р цэцэрлэг ямар эрх мэдэлтэй гэж бүхэл бүтэн сургууль буулгах захиалга өгч арын хаалга хийж бна 2020 онд ийм яриа яваад бсан.Олны үг ортой юмаа.

  • Эрдэнээ - 1 сар өмнө

    Цэцэрлэг болгож байгаа нь маш зөв. Цэцэрлэгийн насны хүүхдүүд нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ харах хүнгүй цоожлуулж байна. 136-р сургуулийг нэгтгэснээр цэцэрлэгийн насны хүүхдүүд хамрагдах боломж бүрдэж байгаад баяртай байна. Ажлын амжилт хүсэе..

  • Зочин - 1 сар өмнө

    Боловсролын газрын дарга нь байж сургуулийн хажууд хэддүгээр цэцэрлэг байгааг мэдэхгүй байж гэртээ хичнээн хүүхэд байгаа тооцоог яаж тогтоосон юм бол доо хөөрхий тэр сургуулийн хажууд 210 дугаар цэцэрлэг байдаг. Сургуулийн барилга нь 180 хүүхдийг суудалтай 120 хүүхдийн ортой сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга. Мэдээллээ зөв өгөөсэй..

  • Зочин. - 1 сар өмнө

    Бат амгалан гэж УИХ ийн гишүүний эхнэрийн эгч Ганбат гэж хүүхэн боловсролын хэлтэст дарга болж дээ. Хүргэн хүү хүчээ өгчээ. Онигоо юм аа..

  • T - 1 сар өмнө

    Buruu yeah tsetserelgiinhaa toog zow hel zayu 210 216 gehshig bitgi oorsdiinhoo erh ashigiig bodood bai tanar.

  • https://m.facebook.com/story.php?story_fbid=4024826194281175&id=100002615030630.

  • Зочин - 1 сар өмнө

    210 дугаар цэцэрлэг мөн шүүдээ Наранцэцэг Эрхлэгчтэй 216 гэх шиг.

  • Зочин - 1 сар өмнө

    Буруу шүүдээ.

  • Хулан - 1 сар өмнө

    Зөв санал байна. Хүүхэд цөөхөн болохоор суралцах болон ажлийн үр дүн хэт унтаа байдалтай юм шиг санагдсан. Цөөхөн хэдхэн хүүхдийг нэгтгэж өөр олон хүүхэдтэй өрсөлдүүлж сурах чадамжийг дээшлүүлэх хэрэгтэй..

  • Зочин - 1 сар өмнө

    Зөв шүү. Тэр том сургууль байсаар байхад. Нэгтгээд хуучин сургуулийг цэцэрлэг болгох нь зөв.

  • Zochin - 1 сар өмнө

    Manaih 1r hothond amidardag 1r hohonoos 148ruu ywahad mash hvndreltei 2 awtobus damjina ywgan ywahad hol zam bartaatai hugshun hvn uwliin hvitend jijig hvvhed hutluud udurt 4 udaa naash tsaash ywahad hvndreltei 1r hothoniig 44 53 ruu huwaarilaj bolohgvi ymuu.

  • Tsendochir - 1 сар өмнө

    136r surguul shiljvvlhiig esergvvtsej bn.

  • Зочин - 1 сар өмнө

    Tegsen deer zuw shuu.

  • Chimgee - 1 сар өмнө

    Bi ene horooni irgen bnaa tus tsetserlegt 2jiliin hugatsaand hvvhde hamruulj chdahgv odoo hvrtel bna zai bagtaamj n joohon bolohor tsoohon hedhen bvlegt surgiuli tsetserleg gj tsug bsanas tsetserlegt tvlhvv hvvhdvde hamruulmaar bn.

  • ПЕТРОВИС бензиний үнийг 150 төгрөгөөр “НЭМЖ”, АИ92 2200 төгрөгт хүрлээ 

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ТЭРБУМ МОД ТАРИХ санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлэв

    Шатахуун ачсан галт тэрэг МОНГОЛ РУУ хөдөлжээ

    Монголын олон улсын арбитр банкны холбоотой хамтарсан уулзалт зохион байгууллаа

    Цагаан зээрт шүлхий оношлогдсон, малд халдварлаагүй байна

    ЭМЯ: Нэмэлтээр ор дэлгэж болох ч ажиллах нөөц алга

    О.Осоржамаа: Би өөрийнхөө пэйж хуудсыг 20 саяд зарсан бол ингэж явахгүй

    Дорнод аймагт Коронавирусийн эсрэг эмийн багцад дараах зүйлс багтжээ

    Ардчиллын "Алтан хараацай" Э.Бат-Үүл хувьдаа байргүй гэв

    Дархан-Уул аймагт Ковид-19 өвчний батлагдсан тохиолдол буурсан үзүүлэлтэй байна

    83.4 сая ам.долларын төсөвтэй “Дарханы зам" хэзээ ашиглалтад орох вэ? Л.ХАЛТАР сайдаа...

    Шинээр 3,361 тохиолдол бүртгэгдэж, 12 иргэн нас барлаа

    Мэргэжлийн спортын тэмцээнийг эхний ээлжид “Хариуцлагын гэрээ” байгуулж зохион байгуулахыг зөвшөөрнө

    Эмнэлэг болон тусгаарлан ажиглах 420 байранд 26,774 өвчтөн эмчлүүлж байна

    ШУТИС-ийн шинэ салбар Өмнөговь аймагт байгуулагдахаар зэхэж байна

    Гал унтраах хоолой болон хөдөлмөр хамгааллын хувцас угаах, хатаах төхөөрөмжийг бүтээж, ашиглаж эхэллээ

    Гэр бүлийн гурван гишүүд угаартсан хэрэг гарчээ

    ОНЦЛОХ 12 ЭШЛЭЛ: Ерөнхийлөгчийн НҮБ-ын чуулганд хэлсэн үгээс

    “COVID-19 ERSDEL” системийн заавар

    Малчдын бэлэн байдлыг хангаж ажиллаж байна

    “Эрдэнэс тавантолгой” ХК Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана

    Баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав

    Тарвага агнасан, худалдсан, тээвэрлэсэн 26 зөрчил илрүүлжээ

    Л.Энх-Амгалан: Сурагчдын ахицаар багшийн ажлыг дүгнэн, урамшуулал олгох нь зөв

    Энхтайваны гүүрэн дээрээс үсрэх гэж байсан иргэнийг аварчээ

    #BigLIFEforLilTHUGE хандивын аянд нэгдэхийг уриалж байна

    Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн өнөөгийн байдал" цахим хурал боллоо

    “Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт дууслаа

    Цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэнэ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

    Б.Баттүшиг: Э.Цэндбаатараа аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай

    “Женко” Х.Баттулга намаа “самарсан” нь багадаад улс төрийн бүх намуудыг тараахыг шаардлаа

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Бүлэг дээрэмчид иргэдийг дээрэмдэж эхэлжээ

    “Бохь” Н.Амарзаяа Гашуунсухайтыг “САМАРЧ” эхлэв үү?

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗАРЛИГ гаргахаар боллоо

    Гэхдээ эрүүл ухаанаар бодоход Эрдэнэ, Энхбат хоёроос Хүрэлсүх алд илүү

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Хариуцлагын гэрээ” байгуулсан караоке, бааруудад шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна

    “Хариуцлагын гэрээ” байгуулсан караоке, бааруудад шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна