• 0
  • 371

Д.Сугар: Хамгийн өндөр оноо авсан 100 хүүхдэд Шинэ үеийнхэнд зориулсан “Z КАРТ” олгоно

Д.Сугар: Хамгийн өндөр оноо авсан 100 хүүхдэд Шинэ үеийнхэнд зориулсан “Z КАРТ” олгоно

Сүүлийн үед Төрийн банкнаас олон төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж байгаа аж. Энэ талаар Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугараас дараах мэдээллийг авлаа. 
    - Энэ онд Төрийн банк шинээр ямар бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлсэн бэ? талаар яриагаа эхлэх үү?
-Төрийн Банкны хувьд олон улсын стандартад нийцсэн орчин үеийн банк, санхүүгийн цогц үйлчилгээг орон даяар саадгүй хүргэх, нийгмийн дундаж давхаргыг тэлэхэд чиглэсэн өрх, гэр бүлд ээлттэй банк байх зорилгоор харилцагчдынхаа санхүүгийн олон талт хэрэгцээг хангахад чиглэн Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж, 350 АТМ, 4000 гаруй картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг.
Бид харилцагчийнхаа бизнесийн үйл ажиллагааг дэмжих, тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, Тээврийн бизнесийн, Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээлийн бүтээгдэхүүнийг тус тус зах зээлд шинээр нэвтрүүллээ.

Мөн залуу үедээ санхүүгийн боловсрол олгож, зөв дадал суулгах зорилгоор 17-29 насны залууст зориулсан олон төрлийн хөнгөлөлт, урамшуулалт бүхий “Z карт”-ыг зах зээлд нэвтрүүлсэн. 

Түүнчлэн, Зайнаас данс нээх үйлчилгээ, Corporate gateway үйлчилгээг шинээр нэвтрүүлж, E-Mongolia портал сайтанд Гялсбанкны эрхээр нэвтрэх, ДАН систем ашиглан Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлэх, мэдээлэл шинэчлэх, Төрийн банкны цахим теллер үйлчилгээ буюу Киоск төхөөрөмжийг ашиглан хэрэглээний төлбөр, татвар, нийгмийн даатгал болон авто тээврийн үндэсний төвийн төлбөрийг бүх банкны карт, интернэт банкаар төлөх боломжтой болоод байна.


-    Залууст зориулсан “Z карт”-ынха талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
    Төрийн банкнаас зах зээлд шинээр нэвтрүүлсэн “Z карт” нь дотоодын болон олон улсын төлбөр тооцоонд ашиглагдах VISA карт юм. Бид энэхүү картаар дамжуулан залуучууддаа санхүүгийн зөв дадал суулгах зорилгоор зөвхөн 17-29 насны харилцагчдадаа санал болгож байгаа. Тус картын давуу талын хувьд нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартад нийцсэн EMV чип, payWave зайнаас унших технологи бүхий төгрөг болон ам.долларын сонголттой дебит карт юм. 
    Хөнгөлөлт урамшууллын хувьд Гэнэтийн ослын даатгал болон Гялсбанк үйлчилгээний эхний жилийн хураамжаас чөлөөлж байгаа төдийгүй Төрийн банкны АТМ-с бэлэн мөнгө авахад шимтгэлгүй, хүссэн газраа төлбөргүй хүргүүлэн авах боломжтой. 
    Төрийн банкнаас оюунлаг залуусаа дэмжих ажлыг 2014 оноос хойш тогтмол хийж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Элсэлтийн Ерөнхий шалгалтандаа хамгийн өндөр оноо авсан эхний 100 хүүхдэд тодорхой хэмжээний мөнгөн урамшууллын хамт “Z Карт”-аа үнэ төлбөргүй олгохоор болсон. 
-    Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, Тээврийн бизнесийн зээл бүтээгдэхүүнээ тодруулж болох уу?

Төрийн банкнаас агаарын бохирдлыг бууруулах, байгаль ээлтэй бизнесийн дэмжиж, ногоон зээлийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоо сарын 1 хувийн хүү, 180 хүртэл сарын хугацаатай, 100 хүртэл сая төгрөгийн Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц худалдан авах болон бариулах зээлийг 20 хувийн урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэйгээр гаргаад байна. Тээврийн бизнесийн зээлийн хувьд Тээврийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж, иргэн нь бизнесийн үйл ажиллагаа өргөжүүлэх зорилгоор шинээр автомашин худалдан авах, хуучин автомашинаа шинэчлэх, өргөжүүлэхэд зориулж Монгол Улсад импортоор орж ирсэн гаалийн бичигтэй автомашин худалдан авахад зориулан 60 хүртэл сарын хугацаатай,  сарын 1.4-1.5 хувийн хүүтэй 150 сая төгрөг хүртэлх зээлийг санал болгож байна. Мөн Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээлийг иргэн, аж ахуй нэгжүүдэд зориулан санал болгож байна.  
Мөн энэ онд бид нийт 26 нэр төрлийн зээлийн бүтээгдэхүүний жилийн хүүгээ 1.2%-4.8%-иар бууруулан харилцагчдад таатай нөхцөлийг бүрдүүлэн ажилласан.
-    Төрийн банкнаас цаашид ямар төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

Тун удахгүй 21 аймгийн үзэсгэлэнт байгалийн зурагтай Миний Монгол картыг харилцагчдадаа санал болгохоор ажиллаж байна. Тус картын хураамжийн орлогоос тодорхой хэсгийг тухайн аймгийн байгаль хамгаалах ажилд зориулахаар төлөвлөж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээ, “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд дундаж давхаргыг дэмжих, бойжуулахад чиглэсэн банкны үйлчилгээг хөгжүүлэн ажиллана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ПЕТРОВИС бензиний үнийг 150 төгрөгөөр “НЭМЖ”, АИ92 2200 төгрөгт хүрлээ 

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ТЭРБУМ МОД ТАРИХ санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлэв

    Шатахуун ачсан галт тэрэг МОНГОЛ РУУ хөдөлжээ

    Монголын олон улсын арбитр банкны холбоотой хамтарсан уулзалт зохион байгууллаа

    Цагаан зээрт шүлхий оношлогдсон, малд халдварлаагүй байна

    ЭМЯ: Нэмэлтээр ор дэлгэж болох ч ажиллах нөөц алга

    О.Осоржамаа: Би өөрийнхөө пэйж хуудсыг 20 саяд зарсан бол ингэж явахгүй

    Дорнод аймагт Коронавирусийн эсрэг эмийн багцад дараах зүйлс багтжээ

    Ардчиллын "Алтан хараацай" Э.Бат-Үүл хувьдаа байргүй гэв

    Дархан-Уул аймагт Ковид-19 өвчний батлагдсан тохиолдол буурсан үзүүлэлтэй байна

    83.4 сая ам.долларын төсөвтэй “Дарханы зам" хэзээ ашиглалтад орох вэ? Л.ХАЛТАР сайдаа...

    Шинээр 3,361 тохиолдол бүртгэгдэж, 12 иргэн нас барлаа

    Мэргэжлийн спортын тэмцээнийг эхний ээлжид “Хариуцлагын гэрээ” байгуулж зохион байгуулахыг зөвшөөрнө

    Эмнэлэг болон тусгаарлан ажиглах 420 байранд 26,774 өвчтөн эмчлүүлж байна

    ШУТИС-ийн шинэ салбар Өмнөговь аймагт байгуулагдахаар зэхэж байна

    Гал унтраах хоолой болон хөдөлмөр хамгааллын хувцас угаах, хатаах төхөөрөмжийг бүтээж, ашиглаж эхэллээ

    Гэр бүлийн гурван гишүүд угаартсан хэрэг гарчээ

    ОНЦЛОХ 12 ЭШЛЭЛ: Ерөнхийлөгчийн НҮБ-ын чуулганд хэлсэн үгээс

    “COVID-19 ERSDEL” системийн заавар

    Малчдын бэлэн байдлыг хангаж ажиллаж байна

    “Эрдэнэс тавантолгой” ХК Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана

    Баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав

    Тарвага агнасан, худалдсан, тээвэрлэсэн 26 зөрчил илрүүлжээ

    Л.Энх-Амгалан: Сурагчдын ахицаар багшийн ажлыг дүгнэн, урамшуулал олгох нь зөв

    Энхтайваны гүүрэн дээрээс үсрэх гэж байсан иргэнийг аварчээ

    #BigLIFEforLilTHUGE хандивын аянд нэгдэхийг уриалж байна

    Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн өнөөгийн байдал" цахим хурал боллоо

    “Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт дууслаа

    Цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэнэ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

    Б.Баттүшиг: Э.Цэндбаатараа аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай

    “Женко” Х.Баттулга намаа “самарсан” нь багадаад улс төрийн бүх намуудыг тараахыг шаардлаа

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Бүлэг дээрэмчид иргэдийг дээрэмдэж эхэлжээ

    “Бохь” Н.Амарзаяа Гашуунсухайтыг “САМАРЧ” эхлэв үү?

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗАРЛИГ гаргахаар боллоо

    Гэхдээ эрүүл ухаанаар бодоход Эрдэнэ, Энхбат хоёроос Хүрэлсүх алд илүү

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Сангийн сайд асан С.Баярцогтыг суллах шийдвэр гарлаа

    Сангийн сайд асан С.Баярцогтыг суллах шийдвэр гарлаа