“МӨХӨЛД” ойртсон Ардчилсан намын түүх ингээд дуусах нь

“МӨХӨЛД” ойртсон Ардчилсан намын түүх ингээд дуусах нь

      Ардчилалыг авчирсан гэж цээжээ дэлсдэг Ардчилсан нам “МӨХӨЛ”-ийн ирмэгт ойртжээ. Ингэж хэлэхийн учир нь Ардчилсан нам хоёр хуваагдаж, зөрчил, маргаан, үл ойлголцол, талцал хуваагдлын идээ бээрт автсан байна. Энэ маргаан 31 жил үргэлжлэв. Хэзээд нэгдмэл байж ирээгүй Ардчилсан намын дотоод хэрүүл, тамганы төлөөх тэмцэл эхнэр, нөхрийн маргаанаас дор болж шалдаа буулаа.

АРДЧИЛСАН НАМ ”ХОГИЙН САВ” БОЛЛОО

Ардчилсан нам дотроосоо ялзраад удаж байгааг намын гишүүд, дэмжигчид дуу нэгтэй хэлж байна. Дарга гэх сэнтийн араас хөл алдан хөөцөлдөх нөхөд цайлган сэтгэлтэй намдаа үнэн ч байж ирсэн гишүүдийн мөнгөөр халаасаа дүүргэж,  тэдний мөнгийг хайр найргүй цацаж яваа сурагтай. 31 жилийн хугацаанд хэн дуртай нь АН-д элсэж, хүссэн үед хаяад явдаг, намын босго, цензургүй нам гэж Ардчилсан намыг хэлэх байх. Магадгүй энэ нь намын ардчилал юм болов уу?

Энэ намын хаалгыг татаагүй улс төрчид байхгүй болж. Намаасаа хөөгдөгсөд, намд гологсод, худал хэлэх попрогч нар, “хулгай” хийсэн улс төрчид гээд дурын нэгэн Ардчилсан нам руу сарвайдаг, тэднийг голохгүй тосоод авдаг нь энэ намыг “ХОГИЙН САВ” болгож орхилоо.

“ГУДАМЖ”-ны тэмцэгч нэрт Ж.Батзанданг АН тосоод авав. Хэдэнтээ намын квотоор их хуралд суусан тэрбээр намаасаа хөөгдөж, ШИНЭ нам байгуулж хариу барив. Үүнд Лу.Болд нэгдэж Ардчилсан нам руугаа нулимаад орхисон.  Нэгэн цагт намын дарга хийж явсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мөн л намаасаа хөөгдөөд, Ерөнхийлөгчийн сонгуулийн сургаар төрхөмдөө буцсан. Ерөнхийлөгчийн суудалд санаархсан боловч сачий нь хүрсэнгүй, эцэстээ өлсгөлөнгийн хэлбэрт шилжив. Төрийн тэргүүний суудал горилогч Босоо С.Ганбаатар МАХН-аасаа нүүр буруулж, АН-ийг сонгосон ч дагздуулав. Шинэ гишүүнд бүү хэл намын луйхаруудад зайгаа тавьж өгдөггүй “ЦЭНХЭР”-үүд Босоо Ганбаагийн улс төрийн карьерийг ингээд дуусгав бололтой.

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 29 жил зүтгэж ирсэн Ардчилсан намаасаа өөрийн хүсэлтээр захиа бичиж намаасаа татгалзаж, Иргэний оролцоотой гурван тогтолцоот намаа байгуулаад тун чиг завгүй явна. Ардчилсан намд орсон, гарсан улс төрчдийг дурдвал урт жагсаал үргэлжилнэ.

Хаа газрын “гологдмол” гишүүдийг намдаа элсүүлэн авч дараа нь хөөж гаргадаг, зарим нь хаяад явдаг Ардчилсан намд С.Жавхлан хүртэл элссэн байдаг. Харин тэрээр явцгүйг мэдсэн үү урлагийн замаа хөөхөөр болж АН-ыг орхиж байгаагаа мэдэгдсэн билээ. Намынхаа гишүүд, дэмжигчдэд хөөгдөж, үг хэлж ч чадаагүй “Нэргүй”  улс төрч Э.Бат-Үүл буцаад АН-даа ирж, бүр Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуульд үзэх гээд нэр дэвшээд явж байна.

Муу нэрт, луу данст С.Эрдэнэ бууриа сахиж үлдсэн ч намынхаа эв нэгдлийг хангаж чадсангүй. Нам доторх “цөөвөр чоно”-оос намаа хамгаалсан ч түүний улс төрчийн замнал цааш үргэлжлэхэд тун бэрх боллоо.

Нэгэн үед хүчтэй гэж хэлэгдэж байсан Ардчилсан нам “ХОГИЙН САВ”-аа цэвэрлэхгүй болбоос ялзарч дуусах нь...

АРДЧИЛСАН НАМЫН ХӨГШЧҮҮД СААРАЛ ОРДОН РУУ САНААРХАВ

Ухаан сийрэг нэг нь бууриа сэлгэж байхад урдах замаа хардаг нэг нь “явуургүй” болчихсон намынхаа суудлын төлөө дотроо цэц булаацалдаж байна. Тамганаас өөр энэ намд юу ч байхгүй. Өөрийн гэсэн намын байр байхгүй аж.

Хоёр дарга, хоёр тамгатай Ардчилсан намын эрх мэдлийн төлөөх дайн үргэлжилсээр, хэзээ дуусах нь тодорхойгүй. Намын дайнд хэн ялах нь үл мэдэгдэнэ. Тодруулбал, Их хуралд суусан 12 гишүүн нь нэг тал, намаа харуулдан суугаа хэд нь нөгөө тал болж нам дотроо дайтаж байна.

Урдаа барих оюунлаг боловсон хүчингүй ардчилсан нам залуучуудаар дутагдаж байна. Ардчилсан залуучуудын холбоо нь хүртэл эрх мэдэлтэй хэн нэгний улыг шагайж буй аж. Учир нь жил жилийн АН сонгуульд “Хөгшчүүдээ” өмнөө барьж парламентад суулгах гэж үзэж буй нь бухын дордохыг харж үнэг турж үхнэ гэдэг болж байна.

Тус намд залуучуудын байр суур хэрэггүй аж. Саарал ордонд суухгүй л бол амь тавих гэж байгаа мэт АН-ын хууччуул залуустаа зай тавьж өгөхгүй өөрсдөө зүтгэсээр байна. Түүний нэгэн жишээ бол УИХ-ын нөхөн сонгуульд Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нар нэр дэвшсэн явдал юм. Тэд муу нэртэй, улс төрийн хар түүхтэй улс. Гэтэл 60 настай ч биологийн нас нь 20-той хэмээн нөхөн сонгууль руу сарвайж байх юм.

Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө гэх үг бий. Тэд өөрсдийнхөө асуудлаа шийдэж чадаагүй байж төр барихаар санаархаж байгаа ч ичмээр харагдаж байна.

Тэртээ 31 жилийн өмнө байгуулагдаж байсан Ардчилсан нам бүрэн шинэчлэгдэх цаг болжээ. Үгүй бол ингээд энэ намын түүх дуусах нь.

Төр.мн

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • МОНГОЛ ФРАНЦЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА БИЗНЕСИЙН ТҮВШИНД ИДЭВХЖИН ХӨГЖИЖ БАЙНА

    Монгол, Францын боловсролын хамтын ажиллагаа өргөжлөө

    ГОВЬСҮМБЭР, УВС, ЗАВХАН, БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖУУДЫГ ӨРГӨТГӨЖ, ШИНЭЭР БАРИХ ТӨСЛИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

    Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах сургуулийн үеэр нисдэг тэргээр аврах ажиллагаа явууллаа

    Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Эрдэнэбат, жолооч Ж.Ганхөлөгт хорих ял оноолоо

    АЗХ: С.Эрдэнэ Ардчиллын арьс нөмөрсөн коммунист болчихсон

    Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах сургуулийн үеэр нисдэг тэргээр аврах ажиллагаа явууллаа

    “ТӨРИЙН БАНКНЫ ҮНЭТ ЦААСНЫ НЭЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА АРГА ХЭМЖЭЭ”-нд урьж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

    Төлсөн бүртгэлийн хураамж хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тэтгэлэгт хөтөлбөрт зориулагдах болно

    С.Бямбацогт: Дарханы хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгалыг ирэх сард багтаан нээнэ

    Эрдэнэт үйлдвэр “Mongolia Mining-2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэнд оролцож байна

    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никейзийг хүлээн авч уулзлаа

    “ТӨСВИЙН БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ” сэдвээр хэлэлцлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахор-тай уулзлаа

    Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрхний хавхлаг нөхөн сэргээн мэс заслын шинэ технологи нутагшуулж байна

    Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа дээшиллээ

    "Автомашингүй өдөр-2022"-өөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно

    Монголд анх удаагаа ХАДАНД АВИРАЛТЫН фестиваль болно

    Хавдрын мэс засал, хими , хөнгөвчлөх эмчилгээний хүлээгдэл бэрхшээлийг арилгах чиглэлд цогц арга хэмжээ авлаа

    Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч дууслаа

    “Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ

    Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авлаа

    “Тунгалаг мэлмий" хүмүүнлэгийн ажиллагааг уламжлал болгон зохион байгуулна

    НҮБ: Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн түүхийн алдаагаа ухамсарлахыг уриалав

    Г.ЁНДОН: Монгол улс зэсийн баяжмал гадагшаа гаргаад байх бус өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭХЭМҮТ-д ажиллаа

    Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч дууслаа

    74 лавлагаа, тодорхойлолтыг НОТАРИАТААР баталгаажуулах ШААРДЛАГАГҮЙ боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен-тэй уулзав

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хотын дарга Туркийн Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа

    Хотын дарга Туркийн Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа