Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эхлэн цахим орчинд МУГТ Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөсөн, зодуулсан талаарх мэдээлэл цахим хуудаст эрчимтэй тархаж, иргэдийн цайны сэдэв болоод амжсан. Одоогоор нийгэм хоёр хэсэг болгон талцуулаад байгаа аж. Нэг хэсэн хүмүүс МУГТ Э.Цэндбаатарыг өмөөрч түүний талд зогсож, нөгөө хэсэг буюу удирдах албаны хүмүүс МУГТ Э.Цэндбаатарыг үгүйсгэж байна. Гэвч тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан болж буй үйл явцтай холбогдуулан мэдэгдэл хийсэн. Гэвч түүний мэдэгдэл хүмүүст хардлага төрүүлээд байгаа аж. Учир нь тэрбээр энэ хэрэгт нэр холбогдсон эрхмүүдийг хамаагүй гэж хэлсэн нь сүрдүүлэгт өртсөн байх магадлалтай гэж үзэж байна.
Энэ талаар олон мэдээлэл урсан гарч байгаа ч МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч багийн ахлагч Б.Баттүшиг өөрийн твиттер хуудастаа МУГТ Э.Цэндбаатартай холбоотой жиргээ хийгээд амжсан байна. Гэвч тэрбээр удалгүй жиргээгээ устгасан байна. Тэрбээр жиргээндээ:
“Цэндбаатар зүгээр байгаарай ахын дүү. Аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай ” хэмээн жиргээд авлаа
” хэмээн жиргээд амжээ.
Эрхэм гишүүдээ УИХ-ыг ард түмэн шүүмжлээд байна. Анхааралтай сонсох хэрэгтэй байна. Баяр наадмын тухай хууль зэрэг хуулийн төслүүд хэлэлцэхэд үнэ өсөө...
© 2013-2021