Угаарын эрсдэлээс гэр бүлээ, хайртай хүмүүсээ хамгаалъя

Угаарын эрсдэлээс гэр бүлээ, хайртай хүмүүсээ хамгаалъя

      Улирал солигдох үед угаартах, угаартаж амиа алдах иргэдийн тоо нэмэгддэг. Нийслэлчүүд бид 2019 оны өвлөөс эхлэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хүртэл хувиар буурсан. Цаашид 80 хүртэл хувиар бууруулах зорилтыг Засгийн газар, хотын удирдлагууд тавиад буй. Сайжруулсан шахмал түлш түлдэг болсноор иргэд угаартах нь нэмэгдсэн гэх ойлголт нийгэмд байдаг ч түүнээс өмнө нүүрс хэрэглэдэг байхад ч хүмүүс угаартаж нас бардаг байсан. Гэхдээ энэ нь хүмүүс угаартаж нас барах нь хэвийн үзэгдэл гээд байгаа зүйл биш. Гол нь иргэд маань өөрсдөө хариуцлагатай байж, яндан, зуухны бүрэн бүтэн байдлаа шалгаж, хүүхдээр гал түлүүлдэггүй, угаар мэдрэгчээ ажиллаж байгаа эсэхийг байнга шалгадаг, зай нь дуусчихлаа гээд шиддэггүй байх ёстойг сануулж байгаа юм.

Үнэхээр сайжруулсан шахмал түлш түлснээс болж угаартдаг бол нийслэлчүүд бид тэр аяараа угаартах байлаа. Гэтэл тийм биш гэдгийг өнгөрсөн хоёр жилийн туршлага харуулж байна.

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 10 мянган өрхөд сайжруулсан түлшний талаарх судалгаа явуулахад эерэг сэтгэгдэлтэй иргэдийн тоо 2019 оноос 44 хувиар өссөн дүн гарчээ. Иргэд сайжруулсан түлшийг сайн шийдэл гэсэн үнэлгээ өгч, нүүрс түлснээс сайжруулсан түлш түлэх нь илүү гэж үзсэн байна. Судалгаагаар айл өрхүүд  долоо хоногт дунджаар зургаан шуудай нүүрс түлдэг бөгөөд үүнийг хөнгөлөлттэй үнээр тооцвол 11.250 төгрөгийн түлш хэрэглэдэг гэсэн үг. Энэхүү тооцоог 150 ам метр хүртэлх талбайтай амины сууц, монгол гэрт амьдарч буй айлуудын долоо хоногийн хэрэглээнд тулгуурлаж гаргажээ. 

Иргэд сайжруулсан шахмал түлшээ зөв хэрэглэж, яндан, зуухныхаа бэлэн байдлыг хангаснаар угаартсан дуудлагын тоо жил ирэх бүр буурч байгаа. Гэхдээ энэ нь санаа амарч болно гэсэн үг биш

Нийслэлийн хэмжээнд уржнан жилийн өвөл 446 мянган тонн сайжруулсан шахмал түлш түлсэн бол ноднин жил 708 мянган тонн болж нэмэгдсэн байна.  Түүнчлэн энэ жилийн хувьд түлш борлуулах цэгийн тоо нэмэгдэж, 686 болсны сацуу түлш тээвэрлэх компанийн тоо 22 байсныг 35 болгон өсгөжээ.  Мөн иргэд сайжруулсан шахмал түлшээ зөв хэрэглэж, яндан, зуухныхаа бэлэн байдлыг хангаснаар угаартсан дуудлагын тоо жил ирэх бүр буурч байгаа. Гэхдээ энэ нь санаа амарч болно гэсэн үг биш. Учир нь ойрын хэдэн өдрүүдэд цаг агаар хүйтэрснээр хэд хэдэн хүн угаартсан дуудлага бүртгэгдсэн.

Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд хоёр иргэн угаартаж, нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Дуудлагын дагуу очиход өрхөө бүтээсэн байдалтай эхнэр, нөхөр хоёр нас барсан байжээ. Тэд 23 болон 25 настай, эхнэр нь жирэмсэн байсан гэдэг мэдээлэл хэвлэлээр гарсан. Амьдралд хөл тавиад удаагүй, одоо л бүх зүйл нь эхлэх гэж байтал ийн зуурдаа амиа алдсан хосууд, тэдний ар гэрийн өмнөөс харамсаад баршгүй. Гэхдээ тэд өрхөө бүтээгээгүй байсан бол, угаар мэдрэгчээ ажиллуулсан бол гэх харуусал эрхгүй төрнө.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас орон тооны бус 4500 ажилтанд сургалт хийж, гэр хорооллын айл бүрээр орж, иргэдийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгах, шаардлагатай зүйлсээр тусалж, дэмжих үүргийг өгөөд буй.

Ер нь угаартах, угаартаж амиа алдсан тохиолдлын дийлэнх нь галлагаа хийснийхээ дараа өрхөө бүтээснээс үүдсэн байдаг. Гэтэл “Монголчууд хэзээнээсээ гал түлж ирсэн. Яндангаа хөөлөхөө хүнээр заалгав л гэж” хэмээн шүүмжилсэн. Гэхдээ энэ арга хэмжээний ачаар угаартах иргэдийн тоо буурсан. Иргэдийн мэдлэг, мэдээлэл ч нэмэгдсэн. Одоо л гэхэд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас орон тооны бус 4500 ажилтанд сургалт хийж, гэр хорооллын айл бүрээр орж, иргэдийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгах, шаардлагатай зүйлсээр тусалж, дэмжих үүргийг өгөөд буй. Мэдээж төрийн байгууллагын энэ мэт оролцоо, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох нь чухал ч гэлээ иргэд маань өөрсдөө бас хариуцлагатай баймаар байна.

Хүйтэн байна гээд өрхөө бүтээдэггүй, хүний төлөө амьдарч байгаа мэт аяглахгүй, яндан, зуухныхаа бүрэн бүтэн байдлаа шалгаж, угаар мэдрэгчээ ажиллуулж, дуугарлаа гээд төвөгшөөж, унтраадаггүй баймаар байна. Агаарын бохирдлыг бууруулахад, өөрийнхөө, хайртай хүмүүсийнхээ амь насыг эрсдэлд оруулахгүй байхад иргэн таны, миний оролцоо, хариуцлага чухал юм. Тэгэхээр бүгдээрээ муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг төрийн байгууллага, хариуцсан албан тушаалтан руу дайрдаггүй, өөрсдөө ч бас хариуцлагатай байя. Бид чинь 1.5 сая гаруй хүн амтай, их хотын иргэд шүү дээ.

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, эрсдэлээс гэр бүлээ хамгаалъя!!!

Хүйтний улирал эхэлж гэр байшингийн гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, яндангийн таталт муудан угаартах эрсдэл ихэсдэг тул иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж:
– Яндангаа хөөлөх
– Зөв галлагааг мөрдөх
– Зуухны бүрэн бүтэн байдлыг хангах
– Агааржуулалтыг тогтмол хийхийг зөвлөж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • ПЕТРОВИС бензиний үнийг 150 төгрөгөөр “НЭМЖ”, АИ92 2200 төгрөгт хүрлээ 

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ТЭРБУМ МОД ТАРИХ санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлэв

    Шатахуун ачсан галт тэрэг МОНГОЛ РУУ хөдөлжээ

    Монголын олон улсын арбитр банкны холбоотой хамтарсан уулзалт зохион байгууллаа

    Цагаан зээрт шүлхий оношлогдсон, малд халдварлаагүй байна

    ЭМЯ: Нэмэлтээр ор дэлгэж болох ч ажиллах нөөц алга

    О.Осоржамаа: Би өөрийнхөө пэйж хуудсыг 20 саяд зарсан бол ингэж явахгүй

    Дорнод аймагт Коронавирусийн эсрэг эмийн багцад дараах зүйлс багтжээ

    Ардчиллын "Алтан хараацай" Э.Бат-Үүл хувьдаа байргүй гэв

    Дархан-Уул аймагт Ковид-19 өвчний батлагдсан тохиолдол буурсан үзүүлэлтэй байна

    83.4 сая ам.долларын төсөвтэй “Дарханы зам" хэзээ ашиглалтад орох вэ? Л.ХАЛТАР сайдаа...

    Шинээр 3,361 тохиолдол бүртгэгдэж, 12 иргэн нас барлаа

    Мэргэжлийн спортын тэмцээнийг эхний ээлжид “Хариуцлагын гэрээ” байгуулж зохион байгуулахыг зөвшөөрнө

    Эмнэлэг болон тусгаарлан ажиглах 420 байранд 26,774 өвчтөн эмчлүүлж байна

    ШУТИС-ийн шинэ салбар Өмнөговь аймагт байгуулагдахаар зэхэж байна

    Гал унтраах хоолой болон хөдөлмөр хамгааллын хувцас угаах, хатаах төхөөрөмжийг бүтээж, ашиглаж эхэллээ

    Гэр бүлийн гурван гишүүд угаартсан хэрэг гарчээ

    ОНЦЛОХ 12 ЭШЛЭЛ: Ерөнхийлөгчийн НҮБ-ын чуулганд хэлсэн үгээс

    “COVID-19 ERSDEL” системийн заавар

    Малчдын бэлэн байдлыг хангаж ажиллаж байна

    “Эрдэнэс тавантолгой” ХК Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана

    Баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгчтэй уулзав

    Тарвага агнасан, худалдсан, тээвэрлэсэн 26 зөрчил илрүүлжээ

    Л.Энх-Амгалан: Сурагчдын ахицаар багшийн ажлыг дүгнэн, урамшуулал олгох нь зөв

    Энхтайваны гүүрэн дээрээс үсрэх гэж байсан иргэнийг аварчээ

    #BigLIFEforLilTHUGE хандивын аянд нэгдэхийг уриалж байна

    Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн өнөөгийн байдал" цахим хурал боллоо

    “Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт дууслаа

    Цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэнэ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

    Б.Баттүшиг: Э.Цэндбаатараа аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    “Женко” Х.Баттулга намаа “самарсан” нь багадаад улс төрийн бүх намуудыг тараахыг шаардлаа

    Бүлэг дээрэмчид иргэдийг дээрэмдэж эхэлжээ

    “Бохь” Н.Амарзаяа Гашуунсухайтыг “САМАРЧ” эхлэв үү?

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗАРЛИГ гаргахаар боллоо

    Гэхдээ эрүүл ухаанаар бодоход Эрдэнэ, Энхбат хоёроос Хүрэлсүх алд илүү

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монголд тэжээвэр муураас Covid-19-ийн халдвар илрэв

    Монголд тэжээвэр муураас Covid-19-ийн халдвар илрэв