• 2
  • 233

Онцгой үед овилгогүй аашлах АЧИЛТЫН МАШИН-д шинэ журам батлах ёстой

Онцгой үед овилгогүй аашлах АЧИЛТЫН МАШИН-д шинэ журам батлах ёстой

Нийслэл хотод 1,5 сая хүн ам бужигнадаг. Түм бужигнасан ачаалалтай их хотын иргэн бүр автомашинтай гээд бодоход машин тавих зай битгий хэл явган хүн алхах, гүйх, хүүхэд тоглох,  хөгшид нарлах зай хомс. Аюулт цар тахалтай тэмцэж яваа энэ үед ард түмний амьжиргаа доод төвшинд байхад ачилтын компанийн татаас хаа сайгүй иргэдийг санхүүгийн дарамтад оруулсаар. Төр засагт хотын бүтэц, зам, зогсоол, талбай гээд тоочоод яриад байвал олон асуудал бий. Гэхдээ зөвхөн зам дээр...

Автомашин түгжрэл байрлуулах, автомашины ЗОГСООЛ шийдээгүй юмаа гэхэд төлбөртэй зогсоол нь хүртэл дүүрсэн үед жолооч нар хаана машинаа байрлуулах уу? гэдэг асуудал нэн тэргүүнд тулгарч байгаа юм.

Түгжрэлийг бууруулна гэсэн нэрийдлээр авто замын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг ачиж, журамлах ажил олон жил хийгдсэн.

Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 14  ачилтын компани зориулалтын чирэгч автомашин ашиглан, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж байна. Тэд өөр өөрсдийн гэсэн журмын хашаатай. Нэг хашаанд өдөрт дунджаар 20-30 тээврийн хэрэгсэл саатдаг. Тэгэхээр 14 ачилтын компани өдөрт 100-150 машин журамладаг гэсэн судалгаа байна.

“Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ын тухай бичье. Дээрх журам нь 2015 онд батлагдсан. Уг журмыг 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр шинэчлэн баталсан.

Ингэхдээ жолоочид мэдэгдэхгүйгээр шууд ачдаг байсныг болиулж, гурван удаа чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудах шинэ заалт нэмэгдсэн.

Бодит байдал дээр 3 удаа дуудаагүй, дуудсан ч хэн ч сонсогдохооргүй шууд ачдаг  тохиолдол маш их. Үүнийг хяналтын камер болон ойр орчимд байгаа иргэд гэрчилдэг.

Тодруулбал, чанга яригчаар автомашины улсын дугаарыг дуудсаны дараа зөөн шилжүүлэхийн тулд бэхэлгээ татлага хийхээс авахуулаад процедурын ажил явагддаг. Энэ бол ердөө 5 минутын ажил. Энэ хугацаанд жолооч гарч ирсэн тохиолдолд автомашиныг үнэ төлбөргүй буцаан олгодог хэмээн хэлдэг ч гарч ирсэн ч өгдөггүй тохиолдлууд олон.

Харин зөөн шилжүүлж байхад жолооч  ирвэл буцаан өгөхгүйгээр журмын хашаанд очиж байж асуудлыг шийдвэрлэдэг гэсэн үг. Нэг ёсондоо жолоочиод чирэгдэл учруулж 60.000 төгрөгийг төлснөөр асуудал нь шийдэгддэг гэсэн үг.

 

Гэтэл ачилтын компанийн ажилтан хэлэхдээ  “Иргэд анхааруулаад байтал автомашиныг нь ачаад гэрлэн дохио, уулзвар аль эсхүл түгжрэлд зогсож байхад хойноос нь гүйгээд ирдэг. Жолооч нар дүрэм зөрчихгүй байвал машин ачих, ачилтын компани байх шаардлагагүй. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчих тохиолдол багасахгүй байгаа учраас ачилтын компанийн үйл ажиллагаа ч зогсохгүй байгаа”  хэмээн ярьдаг.

Мэдээж иргэд дүрэм зөрчиж, хоолны мөнгөнөөсөө хумслан барин зогсохыг хүсэхгүй л болов уу?

Ачилтын компани ачааллыг дүүргээр нь авч үзэхэд Хан-Уул дүүргийн 2-3 журмын хашаа ачаалал багатай,  Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн компаниуд ачаалалтай их байдаг гэнэ. Харин таны ачсан машины төлбөр хаашаа ордог талаар судалбал:

Таны машиныг ачсан хувийн компани, аж ахуйн нэгжийн татвар, орлогын албан татвар, НӨАТ-ын арван хувь гэхчлэн татвараа төлдөг. Үүнээс гадна урсгал зардлаа тооцдог гэнэ.Тухайлбал, журмын хашааны түрээсийн мөнгө, ажилчдын цалин, шатахуун тос, тээврийн хэрэгслийн ачилтын зардал гэх мэтчилэн зардал байдаг. Тэгээд үлдэгдэл нь өөрсдөд нь ашиг болдог.

Сүүлд 2020 оны гуравдугаар сарын 21-нд Нийслэлийн авто замын хөгжлийн газарт ачилтын 14 компани 60 мянган төгрөгийн 10 хувийг өгөх  санал хүргүүлсэн байдаг. Мөн 2021 оны хоёрдугаар сарын 9-нд  энэ саналаа дахин  хүргүүлсэн ч асуудлыг  Нийслэлийн авто замын хөгжлийн газар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал руу  оруулж, шийдвэрлүүлнэ гэсэн хариу өгсөн байдаг.

Тухайн санал нь 10 хувиа өгвөл нийслэлийн хэмжээн дэх авто зогсоолыг нэмэгдүүлэх, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, нийслэлийн замын санд төвлөрүүлнэ.  Авто зогсоол нэмэх нь эргээд жолооч нарт хэрэгтэй хэмээн үзэж саналыг оруулсан байдаг.

Ачилтын компанийн ажилчид ачих машины дөрвөн талаас бичлэг хийж баримтжуулаад орчныг нь харуулсан зураг бичлэгийг Тээврийн цагдаагийн алба эсвэл Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү илгээхэд бичлэгийг нь шалгаад ачих эсэхийг нь шийддэг.

Харин 2020 оны есдүгээр сарын 1-ны өдрөөс өмнө цагдаагийн алба хаагч бичгээр зөвшөөрөл олгодог байсан. Цахим системд шилжсэнээр гудамжинд явж буй цагдаа нар машин ачих зөвшөөрөл өгөхөө больсон гэсэн үг. Харин ачилтын компанийн илгээсэн автомашины зөрчлийг цагдаагийн алба хаагч хараад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтооно. Зөрчсөн бол зөвшөөрлийг нь цахимаар өгнө. Зөвшөөрөл өгөх үед ямар компанийн аль ачигч автомашинаас хүсэлт ирж байгаа нь харагдахгүй. Зөвхөн тухайн ачуулах гэж байгаа автомашины мэдээлэл л ирнэ. Харин зөвшөөрөл өгөх юм уу татгалзсаны дараа аль компанийн ямар автомашин гэдгийг харах боломжтой юм байна.

Машин ачигч байгууллагуудыг эрсдэлийн даатгалтай. Эрсдэлийн даатгалтай болгосноор тухайн ачиж буй автомашиныг гэмтээсэн тохиолдолд тухайн байгууллага хохирлыг 100 хувь барагдуулна. Түүний дараа тухайн байгууллага нь даатгалд хандаж мөнгөө авна. Даатгалын системээр асуудлыг шийдвэрлэдэг болсон.

Үүнээс гадна Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/  Тээврийн хэрэгслийг зөөвөрлөн шилжүүлэх, түр саатуулах журамд өөрчлөлт оруулахаар болсон.

Тус журамд шинэлэг систем нэвтрүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ээлжит хурал  наймдугаар сарын 24-нд болсон байна. Ийн хуралдсан нь ачилтын компанийн ажилтан, жолооч нарын хооронд маргаан үүсч, ачилтын компанийн ажилтныг мэсээр гэмтээсэн хэрэгтэй холбоотой юм.

Энэ үеэр  НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт  “Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэхэд төрийн байгууллага, иргэн, хувийн хэвшлийн хооронд үл ойлголцол гарч,  улам даамжирч байна. Тиймээс  гарч буй асуудлыг судалж, дүрэм, журамд тухай бүрд нийцүүлэн зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай.  Ингэхдээ хэтэрхий нэг талыг барьж бус  холбогдох бүх байгууллагаас санал авч одоогийн ачиж, түр саатуулах үйл ажиллагааг хялбаршуулах, иргэдэд мэдэгдэх, гар утсанд нь зурвас илгээх, зарим тохиолдолд холбогдож мэдэгдэх зэрэг санал гаргаж байна” гэх байр суурийг илэрхийлсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэл зогсохыг хориглосон 170 орчим зам талбай бий. Эдгээр талбайг тойроод төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хар мянгаар. Гэтэл үүнд ажилладаг хүмүүсийн машин тэрнээс их. Энэ зохицуулалтыг нэг талыг баримтлан гаргадаг манайх шиг улс орон үгүй. Учир нь цар тахлын хүнд нөхцөлд машин ачилтын 14 компани ажиллаж байна гэдэг нь өөрөө давагдашгүй хүчин зүйлд санаатайгаар ард иргэдийг шулах асуудал юм.

Иймд цаг үетэйгээ уялдсан, гурван талыг эрх ашгийг харгалзан журамдаа өөрчлөлт оруулахыг иргэд шаардаж байна.

Гурван тал гэдэг хувийн компани болон жолоочоос гадна дэд бүтэцтэй шууд хамааралтай болж байгаа учир нэн даруй гурван талыг харгалзсан журам гарах нь чухал юм

Барууны улс орнуудын адил автомашины нүүрэнд анхааруулга, болон торгуулийн хуудас наадаг. Ард иргэдээ хүндэтгэсэн олон арга хэрэглүүр байдаг гэдгийг санаж явах нь зөв биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 2
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Зочин - 1 сар өмнө

    яг зөв.

  • Зочин - 1 сар өмнө

    яг үнэн.

  • Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

    Л.Эрдэнэчулуун: Камертоны тоглолт үзсэн иргэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй

    Тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, холбогдох албаныханд хариуцлага тооцно

    М.Ибрай: Нийт борлогдсон барилга, орон сууцны 70 хувь нь ипотекийн зээлд хамрагдсан байна

    Шадар сайд С.Амарсайхан та ОГЦОРЧ, ХАРИУЦЛАГА хүлээнэ үү?

    “Белград-2021” ДАШТ-д хүчээ сорих боксчид маргааш Европыг зорино

    Явцын үнэлгээг хийхэд анхаарах асуудлаар мэдээлэл өгөх цахим сургалтыг зохион байгууллаа

    Ковид-19 өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд байна

    Өнөөдөр дэлхийн гар угаах өдөр тохиож байна

    НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

    10 настай эрэгтэй хүүхэд буудуулж нас баржээ

    АНУ-д "Moderna" компанийн вакцины нэмэлт тунг эрсдэлтэй бүлэгт тарихыг санал болгожээ

    Эдийн засаг: Инфляц улсын хэмжээнд 9.6 хувь болж өсжээ

    “Үндэсний бичигтэн” уралдааны шилдгүүд тодорлоо

    Мөнгө угаах 45 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

    Прокурор 172.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн

    Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг байгууллагууд дэмжиж, тоон гарын үсгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай байна

    Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

    Барилга хот байгуулалтын яам Баянзүрх дүүргийг дэмжиж ажиллана

    У.Хүрэлсүх: Хэн нэгний дарамт шахалт, хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй

    Эрүүл мэнд, эрүүл мэндийн даатгалын статистикийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ

    Эрээн хотод бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэлжээ

    Н.Түвшинбаярын үйлдсэн хэргийг дахин шалгаж эхэлжээ

    Төрийн банк ДУНДАЖ ДАВХАРГЫГ дэмжигч ҮНДЭСНИЙ тэргүүлэгч банк болно

    Дархан-Уул аймагт 15-16 өдрүүдэд такси үйлчилгээ үнэ төлбөргүй болжээ

    Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй, архи худалдахгүй

    Улирлын томуугийн дархлаажуулалтад 163.620 хамрагдана

    Гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа иргэдийн тоо буурч байна

    Хөвсгөл аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

    Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

    ПЕТРОВИС бензиний үнийг 150 төгрөгөөр “НЭМЖ”, АИ92 2200 төгрөгт хүрлээ 

    Б.Баттүшиг: Э.Цэндбаатараа аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай

    “Женко” Х.Баттулга намаа “самарсан” нь багадаад улс төрийн бүх намуудыг тараахыг шаардлаа

    Бүлэг дээрэмчид иргэдийг дээрэмдэж эхэлжээ

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Үйлдвэрлэлийн асуудлаар Спутник V вакциныг ДЭМБ түдгэлзүүлэв

    Үйлдвэрлэлийн асуудлаар Спутник V вакциныг ДЭМБ түдгэлзүүлэв