• 0
  • 140

Авто зогсоолыг ил, давхар, газар доорх гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлнэ

Авто зогсоолыг ил, давхар, газар доорх гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хуралдааны эхэнд “Хөгжлийн үүд” жишиг орон сууцны бүс байгуулах техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/  болон барилгажилтын төслийн талаар хэлэлцэв.

“Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүсийн барилгажилтын төслийг дэмжлээ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд шинэ суурьшлын бүсийг нийт таван газарт байгуулахаар төлөвлөж буй.  Эдгээрийн дотор хотын зүүн хэсэг Хонхор орчимд “Хөгжлийн үүд”, баруун хэсэгт “Морингийн даваа” нэртэй шинэ суурьшлын бүс байгуулах юм.“Хөгжлийн үүд” жишиг орон сууцны бүс нь Баянзүрх дүүргийн 11, Налайх дүүргийн 3, 7 дугаар хорооны нутаг буюу Налайх, Хонхорын хилийн заагт Налайхын зам дагуу байрлах юм. Шинэ суурьшлын бүсийг 252 га талбайд барих бөгөөд нийт  4725 өрхийн 16.065 хүн оршин суухаар төлөвлөж байна. Мөн байгаль орчин, хот байгуулалт, нийгэм, эдийн засгийн үндэслэлүүд дээр тулгуурласан, нийгмийн зорилтот бүлгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, эрүүл аюулгүй, тохилог суурьшлын бүс байх юм. Төлөвлөж байгаагаар жишиг суурьшлын бүс байгуулахдаа хувийн хэвшлийн болон НОСК-ийн санхүүжилт, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтыг татах аж. Суурьшлын бүсийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. “Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүсийг байгуулах ТЭЗҮ болон барилгажилтын төслийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд дэмжиж, НИТХ-д өргөн барихаар боллоо.

Авто зогсоолыг нэг стандарт, нэгдсэн системд шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/231 тоот захирамжаар Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, автомашины зөв хэрэглээг бий болгох зорилгоор авто зогсоолын нэг стандартыг нэвтрүүлэх, авто зогсоолын нэгдсэн системд шилжүүлж, эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү Ажлын хэсгийн тайланг сонслоо. 2021 оны байдлаар Улаанбаатар хотод нийт 216.97 га талбайд 72.667 автомашины зогсоол байна. Үүнээс олон нийтийн зогсоол 36.907, орон сууцны гаднах зогсоол 22.450, албан байгууллагын зогсоолуудад 11.297 автомашин зогсох хүчин чадалтай бол олон давхар зогсоолд  1610 автомашин зогсох боломжтой аж. Зөвхөн Бага тойруу орчимд л гэхэд 184 байршилд 4857 автомашины зогсоол тоологдсон байна.

Цаашид авто зогсоолыг ил, давхар, газар доорх зогсоол гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлж, шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзжээ. 2022-2026 онд нийт 13.097 автомашины зогсоолыг шинээр болон дахин төлөвлөхөөр тооцсон. Үүнээс 4719 нь ил зогсоол, 4620 нь давхар зогсоол, 3755 нь газар доорх зогсоол байх юм. Алсдаа нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлэхтэй холбогдуулан дамжин суух зангилаа цэгийн орчимд 700-800  автомашины их багтаамжийн зогсоолууд барьж байгуулахаар төлөвлөсөн байна.  

Одоогийн байдлаар Улаанбаатар хотод авто зогсоолын харилцааг найман журам, гурван норм дүрэм, улсын хэмжээнд хэрэгжүүлэх гурван стандарт, хотын хэмжээнд хэрэгжүүлэх нэг стандартын хүрээнд зохицуулж буй. Гэвч эдгээр нь авто зогсоолын харилцааг бүрэн дүүрэн шийдэж чадахгүй байгаа тул хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт, шинэчлэлт зайлшгүй шаардлагатай гэж Ажлын хэсгээс дүгнэсэн байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд хийсэн судалгаа, хэрэгжүүлсэн туршлагад тулгуурлан авто зогсоолын асуудлыг боловсронгуй болгож, нэг стандартыг нэвтрүүлж, авто зогсоолын нэгдсэн системд яаравчлан шилжүүлэхийг үүрэг болгов.

Улаанбаатар чуулга театр болон өргөжнө

2006 оны тавдугаар сард НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэлийн Улаанбаатар чуулгыг анхлан байгуулж байжээ. Тус чуулга өнөөдөр нийтдээ 62 албан хаагчтай, тэдний 44 нь уран бүтээлчид /дуучид, хөгжимчид, бүжигчид/ аж. Улаанбаатар чуулга нь тайзны болон захиалгат урлагийн тоглолтын үйлчилгээг олон нийтэд үзүүлдэг, олон нийтэд танигдсан томоохон урлагийн байгууллага юм. Бүрэн хэмжээний тайзны хоёр бүтээл, дууны 250, хөгжмийн 310, бүжгийн 96, нийт 678 бүтээлийг бүрэн хэмжээнд тавьжээ. Тус чуулга нь статусаа өөрчилж, нэршлийн хувьд театр болсноор олон давуу тал бий болно гэж чуулгын дарга Р.Мөнхсайхан танилцууллаа. Чуулга одоогийн бүрэлдэхүүнээрээ бүтэц орон тоогоо нэмэхгүйгээр ажиллах юм байна. Театр болж өөрчлөгдсөнөөр гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, уран бүтээлийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдан, чансаа сайжрахын дээр санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэж, олон улсын театрын төсөлд хамрагдах эрх нээгдэнэ хэмээн театрын дарга танилцуулсан юм.  Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд Улаанбаатар чуулгыг театр болгон өргөжүүлэхэд татгалзах зүйлгүйг тодотгоод, НИТХ-д өргөн барихаар болов.

Хиймэл оюун ухаанд суурилсан “Зам тээврийн ухаалаг нэгдсэн систем”-ийг нэвтрүүлнэ

Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр зам, тээврийн ухаалаг нэгдсэн систем төслийн талаар танилцуулав.

Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албанд бүртгэгдсэн нийт зам тээврийн ослын 88.8 хувийг эд материалын хохиролтой осол, 11.2 хувийг хүн гэмтсэн осол эзэлдэг байна. Хүн гэмтсэн ослын 74.3 хувь, эд материалын хохиролтой ослын 91.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт автомашины 54 хувь нь Улаанбаатарт зорчиж байна. Нийслэлийн хэмжээнд ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв гэсэн гурван газарт камерын хяналт тавьж буй бөгөөд видео менежментийн систем байхгүй. Хотын хэмжээнд 3700 гаруй камер суурилуулсан ч олонх нь тодорхой хэмжээний эвдрэл гэмтэлтэй бол замын хөдөлгөөний зөрчил илрүүлж буй 176 камерын цөөнгүй нь гэмтэлтэй байгаа аж. Нийтийн эзэмшлийн талбайн 11.2 хувийг л хяналтын камераар хянадаг бол зарим гудамж ,талбай болон замын уулзвар огт камергүй, камерын мэргэжилтэн дутмаг, удирдлагын төвөөс нэгдсэн байдлаар хянах боломж сул зэрэг олон дутагдал бий. Иймээс цаашид замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанд суурилан удирдах, хянах боломжтой “Зам тээврийн ухаалаг нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэх нь зүйтэй гэдэгтэй Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд санал нэгдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

    Л.Эрдэнэчулуун: Камертоны тоглолт үзсэн иргэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй

    Тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, холбогдох албаныханд хариуцлага тооцно

    М.Ибрай: Нийт борлогдсон барилга, орон сууцны 70 хувь нь ипотекийн зээлд хамрагдсан байна

    Шадар сайд С.Амарсайхан та ОГЦОРЧ, ХАРИУЦЛАГА хүлээнэ үү?

    “Белград-2021” ДАШТ-д хүчээ сорих боксчид маргааш Европыг зорино

    Явцын үнэлгээг хийхэд анхаарах асуудлаар мэдээлэл өгөх цахим сургалтыг зохион байгууллаа

    Ковид-19 өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд байна

    Өнөөдөр дэлхийн гар угаах өдөр тохиож байна

    НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

    10 настай эрэгтэй хүүхэд буудуулж нас баржээ

    АНУ-д "Moderna" компанийн вакцины нэмэлт тунг эрсдэлтэй бүлэгт тарихыг санал болгожээ

    Эдийн засаг: Инфляц улсын хэмжээнд 9.6 хувь болж өсжээ

    “Үндэсний бичигтэн” уралдааны шилдгүүд тодорлоо

    Мөнгө угаах 45 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

    Прокурор 172.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн

    Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг байгууллагууд дэмжиж, тоон гарын үсгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай байна

    Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

    Барилга хот байгуулалтын яам Баянзүрх дүүргийг дэмжиж ажиллана

    У.Хүрэлсүх: Хэн нэгний дарамт шахалт, хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй

    Эрүүл мэнд, эрүүл мэндийн даатгалын статистикийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ

    Эрээн хотод бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэлжээ

    Н.Түвшинбаярын үйлдсэн хэргийг дахин шалгаж эхэлжээ

    Төрийн банк ДУНДАЖ ДАВХАРГЫГ дэмжигч ҮНДЭСНИЙ тэргүүлэгч банк болно

    Дархан-Уул аймагт 15-16 өдрүүдэд такси үйлчилгээ үнэ төлбөргүй болжээ

    Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй, архи худалдахгүй

    Улирлын томуугийн дархлаажуулалтад 163.620 хамрагдана

    Гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа иргэдийн тоо буурч байна

    Хөвсгөл аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

    Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

    ПЕТРОВИС бензиний үнийг 150 төгрөгөөр “НЭМЖ”, АИ92 2200 төгрөгт хүрлээ 

    Б.Баттүшиг: Э.Цэндбаатараа аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай

    “Женко” Х.Баттулга намаа “самарсан” нь багадаад улс төрийн бүх намуудыг тараахыг шаардлаа

    Бүлэг дээрэмчид иргэдийг дээрэмдэж эхэлжээ

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Голын усанд алга болсон иргэнийг дахин хайх ажил эхэлжээ

    Голын усанд алга болсон иргэнийг дахин хайх ажил эхэлжээ