• 0
  • 124

“Хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага” сэдвийн хүрээнд уулзалт зохион байгуулагдлаа

“Хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага”  сэдвийн хүрээнд уулзалт зохион байгуулагдлаа

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2021.09.17/ зохион байгууллаа.

Уулзалтыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нээж, хувийн эрх зүйн шинэтгэлийн талаар Засгийн газрын баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийн шинэтгэлийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар танилцуулга хийлээ.

Тэрээр эдийн засаг, бизнесийн хөгжил, технологийн үсрэнгүй дэвшил, нийгмийн хэрэгцээ шаардлагаа дагаад хувийн эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, нөгөө талаас бизнесийг дэмжсэн төрийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх нь бизнес амжилттай эрхлэх хамгийн чухал шалгуур үзүүлэлт болохыг онцлон тэмдэглэлээ.  ХЗДХЯ-ны зүгээс хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг гурван бүлэгт хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Нэгдүгээрт хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хоёрдугаарт хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, хуулийн тайлбарыг сайжруулах, энэ хүрээнд иргэний хэргийн шүүхийн шүүгч, хуульч, судлаачдыг үе шаттай мэргэшүүлэх, хувийн эрх зүйн мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, хуулийн сургуулийн сургалт, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, гуравдугаарт олон улсын хувийн эрх зүйн асуудлаар олон улсын байгууллага, бусад улстай хамтын ажиллагааг сайжруулах нь чухал юм.

ХЗДХЯ хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд оюуны өмчийн багц хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-аар батлуулаад байгаа бол иргэн болон барьцаалан зээлдүүлэх газраас олгох Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлээд хэлэлцүүлгийн шатанд явж байна. Монгол Улсад бизнес эрхлэхэд хэр таатай вэ, эрх зүйн орчин хэр хангалттай вэ гэдэг асуултын хүрээнд Дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” судалгааны статистикаас харахад “гэрээний хэрэгжилтийг хангах”, “дампуурлыг шийдвэрлэх” шалгуур үзүүлэлтээр манай улсын эрх зүйн орчин хангалтгүй байна.

Гэрээний хэрэгжилтийг хангах шалгуур үзүүлэлтийн хувьд арилжааны маргааныг тусгайлан шийдвэрлэх институц байгаа эсэхийг голчлон анхаарч үнэлдэг бөгөөд манай улсад өгсөн үнэлгээгээс арилжааны шинжтэй маргааныг иргэний хэрэг маргаанаас ялгаатай, онцлог журмаар шийдвэрлэх дэд бүтцийг бий болгох шаардлага үүссэн гэдгийг харж болохоор байна. Уг асуудлыг арилжааны дагнасан шүүх байгуулах, эсхүл иргэний шүүхдээ арилжааны хэргийн танхим байгуулах, зарим нарийн төвөгтэй арилжааны маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэх, шүүгчдийг мэргэшүүлэх, шүүхийн дэргэд шинжээч ажиллуулах гэх зэрэг арга замууд байна.

Монгол Улсад худалдаа, арилжаатай холбоотой харилцааг Иргэний хууль болон тусгайлсан хуулиуд /Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Дампуурлын тухай гэх мэт/-аар зохицуулж байгаа боловч аж ахуй эрхлэгч хоорондын харилцааг цогц байдлаар зохицуулсан эрх зүйн тогтолцоо байхгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд аж ахуй эрхлэгч болон хэрэглэгч хоорондын, эсхүл иргэд хоорондын харилцааг илүүтэйгээр зохицуулсан бөгөөд аж ахуй эрхлэгчдийн хооронд үүсэх бизнесийн онцлог харилцааг зохицуулсан хэм хэмжээг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тодруулах шаардлагатай байгааг хэллээ.

Үргэлжлүүлэн арилжааны хуулиас гадна Хэрэглэгчийн гэрээний тухай, Шүүхийн бус журмаар өр авлага барагдуулах үйл ажиллагааны тухай хуулийн төслүүдийг шинээр, Дампуурлын тухай (Төлбөрийн чадваргүйдлийн тухай), Компанийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай зэрэг хувийн эрх зүйн салбарын 10 гаруй хуулийг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна.

Мөн “Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг зөвхөн хууль тогтоомжийг боловсронгуй болгосноор бус эрх зүйн харилцаанд үүссэн аливаа асуудлыг шүүгч, өмгөөлөгч, хуульч, судлаачид хуулийн үзэл санаа, зорилгод нийцүүлэн тайлбарлаж хэрэглэх замаар бодлогын шинэтгэлд идэвхтэй оролцож манлайлах ёстой. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хууль дээдлэх ёсыг хангахын зэрэгцээ нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, техникийн дэвшил, иргэдийн хэрэгцээнд хөтлөгдөж ажиллах хэрэгтэй” байгааг дуулгаад эрх зүйн чиглэлээрх боловсон хүчнээ үе шаттайгаар бэлтгэх хэрэгцээтэй байгааг салбарын сайд онцлоод, эдийн засаг, арилжаа, бизнесийн чиглэлээр шүүгч, хуульчдыг мэргэшүүлэх, бэлдэх асуудлыг  “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр II” хүрээнд тусгаж, хувийн эрх зүйн чиглэлээр судалгаа хийдэг хуульч, судлаачдад судалгааны тэтгэлэг олгодог хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх чиглэлд мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн уг санаачлагыг дэмжиж, хэрэгжүүлж ажиллахыг уриаллаа.

Эцэст нь тэрээр хувийн эрх зүйн шинэтгэл, тэр дундаа хууль тогтоомжийн шинэтгэлийн бодлого цаг үеийн хөгжлөө даган тасралтгүй үргэлжилж байх ёстой, ингэхдээ эх газрын эрх зүйн бүлийн хэв шинж, философид суурилж, өөрийн орны онцлогийг харгалзан эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд бизнес эрхлэх эрх зүйн орчин зогсолтгүй хөгжиж, бизнес эрхлэгчдэд таатай орчныг бүрдүүлж, иргэдийн амжиргааны түвшин нэмэгдэж, улмаар Монгол Улсын Бизнес эрхлэхүй индекс (81/190), Эрх зүйт ёсны индекс (57/128), Авилгын индекс (111/180), Аз жаргалын индекс (70/149) сайжирч, тогтмол урагшлах ёстой” гэдгийг хэллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

    Л.Эрдэнэчулуун: Камертоны тоглолт үзсэн иргэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй

    Тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, холбогдох албаныханд хариуцлага тооцно

    М.Ибрай: Нийт борлогдсон барилга, орон сууцны 70 хувь нь ипотекийн зээлд хамрагдсан байна

    Шадар сайд С.Амарсайхан та ОГЦОРЧ, ХАРИУЦЛАГА хүлээнэ үү?

    “Белград-2021” ДАШТ-д хүчээ сорих боксчид маргааш Европыг зорино

    Явцын үнэлгээг хийхэд анхаарах асуудлаар мэдээлэл өгөх цахим сургалтыг зохион байгууллаа

    Ковид-19 өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд байна

    Өнөөдөр дэлхийн гар угаах өдөр тохиож байна

    НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

    10 настай эрэгтэй хүүхэд буудуулж нас баржээ

    АНУ-д "Moderna" компанийн вакцины нэмэлт тунг эрсдэлтэй бүлэгт тарихыг санал болгожээ

    Эдийн засаг: Инфляц улсын хэмжээнд 9.6 хувь болж өсжээ

    “Үндэсний бичигтэн” уралдааны шилдгүүд тодорлоо

    Мөнгө угаах 45 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

    Прокурор 172.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн

    Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг байгууллагууд дэмжиж, тоон гарын үсгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай байна

    Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

    Барилга хот байгуулалтын яам Баянзүрх дүүргийг дэмжиж ажиллана

    У.Хүрэлсүх: Хэн нэгний дарамт шахалт, хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй

    Эрүүл мэнд, эрүүл мэндийн даатгалын статистикийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ

    Эрээн хотод бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэлжээ

    Н.Түвшинбаярын үйлдсэн хэргийг дахин шалгаж эхэлжээ

    Төрийн банк ДУНДАЖ ДАВХАРГЫГ дэмжигч ҮНДЭСНИЙ тэргүүлэгч банк болно

    Дархан-Уул аймагт 15-16 өдрүүдэд такси үйлчилгээ үнэ төлбөргүй болжээ

    Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй, архи худалдахгүй

    Улирлын томуугийн дархлаажуулалтад 163.620 хамрагдана

    Гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа иргэдийн тоо буурч байна

    Хөвсгөл аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

    Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

    ПЕТРОВИС бензиний үнийг 150 төгрөгөөр “НЭМЖ”, АИ92 2200 төгрөгт хүрлээ 

    Б.Баттүшиг: Э.Цэндбаатараа аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай

    “Женко” Х.Баттулга намаа “самарсан” нь багадаад улс төрийн бүх намуудыг тараахыг шаардлаа

    Бүлэг дээрэмчид иргэдийг дээрэмдэж эхэлжээ

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Анхны Боловсролын Сэтгэлзүйчид сертификатаа гардан авлаа

    Анхны Боловсролын Сэтгэлзүйчид сертификатаа гардан авлаа