• 0
  • 113

“Тэрбум мод” үндэсний ЭВ НЭГДЛИЙГ сэргээлээ

“Тэрбум мод” үндэсний ЭВ НЭГДЛИЙГ сэргээлээ

   Ийм үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс “2030 он хүртэл Монгол Улс нэг тэрбум мод тарина” гэж мэдэгдсэн нь өнгөрсөн есдүгээр сарын цочир сонин үзэгдэл байлаа. 

Тэрбээр тангарагаа өргөснөөс хойш “Одоо улстөржилтөө зогсооё. Байгаль дэлхийгээ хамгаалж, ногоон Монгол болохын төлөө үндэстнээрээ нэгдэж, хамтран ажиллая” гэж хэдэнтээ уриалсан нь хий хоосон үг мэт санагдаж байсныг нуух юун.  

Үндсэн хууль Ерөнхийлөгчийг хүссэн ч, эс хүссэн ч улстөржилтөөс холдуулсан. Иймээс улсынхаа үнэт зүйл, өв соёл, гадаад харилцаа, эв нэгдлийг хангах чиглэлээр манлайлан ажиллахаар шулуудсан бололтой юм. 

Нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

Монголын гэгдэх шар шороон шуурга БНХАУ-аар дамжин БНСУ, Японы нутгийг дайран 10 гаруй хоногийн дараа Калифорни мужид хүрч байгааг бүгд мэднэ. 

Өнгөрсөн гуравдугаар сард хэд хэдэн аймгийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас 10 хүн, түүний дотор хоёр хүүхэд амь насаа алдаж нөхөж баршгүй хохирол учирч байлаа.  

Энэ бол цөлжилт, газрын доройтлоос үүдсэн байгалийн гамшигт үзэгдэл ямар аюултайг харуулсан олон тохиолдлын нэг нь. 
Цөлжилт эрчимжсэнээр ой мод, урсах ус, талын зөөлөн салхи, нөмөр сүүдэр дор сэтгэл талбиун амьдрах боломжгүй болж байгааг дор бүрнээ мэдэрч байгаа. 

Өмнө нь нутаг орондоо өвөлжиж, хаваржиж байсан малчид одоо хамар хатгах өвсгүй болсноос өөр аймаг, сум дамжин, хэдэн сар, жилээр отор нүүдэл хийж байна.  

Тэрбум мод тарьж, ургуулж чадвал цөлжилт эрчимжсэн газар нутгийн дөрвөн хувийг ойжуулж, нийт газар нутгийн 7.9 хувь нь ойтой болно. Хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулна. Энэ бол урьдчилсан тооцоолол. 

Гэхдээ ойн зурвас байгуулах, мод, бут, сөөг, жимс, жимсгэнэ тарьж, тэрийгээ ургуулах хэрэгтэй гэсэн ойлголт олонхид бүрэн суугаагүй нь нууц биш.  
Иймээс эхлээд иргэдийн тархинд мод тарьж ургуулах ёстой гэж төрийн тэргүүн үзэж, соён гэгээрүүлэх ажлаа давхар хийх чиглэлийг холбогдох байгууллагуудад нь өгчээ.   

“Тэрбум мод” хөдөлгөөн нэг зорилгын төлөө үндэстнээрээ нэгдэх эхлэл боллоо 

Нэг сонирхолтой нь улс төрийн намууд нэгэн дор цуглаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.  Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын ногоон нам, Иргэний зориг-Ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Бүгд найрамдах нам, Монголын социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын консерватив нам, Үнэн ба зөв нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Гэр хорооллын хөгжлийн нам зэрэг 14 нам, эвслийн төлөөлөл хамтдаа мод тарилаа.  

Тэд “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг улстөржилгүй, хамтран ажиллах ёстой. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ санаачилга цаг үеэ олсон туйлын чухал алхам боллоо” гэж дуу нэгтэй байлаа. 

Энэ бол нийгмийн сайн сайхны төлөө, нэг зорилго дор хамтдаа нэгдсэн, идэвх санаачилга, ирээдүйд өөр олон сайн, сайхан зорилгын төлөө нэгдэх, нийгмийг уриалах эхлэл гэж харагдлаа.  

“Мод ургуулах бол улстөржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг нэг зүгт харж зүтгэх цаг болсон” гэдэг Ерөнхийлөгчийн уриалга ч биелэлээ оллоо. Ямартай ч “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр улс төрийн намуудын эв нэгдлийн эхний шанг татах учиртай байж.  

Шашны төлөөллүүд 100 жилийн дараа нэг дор цуглав 

Монголд байгаа олон шашны төлөөлөл 1921 онд цуглаж зургаа авахуулсан байдаг. Тэгвэл 100 жилийн дараа буддын, бөө, мусульман, христ, католик шашныхан   үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарьсан нь бас олзуурхууштай. Үндэсний хөдөлгөөнийг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагууд дэмжиж, хувь нэмрээ оруулж эхэлсэн нь  Ерөнхийлөгчийн санаачилга цаг үеэ олсон гэдгийг баталлаа.  

Гадаадын Элчин сайд нар мод тарьсан нь тухайн улс орон Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжинэ. Хамран ажиллана гэдгийн тод илэрхийлэл.  
“Тэрбум мод” маш том амбиц, гэхдээ бүтэхгүй мөрөөдөл үү?   Магадгүй бидний олонх нь сар хүрэхгүйн өмнө тэрбум мод тарьж, ургуулна гэхийн оронд сансарт хүн нисгэх нь амархан гэж бодож байсан байх.  

 Гэхдээ өмнөд хөрш 20 жилийн дотор 100 тэрбум мод, БНСВУ 2025 он гэхэд тэрбум мод, байгаль, цаг уурын бэрх нөхцөлд аж төрдөг пакистанчууд 10 тэрбум мод тарьж ургуулахаар бүх хүчээ дайчлан, амжилтад хүрч байгааг сануулья.  

Одоог хүртэл эргэлзсэн хэвээр байгаа хүмүүст дуулгахад манай улс  1.5 сая хавтгай дөрвөлжин нутагтай. Нэг га талбайд төрлөөсөө хамаараад 2,500-3,500 ширхэг мод тарьдаг. Ингэж тооцвол тэрбум мод тарихад 290-200 мянган га талбай хэрэгтэй. Энэ бүх тооцоог эрдэмтэн, судлаачид гаргасан. Гол нь шинжлэх ухаан, практикт үндэслэхийг зөвлөж, хамтран ажиллахаа илэрхийлж байна лээ.  

Эцэст нь 
У.Хүрэлсүх энэ олон жил улс төрд явахдаа юу хийсэн, оноо, алдаа нь юу байсныг тоочих нь илүүц биз. Олон амжилтыг ганцхан алдаа бүрмөсөн үгүй хийдэг нь маргашгүй үнэн.  

    Ингэж бодвол ирээдүй цаг У.Хүрэлсүхийн ард бус урд нь байна. Бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж ажлаа өгөхдөө тэрбум мод тарьж, түүнийгээ ургуулж чадсан уу гэдгийг өөрөөсөө асуух байх. Иргэд ч нэхэл хатуутай байж таарна. Хэдийгээр зургаан жил хол мэт боловч У.Хүрэлсүхийн хувьд “Тэрбум мод”-ных нь тоолуур хэдийнэ гүйж эхэлсэн. Тэр зорилгодоо хүрч чадвал, магадгүй түүхэнд хамгийн сайн Ерөнхийлөгч болж үлдэнэ. Үгүй бол... Үүнийг гагцхүү цаг хугацаа л харуулна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

    Л.Эрдэнэчулуун: Камертоны тоглолт үзсэн иргэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй

    Тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, холбогдох албаныханд хариуцлага тооцно

    М.Ибрай: Нийт борлогдсон барилга, орон сууцны 70 хувь нь ипотекийн зээлд хамрагдсан байна

    Шадар сайд С.Амарсайхан та ОГЦОРЧ, ХАРИУЦЛАГА хүлээнэ үү?

    “Белград-2021” ДАШТ-д хүчээ сорих боксчид маргааш Европыг зорино

    Явцын үнэлгээг хийхэд анхаарах асуудлаар мэдээлэл өгөх цахим сургалтыг зохион байгууллаа

    Ковид-19 өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд байна

    Өнөөдөр дэлхийн гар угаах өдөр тохиож байна

    НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

    10 настай эрэгтэй хүүхэд буудуулж нас баржээ

    АНУ-д "Moderna" компанийн вакцины нэмэлт тунг эрсдэлтэй бүлэгт тарихыг санал болгожээ

    Эдийн засаг: Инфляц улсын хэмжээнд 9.6 хувь болж өсжээ

    “Үндэсний бичигтэн” уралдааны шилдгүүд тодорлоо

    Мөнгө угаах 45 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

    Прокурор 172.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн

    Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг байгууллагууд дэмжиж, тоон гарын үсгийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай байна

    Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

    Барилга хот байгуулалтын яам Баянзүрх дүүргийг дэмжиж ажиллана

    У.Хүрэлсүх: Хэн нэгний дарамт шахалт, хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй

    Эрүүл мэнд, эрүүл мэндийн даатгалын статистикийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ

    Эрээн хотод бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэлжээ

    Н.Түвшинбаярын үйлдсэн хэргийг дахин шалгаж эхэлжээ

    Төрийн банк ДУНДАЖ ДАВХАРГЫГ дэмжигч ҮНДЭСНИЙ тэргүүлэгч банк болно

    Дархан-Уул аймагт 15-16 өдрүүдэд такси үйлчилгээ үнэ төлбөргүй болжээ

    Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй, архи худалдахгүй

    Улирлын томуугийн дархлаажуулалтад 163.620 хамрагдана

    Гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа иргэдийн тоо буурч байна

    Хөвсгөл аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

    Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Н.Алтанхуяг Х.Баттулгаа шоронд явуулахгүйн тулд АН-ын дарга, цаашлаад Ерөнхий сайдад горилоод “өлсч” байгаа

    ПЕТРОВИС бензиний үнийг 150 төгрөгөөр “НЭМЖ”, АИ92 2200 төгрөгт хүрлээ 

    Б.Баттүшиг: Э.Цэндбаатараа аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай

    “Женко” Х.Баттулга намаа “самарсан” нь багадаад улс төрийн бүх намуудыг тараахыг шаардлаа

    Бүлэг дээрэмчид иргэдийг дээрэмдэж эхэлжээ

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Т.Уламбаяр: Энэ цаг үед ЖДҮ эрхлэгчдийг “Баатар”-ууд гэж нэг үгээр хэлж болно

    Т.Уламбаяр: Энэ цаг үед ЖДҮ эрхлэгчдийг “Баатар”-ууд гэж нэг үгээр хэлж болно