М.Ибрай: Нийт борлогдсон барилга, орон сууцны 70 хувь нь ипотекийн зээлд хамрагдсан байна

М.Ибрай: Нийт борлогдсон барилга, орон сууцны 70 хувь нь ипотекийн зээлд хамрагдсан байна

Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрайтай ярилцлаа

-Барилгын хөгжлийн төв, "Барилга.мн"-тэй хамтран шинээр ашиглалтад  орсон орон сууцны тооллого судалгааг хийсэн байна. Судалгааны цар хүрээ, ач холбогдол, зорилгын тухайд мэдээлэл өгөхгүй юу?

-Улаанбаатар хотод гэлтгүй Монгол Улсын зах зээлд байгаа орон сууц болон амины орон сууцны эрэлт нийлүүлэлтийг  тодорхойлох, орон сууцны үнэ ханшийг судлах,  мөн цар тахал барилгын салбарт, аж ахуйн  нэгжүүдэд хэрхэн нөлөөлж байгааг үндэслэлтэй тогтоох,  бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжуудыг тодорхойлох зорилготой юм. Шинээр ашиглалтад орсон орон сууцны тооллого судалгааг 2021 оны гуравдугаар улиралд эцэслэн гаргаж, улмаар “Орон сууцны мэдээллийн сан”-г үүсгэж байгаа.

-Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын хэмжээнд хичнээн орон сууц ашиглалтад орсон бэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж байгаа шинэ орон сууцны 240 төсөл, амины орон сууцны 118 төсөл буюу  нийт 358 төсөл хэрэгжиж байгаагаас 13560 айлын орон сууц, 1997  айлын амины  орон сууц ашиглалтад орсон байна.   

 -Судалгаанд хамрагдсан орон сууцны метр квадратын дундаж үнэ хэдэн төгрөг байна вэ?

-Шинэ орон сууцны үнийн зэрэглэл бүрээр нь харьцуулж судалгаа авсан. Улаанбаатар хотод стандарт орон сууцны дундаж үнэ  метр квадрат нь 2.1 сая төгрөг, дундаж зэрэглэлийн орон сууцны үнэ  2.6 сая төгрөг, бизнес зэрэглэлийн орон сууц 4,2 сая төгрөг, өндөр зэрэглэлийн орон сууц дунджаар 5.5 сая төгрөгийн үнэтэй байна.  Байршил, барилгын чанар, гаднах тохижилт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан шинэ орон сууцны үнэ зэрэглэл бүрээр харилцан адилгүй байна.

-Цар тахлын нөлөөгөөр барилгын компаниудад ямар тулгамдсан асуудлууд үүсэж байна вэ.  Мөн барилгын компаниудыг дэмжих чиглэлд ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Цар тахал Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нөлөөлж байна. Барилгын материалын үнэ 10-90 хувь өссөн,  ажиллах хүчний хомстолд орсон, компаниуд эргэлтийн хөрөнгөгүй болсон, барилгын материалын нийлүүлэлтийн хомстол, хил гаалийн гацалт, тээврийн үнэ өссөн гэх зэрэг олон хүндрэлүүд үүсэж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эдийн засгаа аврах 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 3 их наяд төгрөгийн санхүүжилтийг барилгын салбарыг дэмжихэд зарцуулж байгаа. Энэ  хүрээнд  барилгын компаниудын  борлуулалтыг дэмжих зорилгоор  ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгож бууруулснаас гадна ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Одоогоор нийт борлогдож байгаа  орон сууцны  70 хувь нь ипотекийн зээлэнд хамрагдсан байна.   Шинэ орон сууцны судалгааг хийж байгаа бас нэг зорилго нь  жилд хичнээн хэмжээний санхүүжилтийг импотекийн зээлэнд хэрэгтэй юм, хэр их орон сууц шинээр ашиглалтад орж байна, түүний хэдэн хувь нь ипотекийн зээлээр борлогдож байна гэдэг судалгааг  нарийн тооцож гаргах зорилготой юм.  

-Танайх орон сууцны хийцлэл болон гадна тохижилтын судалгааг хийсэн үү?

-Барилгын хийцлэл, фасад, гадна тохижилтын судалгааг хийсэн. Ашиглалтад орсон  нийт төслийн 55 хувь нь бүрэн цутгамал,  40 хувь нь төмөр бетонон арагт бүтээцийн хийцтэй байгаа бол  өрөгт бүтээц хийцтэй төсөл 4 хувийг бүрдүүлж байна. Фасадны хувьд, 54 хувь хөөсөн фасад, 25  хувь нь төмөр металл, 10 хувь нь чулуу, гурван хувь нь шилэн фасад хийцтэй байна. Нийт төслийн  93 хувь нь гаднах талбайдаа  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам хийсэн нь сайшаалтай байна. Барилгын тухай хуульд нийт талбайн 30 хувьд гадна тохижилт хийнэ гэж заасан байдаг. Тэгвэл судалгаанд хамрагдсан нийт төслийн 91 хувь нь 30 хүртэлх хувийн  гадна тохижилтыг хийсэн бол 30-аас дээш хувьд гадна тохижилт, ногоон байгууламж хийж, аюулгүй байдлаа хангасан орон сууцны хороолол нийт төслийн  9 хувь байна. Эцэст  нь дүгнэж хэлэхэд, барилгын салбар нь  сүүлийн үед эрчимтэй хөгжиж, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэн, дэлхийн стандартыг хангасан чанар хийцлэлтэй барилга, орон сууц барьж байгаа нь сайшаалтай байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 2 Буруу 1 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Зочин - 1 сар өмнө

    kkkk ene ch dee.

  • Хөвсгөл нуур руу 32 тонн шатахуун ачсан автомашин цөмөрч оржээ

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийтийн гэрээс 12 кг алт илрүүлжээ

    Хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна

    Солонгос сурагчид Монгол охинд хүчээр архи уулгаж, зоджээ

    Хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ

    Б.Одсүрэн: Улаанбаатарыг иргэнд ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байна

    "Дэлхийн мисс-2021" тэмцээнд оролцох мисс А.Бөртэ-Үжиний фэйсбүүк хуудсыг хакерджээ

    С.Батболд нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов

    Гадаад иргэдийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ

    Нэн хүнд хүний тоо буурчээ

    Шинэ нисэх онгоцны буудлыг 6.2 сая төгрөгөөр ТОРГОЖ, хууль бусаар олсон 208 сая төгрөгийн орлогыг ХУРААЖЭЭ

    Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр

    Хөвсгөл аймагт 3.7 магнитудын газар хөдөллөө

    LIVE: Ургац хураалтад хүндрэл үүсжээ

    УБТЗ-ын даргаар Х.Хэрлэн томилогдлоо

    “Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй

    Үндэсний баялгийн сан байгуулснаар баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх нөхцөл бүрдэнэ

    УИХ-ын Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан нар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг сумдуудад өндөр хүчин чадал бүхий компьютер гардуулан өглөө

    Барилгын салбарын ХАБЭА-н сургагч багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн боллоо

    Уртасгасан цагийн болон богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байна

    Тээвэрчид Төр.мн сайтыг “ОНЦОЛЛОО”

    Орчин үеийн иргэд компьютер хэрэглэгч биш компьютер бүтээгч байхад суралцах ёстой

    Гадаад улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна

    Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна

    Д.Ихбаяр: Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан

    ТЕНДЕРИЙН МӨРӨӨР: Багийн дарга нарыг унаажуулах тендер зарлажээ

    “Гурав хоногийн дараагаас Замын-Үүд боомтоор автомашины чингэлэгт тээврээр ачаа авч эхэлнэ”

    Монгол улсын ерөнхийлөгч эмгэнэл илэрхийллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, холбогдох албаныханд хариуцлага тооцно

    Тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, холбогдох албаныханд хариуцлага тооцно