Тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, холбогдох албаныханд хариуцлага тооцно

Тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, холбогдох албаныханд хариуцлага тооцно

“Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан “Камертон” хамтлагийн тоглолтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

 Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хотын даргын хувьд аж ахуйн нэгж, байгууллагуудаа бүхий л талаас нь дэмжин ажиллаж байна. Хэдий тийм ч халдварын нөхцөл амаргүй байгаа үед бизнесийн байгууллага болон эдийн засгаа авч гарахын тулд харилцан уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Энэ хүрээнд УОК, НОК-оос тогтоосон дүрэм, журмын хүрээнд “Хариуцлагын гэрээ”-г мөрдөж ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж, хамтарч ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж, байнгын хяналт, шалгалт хийж байгаа. Зургаадугаар сард “Хариуцлагын гэрээ” байгуулснаас хойш энэ гэрээний хяналт, биелэлт, гүйцэтгэлийн талаар байнга мэдээлэл авч,  аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зөвлөн туслах, дэмжих, удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох ажлууд тогтмол үргэлжилж байсан.

“Камертон” хамтлагийн тоглолттой холбоотой нийгэмд олон төрлийн мэдээлэл гарч байна. “Собт трейд” компани нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй,  түр журам, тусгай нөхцөл шаардлагуудыг удаа дараа зөрчсөн, наймдугаар сараас хойш гурван удаагийн зөрчлийн хэрэгт бүртгэгдсэн. Мөн “Зайсан хилл” цогцолборт наймдугаар сараас хойш 10 орчим зөрчил гарсан. Энэ нь тус цогцолборт байр түрээсэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой. Холбогдох байгууллагаас удаа дараа шаардлага хүргүүлж ирсэн" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Есдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан, баар, караоке гэх мэт байгууллагын төлөөлөлтэй зөвшилцөх уулзалт хийсэн. Уулзалтаар босоо хүлээн авалтыг хүлээн зөвшөөрөхгүй, суугаа хүлээн авалтыг заалны дүүргэлтийн 50 хувь байхаар ярилцаж, тохирч, “Хариуцлагын гэрээ”-г шинээр байгуулсан юм. Мөн есдүгээр сарын 30-нд спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулдаг байгууллагын төлөөлөлтэй уулзаж, “Хариуцлагын гэрээ”-нд нэмэлт заалт оруулж, урлаг, спортын арга хэмжээг заалны дүүргэлт 50 хувиас хэтрэхгүй байхаар зохион байгуулахаар зөвшилцөж, тохирсон. Хотын даргын хувьд аль болох л дэмжиж, зөвлөн туслах, торгохгүй, шийтгэхгүй байх байр суурийг баримталж байгаа. Харин зарим аж ахуйн нэгж зөвшилцөж, тохиролцсон зүйлдээ хайхрамжгүй хандаж байна. “Камертон” хамтлагийн тоглолт зохион байгуулах талаар НОК-т, мэргэжлийн хяналтын байгууллагад албан ёсоор хандаагүй. Үйл ажиллагааны хувьд удаа дараа зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тоглолт зохион байгуулсан аж ахуйн нэгж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн шуурхай штабын дарга нартай хариуцлага ярина. Хэн байхаас үл хамаарч, хариуцлага алдсан бол хариуцлага тооцно" хэмээлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 1 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 2
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • зочин - 1 сар өмнө

    Асуудлыг зоригтой, шударгаар шийд. Сайн байна. Цахим Монгол арга хэмжээнд ямар хариуцлага тооцсон вэ?.

  • Иргэн - 1 сар өмнө

    Маш зөв шийдвэр бана УОК-ын даргын хувийн компани иргэдийг үй олноор нь цуглуулаад байдаг. Бусад нь болохгүй ийм бусармаг юм гэж байхгүй.

  • Хөвсгөл нуур руу 32 тонн шатахуун ачсан автомашин цөмөрч оржээ

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийтийн гэрээс 12 кг алт илрүүлжээ

    Хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна

    Солонгос сурагчид Монгол охинд хүчээр архи уулгаж, зоджээ

    Хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ

    Б.Одсүрэн: Улаанбаатарыг иргэнд ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байна

    "Дэлхийн мисс-2021" тэмцээнд оролцох мисс А.Бөртэ-Үжиний фэйсбүүк хуудсыг хакерджээ

    С.Батболд нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов

    Гадаад иргэдийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ

    Нэн хүнд хүний тоо буурчээ

    Шинэ нисэх онгоцны буудлыг 6.2 сая төгрөгөөр ТОРГОЖ, хууль бусаар олсон 208 сая төгрөгийн орлогыг ХУРААЖЭЭ

    Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр

    Хөвсгөл аймагт 3.7 магнитудын газар хөдөллөө

    LIVE: Ургац хураалтад хүндрэл үүсжээ

    УБТЗ-ын даргаар Х.Хэрлэн томилогдлоо

    “Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй

    Үндэсний баялгийн сан байгуулснаар баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх нөхцөл бүрдэнэ

    УИХ-ын Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан нар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг сумдуудад өндөр хүчин чадал бүхий компьютер гардуулан өглөө

    Барилгын салбарын ХАБЭА-н сургагч багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн боллоо

    Уртасгасан цагийн болон богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байна

    Тээвэрчид Төр.мн сайтыг “ОНЦОЛЛОО”

    Орчин үеийн иргэд компьютер хэрэглэгч биш компьютер бүтээгч байхад суралцах ёстой

    Гадаад улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна

    Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна

    Д.Ихбаяр: Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан

    ТЕНДЕРИЙН МӨРӨӨР: Багийн дарга нарыг унаажуулах тендер зарлажээ

    “Гурав хоногийн дараагаас Замын-Үүд боомтоор автомашины чингэлэгт тээврээр ачаа авч эхэлнэ”

    Монгол улсын ерөнхийлөгч эмгэнэл илэрхийллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Л.Эрдэнэчулуун: Камертоны тоглолт үзсэн иргэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй

    Л.Эрдэнэчулуун: Камертоны тоглолт үзсэн иргэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй