Чанарын шаардлага хангасан оношлуур хэрэглэсэн бол шинжилгээний хариуг баттайд тооцно

Чанарын шаардлага хангасан оношлуур хэрэглэсэн бол шинжилгээний хариуг баттайд тооцно

НОК-оос долоо хоног бүр цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байгаа. Энэ удаагийн хэвлэлийн хуралд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Ж.Батбилэг, НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар оролцож, мэдээлэл өгсөн юм.  

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Улаанбаатар хотын халдварын нөхцөл байдлыг бид долоо хоногоор графикаар гарган танилцуулдаг. 41 дэх долоо хоногийн хувьд өдөрт батлагдаж байгаа халдварын тоо 40 дэх долоо хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Өмнөх долоо хоногт халдварын тохиолдол 3446 байсан бол 41 дэх долоо хоногт 3196 болсон.  Өмнөх долоо хоногт 28  жирэмсэн эх халдвар авсан бол 41 дэх долоо хоногт 24 болсон байна. Харин халдвар авсан хүүхдийн тоо 682 болж нэмэгджээ. Гэрийн хяналтад байгаа иргэдийн тоо 38 дахь долоо хоногоос аажмаар буурч байгаа. 41 дэх долоо хоногт 26.957 байсан бол өнөөдрийн байдлаар 23.998 болж буусан байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 41 дэх долоо хоногт 6556 байгаа нь өмнөх долоо хоногтой ижил байгаа. Энэ нь орны хүрээлцээтэй холбоотой юм.

Хүнд оноштой иргэн 1522 байсан боловч 41 дэх долоо хоногт 1613 болж өссөн. Нэн хүнд оноштой иргэн 277 байсан бол 289 болсон байна. Орны эргэлтийн хувьд 720 иргэн эмнэлэгт хэвтэж, эмнэлгээс гарч байгаа иргэдийн тоо 675 байсан бол энэ долоо хоногт 661 иргэн эмнэлэгт хэвтэж 644 иргэн эмнэлгээс гарчээ. Энэ нь халдварын тоотой шууд хамааралтай юм. Бид тандалт, хариу арга хэмжээг сайжруулах үүднээс Нийслэлийн Засаг даргын 2021 оны 722 тоот захирамжаар сайн дурын ажилтнуудыг ажиллуулж байгаа.

Аравдугаар сарын 18-ны байдлаар 53 жолооч ажиллаж байсан бол өнөөдөр 45 жолооч ажиллаж байна. Дархлаажуулалтын 49 суурин цэгт вироселл болон файзер вакцины сонголттойгоор дархлаажуулалт хийж байгаа юм. Мөн 36 явуулын баг ажиллаж, үүнд 352 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Аравдугаар сарын 20-нд хоёр их сургуулийн 174 оюутан, хоёр байгууллагын 42 ажилтан, гэрээр 141 хүнийг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Нийт 11 их, дээд сургуулийн 1803 оюутан, 15 байгууллагын 1261 ажилтан, гэрээр 1850 иргэнийг нэмэлт дархлаажуулалтад хамруулаад байна. Мөн гэрийн асаргаанд байдаг 679 хүн нэмэлт тун хийлгэсэн. 

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас өнгөрсөн долоо хоногт “Ковид-19”-ийн хариу арга хэмжээний үйл ажиллагаанд  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн нэгдсэн аргачлалын дагуу үнэлгээ хийж байгаа. Энэхүү үнэлгээний дагуу цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний сайжруулсан зөвлөмжүүд гарна. 2022 онд нийслэлийн хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг хариу арга хэмжээний хүрээнд шинэчилсэн төлөвлөлт хийх Ажлын хэсэг гарсан. Бид өнгөрсөн хугацаанд “Ковид-19”-ийн эсрэг авч хэрэгжүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, вакцинжуулалт, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний бүхий л чиглэлээр онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү хуралд улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч нар цахимаар оролцож 52 илтгэл танилцуулсан юм. Мөн асаргаа, вакцинжуулалт, хэвтэн эмчлүүлэлт, эрчимт эмчилгээ, хүчилтөрөгчийн хангамж зэрэг олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүний дагуу зөвлөмж гаргаж эрүүл мэндийн байгууллагуудад хүргэх юм” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Халдвар авсан иргэдийн нас баралт залуужиж байна. Ямар арга хэмжээ авч байна вэ?

-Ор зохицуулалтын нэгдсэн удирдлагад шилжсэнээр хүнд болон нэн хүнд  эрэмбээр эрэмбэлэгдсэн иргэдийг өрхийн эмчийн хяналтаас шууд эмнэлгийн тусламж үйлчилгээнд авч байгаа. Мөн жирэмсэн болон эрсдэл өндөртэй иргэдийг тухайн өдөрт нь эмчилгээнд хамруулж байна.

Халдвар аваад нас барсан иргэдийн дийлэнх нь эмнэлэгт өөд болсон байна. Гэрийн нас баралт бага хувийг эзэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд гарсан гэрийн нас баралтууд архаг өвчний төгсгөлийн шатанд эмчилгээнд байж байгаад үргэлжлүүлэн өрхийн эмнэлгийн хяналтад байсан иргэд юм. Эрүүл мэндийн яаманд нас баралтын шалтгааныг тогтоох комисс ажилладаг. Энэ комиссоос нас баралтын шалтгаан “Ковид-19”-ийн байсан уу, өөр шалтгаантай байсан уу гэдгийг мэдээлдэг.

Коронавирусийн халдварын эсрэг тусламж үйлчилгээ үзүүлж байгаа Өрхийн эрүүл мэндийн төв, анхан шатны эмнэлгийн байгууллагуудад байнгын мониторинг хийх, дэмжлэг үзүүлэх үүднээс эмч нарт юнителийн 220 дугаар олгосон.  Нийт 11.773 дуудлага ирснээс 140 дуудлагад хариу өгч амжаагүй байна. Дийлэнх дуудлага өглөөний 08:00-09:00, 11:00-13:00 цагт ирж байна гэсэн судалгаа гарсан. Аравдугаар сарын 3-21-ний хооронд өдөрт дунджаар 700-800 дуудлага ирсэн байна.

-Түргэвчилсэн шинжилгээний хариу зөрүүтэй гарах тохиолдлыг хэрхэн тайлбарлах вэ?

-Эрүүл мэндийн яамнаас түргэвчилсэн шинжилгээний оношлуурын тестүүдэд үнэлгээ хийн, есөн байгууллагын оношлуурыг хэрэглэхийг зөвлөсөн. Чанарын шаардлага хангасан оношлуур хэрэглэж байгаа нөхцөлд шинжилгээний хариуг баттай гэж үзэж болно. Ойрын хавьтлууд, өндөр эрсдэлтэй, өрхийн эмчийн хяналтад байгаа иргэдэд тандалтын багаас тогтмол шинжилгээ хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд PCR болон түргэвчилсэн шинжилгээ, шинж тэмдэг илэрсэн бүх иргэнийг нэгтгэн мэдээлж байгаа. Бүх иргэнээ хяналтад хамруулах нь чухал. Халдварын тоо буурч байна гээд тайвширч болохгүй. Халдвар тархах нөхцөл хүнээс хамааралтай. Иргэд халдвараас сэргийлэх бүрэн боломж бий. Тиймээс амны хаалтыг тогтмол зүүх, тодорхой хугацаанд сольж байх, хүн хоорондын зай барих, нэг танхимд хэт олуулаа байхгүй байх, эрүүл мэндийн байгууллагын зааварчилгааг мөрдөх нь зүйтэй. Ингэж чадвал эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна.

-Хүүхдийн халдвар авсан байдлыг хэрхэн дүгнэж байна вэ.  Сургуулийн орчин ямар байна вэ?

-Хүүхдүүдийн халдварыг сургуулийн орчинтой холбоотой гэж үзэхгүй байгаа. Тархвар судлаачдын ирүүлсэн мэдээллээр гэр бүлийн орчноос халдвар авах тохиолдол давамгай байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс гэр бүлийн нэг гишүүн халдварын нөхцөлд орсон байх магадлалтай бол нэн тэргүүнд өөрийгөө тусгаарлах, аяга халбага, ахуйн хэрэглээний зүйлсээ тусдаа хэрэглэх хэрэгтэй байна.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хөвсгөл нуур руу 32 тонн шатахуун ачсан автомашин цөмөрч оржээ

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийтийн гэрээс 12 кг алт илрүүлжээ

    Хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна

    Солонгос сурагчид Монгол охинд хүчээр архи уулгаж, зоджээ

    Хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ

    Б.Одсүрэн: Улаанбаатарыг иргэнд ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байна

    "Дэлхийн мисс-2021" тэмцээнд оролцох мисс А.Бөртэ-Үжиний фэйсбүүк хуудсыг хакерджээ

    С.Батболд нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов

    Гадаад иргэдийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ

    Нэн хүнд хүний тоо буурчээ

    Шинэ нисэх онгоцны буудлыг 6.2 сая төгрөгөөр ТОРГОЖ, хууль бусаар олсон 208 сая төгрөгийн орлогыг ХУРААЖЭЭ

    Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр

    Хөвсгөл аймагт 3.7 магнитудын газар хөдөллөө

    LIVE: Ургац хураалтад хүндрэл үүсжээ

    УБТЗ-ын даргаар Х.Хэрлэн томилогдлоо

    “Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй

    Үндэсний баялгийн сан байгуулснаар баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх нөхцөл бүрдэнэ

    УИХ-ын Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан нар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг сумдуудад өндөр хүчин чадал бүхий компьютер гардуулан өглөө

    Барилгын салбарын ХАБЭА-н сургагч багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн боллоо

    Уртасгасан цагийн болон богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байна

    Тээвэрчид Төр.мн сайтыг “ОНЦОЛЛОО”

    Орчин үеийн иргэд компьютер хэрэглэгч биш компьютер бүтээгч байхад суралцах ёстой

    Гадаад улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна

    Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна

    Д.Ихбаяр: Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан

    ТЕНДЕРИЙН МӨРӨӨР: Багийн дарга нарыг унаажуулах тендер зарлажээ

    “Гурав хоногийн дараагаас Замын-Үүд боомтоор автомашины чингэлэгт тээврээр ачаа авч эхэлнэ”

    Монгол улсын ерөнхийлөгч эмгэнэл илэрхийллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэсэн байна

    Иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэсэн байна