Б.Лхагвасүрэн та энэ улсыг ингээд банкны засаглал руу түлхэн оруулж, бүдүүн бүлэглэлд үйлчилж байгаа чинь үнэн бол тайлбараа тодорхой хийнэ үү?

Б.Лхагвасүрэн та энэ улсыг ингээд банкны засаглал руу түлхэн оруулж, бүдүүн бүлэглэлд үйлчилж байгаа чинь үнэн бол тайлбараа тодорхой хийнэ үү?

Зохиолч, сэтгүүлч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. 

Манайх Банкны засаглалтай улс болох гэж байгаа юм уу, Лхагвасүрэн гуай?

     Монголын 2.7 сая иргэний хадгаламж, зээл, гүйлгээ гээд хамаг мөнгө, эд хөрөнгийг хамаардаг Хаанбанкны эзэн цаашдаа хэн байх вэ гэдэг асуудал яригдаж байна. Энэ бол тус банкны 37 орчим хувийг эзэмшдэг Таванбогд грүппийн Баатарсайхан, Хулан нарын асуудал төдий биш, Хаан банкаар үйлчлүүлдэг хэн бүхний хэтэвч, хөрөнгөний хувь заяаг хөндсөн, цаашлаад Монголын банк санхүүгийн салбарын тэнцвэртэй, нээлттэй , тогтвортой байдалд шууд нөлөөлөх сэдэв учраас анхаарахгүй байх аргагүй. Тэр тусмаа ноён Савадагийн эзэмшдэг Хаанбанкны 54.4 хувийн хувьцааг улсын эзэн, ХХБ-ны 90 хувийг эзэмшдэг сахал хэмээх Эрдэнэбилэг, мөн Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хувьцаа эзэмшдэг Сумъяабазар, Дагвадорж нар хавсран авахаар зэхэж байгаа нь үнэн бол аюул гэдэг чинь тэр шүү дээ. Хөөрхий муу Хаанбанк мангасын аманд манараад яваад орчихлоо л гэсэн үг.

Сумъяабазар Дагвадорж хоёр банкны бизнест бараадахгүй гэдгээ Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк хоёроороо удаа дараа нотлон харуулсан.

Эдүгээ эл банкууд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгал, Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой компаниудын буюу төрийн нийт 200 гаруй тэрбум төгрөгийг залгичихаад өгч чадахгүй гурван жил таталдаж байгаагаас ах дүүсийн банкны бизнесийн баларсан түүх харагддаг. Сахал Эрдэнэбилэгийн ХХБ Хаанбанкны улс даяар байгуулсан 570 орчим салбартай харьцуулахад цомхон, дээр нь Улаанбаатар банктайгаа хавсарч байж чанаргүй зээлүүдээ хаацайлан нөхдөг. Өөрөөр хэлбэл банкны салбарт төдийлөн оройлон урагшилж чадаагүй, дундаж үзүүлэлттэй эдгээр банкуудын нууц эзэд нууцгай хэлэлцэн, албан тушаал, эрх мэдлийн далбаан дор Хаанбанкны дийлэнх хувийг япончуудаар хаацайлан авч байгаа нь үнэн бол цаашдаа Монголд юу болох вэ? Төрийн ордон ХХБ-ны байр руу нүүх юм уу? Монголбанк татан буугдана гэсэн үг үү? Мэдээж, утгаараа улсын эзэн ганцхан банк боллоо гэсэн үг.

Ноён Савада өөрийн хувийг 300 сая ам.доллараар үнэлсэн гэдэг юм билээ. Энэ мөнгө хаанаас гарах уу? ХХБ-ны хадгаламж эзэмшигчдийн халааснаас гараад, алсдаа Хаанбанкны хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр нөхөгдөн төлөгдөнө гэсэн үг.

Банкийг банкаар цохин унагаах энэ үйлдлийн цаана Хаанбанкны 2.7 сая үйлчлүүлэгчийн хөрөнгө мөнгөний асуудал хөндөгдөнө. Нөгөө төрд буцааж өгч чадахгүй байгаа Сумъяа, Дагваа нарын Үндэсний хөрөнгө оруулалтын банкны өр болох 200 гаруй тэрбум төгрөг ч мөн л Хаанбанкны хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр төлөгдөнө гэсэн утга цаана нь харагдаж байна. Дээр нь Хаанбанкны дийлэнх хувьцаатай холбоотой энэ наймааг Монголбанкны Ерөнхийлөгч хууль зөрчин зөвшөөрсөн тухай мэдээлэл дэлгэгдлээ. Энэ нь Банкны тухай хуулийн 36.15-д заасан нэг банкны хувь эзэмшигч нь нөлөө бүхий өөр банкинд хувь эзэмшиж болохгүй хэмээн заасныг зөрчиж байна.

   Хаанбанкны хувьцааг худалдан авах зөвшөөрлөө халаасласан Метакапитал ХХК нь ХХБ-ны хувь эзэмшигч байж болзошгүй тухай Б.Лхагвасүрэн ч бас өөрийн албан бичигтээ дурдсан аж. Хууль зөрчих болсон хуудуутай алхмынх нь цаана Женкогийн нэр ч явж байна.

Ямартай ч банк санхүүгийн салбарт том наймаа, том луйвар, том дээрэм явагдаж болзошгүй болчихлоо. Нэг л асуулт их сонин байна. Бүх банк ганцхан эзэнтэй болчихвол иргэд, аж ахуйн нэгжүүд цаашдаа яах билээ? Манайх Банкны засаглалтай улс болох гэж байгаа юм уу? Мөнгө хүүлэгчдийнхээ өмнө улсаараа, төртэйгээ,түмэнтэйгээ, намтайгаа, нанчилдаантайгаа мөлхөөд байж дээ. Өрсөлдөөнгүй юм чинь өр зээлийн хүүгээ дураараа өсгөж, дунд чөмгийг маань барьцаалаад хэвтчих байлгүй дээ. Доржханд гишүүний асуугаад шаардаад байгаа нь зөв шүү дээ. Лхагвасүрэн гуай та энэ улсыг ингээд банкны засаглал руу түлхэн оруулж, бүдүүн бүлэглэлд үйлчилж байгаа чинь үнэн бол тайлбараа тодорхой хийнэ үү. Тэр тусмаа Хаанбанк 20 хувиа иргэддээ хувьцаа болгон өгөх гээд энэ оны хоёрдугаар сараас хойш бэлтгэлээ базааж, арилжаалах брокер компаниа хүртэл сонгочихоод байхад ингэж олон түмнээ дээрэмдэж болох уу?


 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 1 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хөвсгөл нуур руу 32 тонн шатахуун ачсан автомашин цөмөрч оржээ

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийтийн гэрээс 12 кг алт илрүүлжээ

    Хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна

    Солонгос сурагчид Монгол охинд хүчээр архи уулгаж, зоджээ

    Хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ

    Б.Одсүрэн: Улаанбаатарыг иргэнд ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байна

    "Дэлхийн мисс-2021" тэмцээнд оролцох мисс А.Бөртэ-Үжиний фэйсбүүк хуудсыг хакерджээ

    С.Батболд нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов

    Гадаад иргэдийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ

    Нэн хүнд хүний тоо буурчээ

    Шинэ нисэх онгоцны буудлыг 6.2 сая төгрөгөөр ТОРГОЖ, хууль бусаар олсон 208 сая төгрөгийн орлогыг ХУРААЖЭЭ

    Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр

    Хөвсгөл аймагт 3.7 магнитудын газар хөдөллөө

    LIVE: Ургац хураалтад хүндрэл үүсжээ

    УБТЗ-ын даргаар Х.Хэрлэн томилогдлоо

    “Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй

    Үндэсний баялгийн сан байгуулснаар баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх нөхцөл бүрдэнэ

    УИХ-ын Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан нар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг сумдуудад өндөр хүчин чадал бүхий компьютер гардуулан өглөө

    Барилгын салбарын ХАБЭА-н сургагч багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн боллоо

    Уртасгасан цагийн болон богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байна

    Тээвэрчид Төр.мн сайтыг “ОНЦОЛЛОО”

    Орчин үеийн иргэд компьютер хэрэглэгч биш компьютер бүтээгч байхад суралцах ёстой

    Гадаад улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна

    Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна

    Д.Ихбаяр: Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан

    ТЕНДЕРИЙН МӨРӨӨР: Багийн дарга нарыг унаажуулах тендер зарлажээ

    “Гурав хоногийн дараагаас Замын-Үүд боомтоор автомашины чингэлэгт тээврээр ачаа авч эхэлнэ”

    Монгол улсын ерөнхийлөгч эмгэнэл илэрхийллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Цагдаагийн албан хаагчийг мөргөсөн жолооч утсаа оролдож явсан хэмээн мэдүүлэг өгчээ

    Цагдаагийн албан хаагчийг мөргөсөн жолооч утсаа оролдож явсан хэмээн мэдүүлэг өгчээ