Д.Ихбаяр: Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан

Д.Ихбаяр: Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад  хариуллаа.

-Нийслэлд 4-5 км явж байж автобусанд суудаг иргэд цөөнгүй байна. Автобусны эцсийн зогсоолуудыг сунгаж,  айл өрхүүддээ ойртуулах боломж бий юү?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Хороог хуваах, шинээр бий болгох асуудал автобусны хүрэлцээ хангамжтай ч уялдаж байгаа. Автобусны буудал руу таван км алхаж очдог иргэд төрийн үйлчилгээг 10 км явж, авч байж магад. Тиймээс бид үйлчилгээг ойртуулахаас арга байхгүй. Өнгөрсөн есдүгээр сард түгжрэл бууруулах төлөвлөгөөг боловсруулах хүрээнд Улаанбаатар хотыг тойрч онгоцоор  нисэж, зураг авсан. Улаанбаатарыг дээрээс нь харахад хот үнэхээр тэлсэн байна. Хойд уулын амуудад айл өрх битүү суурьшжээ. Тиймээс хороо, автобусны буудлыг нэмэх ажлыг хийхээс аргагүй. Төсөв санхүүгийн бэрхшээл тулгардаг хэдий ч иргэдээ нэгт тавина. Дээрээс нь камержуулалт нэн чухал байна. Хүн зоны суурьшил дагаж  бий болдог бүхнийг шинэ суурьшлын бүсэд  байгуулах шаардлага тулгардаг. Найман нэрийн хүнсний дэлгүүр, эмийн сан гэхчлэн бүгдийг бий болгох учиртай. Энэ бүхэн зардал дагуулдаг. Гэтэл манайхан ямар өндөр зардал вэ гээд шүүмжлээд эхэлдэг.

-Нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй таван газарт гүүрэн гарц барьж байгуулсан. Тэрхүү гүүрэн гарцын цахилгаан шатаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчдог. Гэтэл  хүйтний улиралд цахилгаан шат нь ажиллахгүй байна. Мөн гэр хорооллын айл өрхийн хогийг удаан хугацаанд ачаагүйгээс хог  маш ихээр хураагддаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ. Мөн сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх, цавууг үхрийн шир боловсруулан гаргах боломж байдаг шүү дээ?

Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  Б.Одсүрэн:

-Явган хүний гүүрэн гарцны тухайд хариулъя. Өнгөрсөн хугацаанд явган зорчигчдод зориулсан төмөр хийцлэлийн гүүрэн гарцыг хэд хэдэн газарт байгуулсан. Эдгээр нь загвар, дизайны хувьд төдийлөн сайн биш. Лифт нь хасах хэмд ажиллах боломжгүйгээс зогсдог. Тиймээс цаашид Улаанбаатар хотод орчин үеийн шаардлагад нийцсэн гүүрэн гарц, байгууламжийг стандартын дагуу бий болгох шаардлагатай байгаа. Улаанбаатар хот маань автомашин төвтэй хот болсон. Цаашид иргэн төвтэй, явган хүнд ээлтэй хот байгуулахаар зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөөд байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр:

-“Таван толгой түлш” ХХК-аас сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан. Өнгө будгийн хувьд улаан будагтай байхыг шаардаагүй. Гагцхүү дотоодын компаниудаас тендерийн шаардлагад нийцсэн материал ирүүлдэггүй учраас гаднаас оруулж ирж байсан.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-Нийслэл хотод зөвшөөрөлгүйгээр суурьшсан айл өрхийн тоо нэмэгдэхийн хэрээр асуудал ч мөн нэмэгддэг. Хөдөөнөөс ирсэн айлууд зөвшөөрөлгүй газарт ирж суурьшдаг. Мэдээж тэнд нь цахилгаан эрчим хүчний эх үүсвэр байдаггүй. Суурьшсаныхаа дараа цахилгаан нэхдэг. Олон жил ийм байдлаар явж ирсэн. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд үүсээд буй асуудал ч мөн ийм. Өнгөрсөн хугацаанд бид 1.7 тэрбум төгрөгийг цахилгааны хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулсан. Дахин 1.2 тэрбум төгрөг төлөвлөөд байна. Зам харгуй, холбоо мэдээллийн үйлчилгээ ч ялгаагүй.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд:

-Зарим дүүргийн захын хороодод хог хаягдалтай холбоотой хүндрэл бий. Гэхдээ нийгэм шилжиж байсан үеийнх шиг хур хогонд дарагдсан газар байхгүй. Хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлд бодож төлөвлөсөн, хийж хэрэгжүүлэх ажил бас бий. Хог яг аль дүүрэг, хэддүгээр хороонд байгааг бодитоор нь хэлээрэй. Нийтэд нь хавтгайруулж яримааргүй байна.

-Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж буй 420 тэрбум төгрөгөөр яг ямар ажил хийх вэ. Түгжрэл хэдэн хувиар буурах боломжтой вэ?

Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг:

-Засгийн газрын  2021 оны 146 дугаар тогтоолоор ирэх гурван жилийн турш жил тутамд 420 тэрбум төгрөгийг түгжрэлд зарцуулахаар төлөвлөсөн. Үүний хүрээнд зам, замын байгууламж, гүүрэн байгууламж, LRT зэрэг 42 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Анх удаагаа газар чөлөөлөлтөд 124 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 500 автобусны парк шинэчлэл хийнэ. Мөн LRT-ийн ТЭЗҮ, дугуйн зам, уулзварыг дахин инженерчлэх зардлууд багтсан.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 1 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • зочин - 1 сар өмнө

    Уутан дээрх гял цал үгээр одоо яахав дээ. Сонгууль дуусчихсан юм чин. Жаахан багасгаад айн.... Өвөл цас орсон хойно бол чийгшил тусгаарлагчаар ч ер нь яадаг юм бэ. Хавар намартаа л чийгшил тусгаарлагчаа хэрэглэнэ биз. Наад хэдэн үйлдвэрүүд чинь ирээдүйд та нарын данхар төрөөс илүүдсэн хүүхдүүдийг чинь ажлаар хангаж хоолтой нь залгуулж мэднэ шүү.....

  • “Бэрэн” групп 43 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй

    УИХ-ын дарга Г.Занданшатар С.Зориг агсанд хүндэтгэл үзүүллээ

    Т.Туяажаргал: Тогтвортой, хариуцлагатай ТББ-уудад төр бодитой дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин хэрэгтэй

    Аймгууд зарим үйл ажиллагааг ХЯЗГААРЛАЖ эхэллээ

    “Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно

    889,619 ширхэг хувьцаа арилжжээ

    Улаанбаатарт 7-9 градус хүйтэн байна

    Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн мэдээлэл

    "Нийслэл хүүхэн-2" ОАУСК энэ бямба гарагаас NTV-ээр гарна

    Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж эхэлсэн

    "Шударга ёсны клуб”-ын зохион байгуулагчдыг чадавхжуулав

    Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар 528 сая төгрөгөөр жип машин худалдаж авна

    Ковидын үзлэг хийх амбулаторийн тоог 12 болгож нэмэгдүүллээ

    2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

    Гэмт хэргийн шинжтэй 102 гомдол, мэдээллийг шалгав

    Ц.БИЛЭГТСАЙХАН: Омикрон хувилбарын тархалт нийт тархалтын 90 хувийг эзэлж байна

    НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлнэ

    Бээжин-2022 өвлийн олимп, паралимпын наадамд оролцох тамирчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно

    С.Амарсайхан: Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан болно

    Вакцины суурин 158, түр 2 цэг ажиллана

    885,115 ширхэг хувьцаа арилжжээ

    Улаанбаатарт өдөртөө 5-7 градус хүйтэн байна

    Үйлчилгээний доголдолтой Сайн электроникс ард түмнийг “ШУЛЖ” байна

    Аймагтаа 5 тэрбум төгрөгөөр хийх ажилдаа сэтгэлээ зориулахыг иргэд шаардаж байна. ЗАСГАА!

    Б.Ганзориг, Б.Цэцэгсайхан нарыг ажлаас нь чөлөөллөө

    Сангийн сайд Б.Жавхлан: Нийслэлд ганц ч тендер зарлаж эхлээгүй байна

    Л.Халтар: Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн тээвэрлэлтийг хийнэ

    Хоногт бүртгэгдэх халдварын тоо 3000 давлаа

    “Монгол хүнс-монгол бараа 2022” арга хэмжээ зохион байгуулна

    Хөдөлмөрийн аюулгүй байдалд шат шатандаа хяналт тавьж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна

    Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна