Үндэсний баялгийн сан байгуулснаар баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх нөхцөл бүрдэнэ

Үндэсний баялгийн сан байгуулснаар баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх нөхцөл бүрдэнэ

      “Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан” болон Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг өнөөдөр /2021.11.30/ боллоо. 
    Хэлэлцүүлгийг нээж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн суурь салбар болон хөгжиж, өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69 хувь, экспортын 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувийг бүрдүүлж байна. “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан уул уурхайн салбарын томоохон зорилтуудыг хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээн, Олборлолтоос Боловсруулах салбар болгон хөгжүүлэхээр хууль эрх зүйн шинэчлэл, цахим шилжилтийг эхлүүлээд байна” гэдгийг онцлов. 

“Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан”-г боловсруулсан CRU consulting нь уул уурхайн салбарт дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр мэргэшсэн, 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн хэмжээний компани юм.

Манай улсын уул уурхайн салбарт хийсэн энэхүү судалгааг 2030 он хүртэлх зах зээлийн төлөвт суурилан дүгнэсэн байна.

Тухайлбал, нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр гэх мэтчилэн ашигт малтмалаас төсөвт төвлөрүүлэх орлого ямар байх, цаашид зах зээлийн чиг хандлага ямар байх, ямар боломжууд байгааг судлах зорилгоор энэхүү судалгааг явуулсан гэдгээ ДЭЛХИЙН БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АНДРЕЙ МИХНЕВ онцоллоо. “Үүний үр дүнд Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь хэмжээ дараагийн 10 жилд буурахгүй, учир нь Монгол Улсын экспортолж байгаа бүтээгдэхүүн олон улсын зах зээлд эрэлттэй байна.

    Мөн алт, зэс гэх мэт ашигт малтмалын үнэ өндөр байна. Энэ чиг хандлага ирэх 10 жилд хадгалагдсаар байх ба уул уурхайн салбар нь улсын эдийн засгийн тэтгэгч салбар байсаар байна гэсэн үг. Түүнчлэн олон улсын хэмжээнд декарбонизаци буюу хүлэмжийн хий ялгарал ихтэй байгаа салбаруудаас эдийн засгийн бүтцийн хувьд холдох бодлогыг хэрэгжүүлээд эхэлсэн. Монголтой худалдаа хийдэг гол түнш орнуудын хувьд нүүрсний хэрэглээг багасгана гэсэн шийдвэрүүд гарсан. Ирэх 10 жилд нүүрсний хэрэглээнд өөрчлөлт гарахгүй ч гэсэн 2030 оноос эхлээд нүүрсний салбарт томоохон өөрчлөлт гарч, энэ нь монголын эдийн засагт томоохон нөлөөллийг үзүүлнэ. Иймд энэ салбараас орж ирж байгаа орлогыг зөв, зохистой зарцуулах, хуримтлуулах, арвижуулах нь чухлаар тавигдаж байна. Баялгийн сангийн тухайд дэлхийд маш олон орон өөрийн гэсэн баялгийн санг байгуулж, алдаж оносон туршлагууд их байдаг.

Сангийн зорилгыг тодорхой, оновчтой болгох талаар Дэлхийн банкны зүгээс санал солилцож байгаа. Харин хэрхэн, яаж зорилгодоо хүргэх арга хэрэгслийг олон төрлөөр явуулах боломжтой, техникийн тал дээр бид туслалцаа үзүүлэх боломжтой” гэв. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс баялагтаа эзэн монгол байх, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх зорилгоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнийг дагасан хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Хүнд үйлдвэрлэлийн тухай хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй. 

Өнөөдөр УУХҮ-ИЙН ДЭД САЙД О.БАТНАЙРАМДАЛ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар танилцуулж, хэлэлцүүлэв. Тэрбээр, “Газрын баялгийн өгөөжийг зөв ашиглаж, зарцуулж чадсан улс орнууд бүгд баялгийн сангийн зарчмаар хөгжсөн байдаг. Үндэсний баялгийн санг байгуулах асуудлыг 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Үндэсний баялгийн сангаар дамжуулан газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо болон хойч үедээ хүртээмжтэй, ард иргэддээ тэгш, шударгаар хуваарилна гэж заасан үеэс ярьж эхэлсэн.  Иймд Үндсэн хуулийн шаардлагаар газрын хэвлийн баялгийн өгөөжийг Баялгийн сангийн зарчмаар иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилах зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг өнөөдөр хийж байна. 12 дугаар сард багтаан ЗГ-аар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна” гэв. 
    Харин МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Д.ИРМҮҮН “Дэлхийн хамгийн шилдэг туршлагыг Монголд нутагшуулах зорилгоор олон нийтийн хэлэлцүүлгийг явуулж байна. Олон нийтийн санаа бодлыг сонсож байж сангийн үйл ажиллагааг хамгийн оновчтой байдлаар зөв зохион байгуулах боломжтой. Хуулийн заалтуудад олон улсын тэргүүлэх туршлага, шилдэг жишгүүдийг шингээж өгсөн нь олон талын ач холбогдолтой гэж харж байна” гэлээ. 

    УУХҮЯ, Дэлхийн банк, “CRU” судалгааны консалтинг хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн, CRU consulting судалгааны байгууллагын удирдах зөвлөх Виктор Родригес, Дэлхийн банкны уул уурхайн асуудал хариуцсан ахлах шинжээч Дамиан Бретт болон эдийн засагчид, салбарын бусад төлөөлөл оролцов. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • “Бэрэн” групп 43 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй

    УИХ-ын дарга Г.Занданшатар С.Зориг агсанд хүндэтгэл үзүүллээ

    Т.Туяажаргал: Тогтвортой, хариуцлагатай ТББ-уудад төр бодитой дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин хэрэгтэй

    Аймгууд зарим үйл ажиллагааг ХЯЗГААРЛАЖ эхэллээ

    “Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно

    889,619 ширхэг хувьцаа арилжжээ

    Улаанбаатарт 7-9 градус хүйтэн байна

    Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн мэдээлэл

    "Нийслэл хүүхэн-2" ОАУСК энэ бямба гарагаас NTV-ээр гарна

    Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж эхэлсэн

    "Шударга ёсны клуб”-ын зохион байгуулагчдыг чадавхжуулав

    Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар 528 сая төгрөгөөр жип машин худалдаж авна

    Ковидын үзлэг хийх амбулаторийн тоог 12 болгож нэмэгдүүллээ

    2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

    Гэмт хэргийн шинжтэй 102 гомдол, мэдээллийг шалгав

    Ц.БИЛЭГТСАЙХАН: Омикрон хувилбарын тархалт нийт тархалтын 90 хувийг эзэлж байна

    НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлнэ

    Бээжин-2022 өвлийн олимп, паралимпын наадамд оролцох тамирчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно

    С.Амарсайхан: Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан болно

    Вакцины суурин 158, түр 2 цэг ажиллана

    885,115 ширхэг хувьцаа арилжжээ

    Улаанбаатарт өдөртөө 5-7 градус хүйтэн байна

    Үйлчилгээний доголдолтой Сайн электроникс ард түмнийг “ШУЛЖ” байна

    Аймагтаа 5 тэрбум төгрөгөөр хийх ажилдаа сэтгэлээ зориулахыг иргэд шаардаж байна. ЗАСГАА!

    Б.Ганзориг, Б.Цэцэгсайхан нарыг ажлаас нь чөлөөллөө

    Сангийн сайд Б.Жавхлан: Нийслэлд ганц ч тендер зарлаж эхлээгүй байна

    Л.Халтар: Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн тээвэрлэлтийг хийнэ

    Хоногт бүртгэгдэх халдварын тоо 3000 давлаа

    “Монгол хүнс-монгол бараа 2022” арга хэмжээ зохион байгуулна

    Хөдөлмөрийн аюулгүй байдалд шат шатандаа хяналт тавьж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй

    “Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй