ГИХГ-ын үйлчилгээний төлбөрийг “Гэрэгэ Киоск”-оор төлнө

ГИХГ-ын үйлчилгээний төлбөрийг “Гэрэгэ Киоск”-оор төлнө

Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад зорчигч гадаадын иргэний бүртгэл, мэдээллийг сайжруулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор цахим төлбөрийн Гэрэгэ киоскийг үйлчилгээндээ нэвтрүүллээ. Уг Гэрэгэ Киоскоор дамжуулан байгууллагын үйлчилгээний төлбөр, тэмдэгтийн хураамж, торгууль зэрэг 66 төрлийн төлбөр төлөх боломжтой болж байна.

Тус арга хэмжээний нээлтэд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, “Гэрэгэ системс” ХХК-ний үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат, ТУЗ-ын гишүүн Н.Энхжаргал нар оролцлоо.

DSC_0058 (2).JPG

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан. Энэ дагуу манай байгууллага иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлж, цахим үйлчилгээгээ үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа. Тухайлбал, бид эхний удаад Evisa.mn цахим үйлчилгээний сайтыг нэвтрүүлж виз зөвшөөрлийн 11 төрлийн үйлчилгээг цахимжууллаа. Мөн үйлчлүүлэгчдийн явдал чирэгдлийг багасгах зорилгоор гадаад иргэдийн бичиг баримтыг баталгаат шуудангаар хүргэх үйлчилгээг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. Өнөөдөр бас нэгэн үйлчилгээ шинээр нэвтэрч байгаа нь цахим төлбөрийн ГЭРЭГЭ киоск юм. Уг үйлчилгээ нэвтэрснээр төлбөр төлөхийн тулд банкны урт дараалалд зогсох шаардлагагүйгээр төлбөрийн картаа ашиглан ямар нэгэн нэмэгдэл шимтгэлгүйгээр төлбөр, тооцоо хийх боломж бүрдсэн. Энэ нь хотын төвөөс алслагдсан манай байгууллагын хувьд үйлчлүүлэгчдийн хүндрэл, чирэгдлийг багасгахад бага ч гэсэн хувь нэмэр болно гэдэгт найдаж байна.” гэв. Мөн ГЭРЭГЭ киоск машиныг орон нутаг дахь олон улсын хилийн боомтуудад байршуулахаар болсон байна. Ингэснээр гадаадын иргэд, түүнийг уригч аж ахуйн нэгж, байгууллага хилийн бүсэд 24 цагийн турш үйлчилгээ авах боломж нээгдэнэ хэмээн онцоллоо.

DSC_0053.JPG

Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар нь гадаадын иргэдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг байгууллага учраас төрийн болон хувийн хэвшилд ашиглаж буй аль ч Гэрэгэ киоскоос англи, солонгос, хятад орос зэрэг 4 орны хэлнээс сонголтоо хийн төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлжээ.

Дашрамд мэдээлэхэд, Гэрэгэ киоск нь 12 аймагт, 120 гаруй байршилд байдаг бөгөөд 1 сая гаруй иргэн байнгын үйлчилгээ авдаг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хөвсгөл нуур руу 32 тонн шатахуун ачсан автомашин цөмөрч оржээ

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийтийн гэрээс 12 кг алт илрүүлжээ

    Хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна

    Солонгос сурагчид Монгол охинд хүчээр архи уулгаж, зоджээ

    Хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ

    Б.Одсүрэн: Улаанбаатарыг иргэнд ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байна

    "Дэлхийн мисс-2021" тэмцээнд оролцох мисс А.Бөртэ-Үжиний фэйсбүүк хуудсыг хакерджээ

    С.Батболд нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов

    Гадаад иргэдийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ

    Нэн хүнд хүний тоо буурчээ

    Шинэ нисэх онгоцны буудлыг 6.2 сая төгрөгөөр ТОРГОЖ, хууль бусаар олсон 208 сая төгрөгийн орлогыг ХУРААЖЭЭ

    Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр

    Хөвсгөл аймагт 3.7 магнитудын газар хөдөллөө

    LIVE: Ургац хураалтад хүндрэл үүсжээ

    УБТЗ-ын даргаар Х.Хэрлэн томилогдлоо

    “Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй

    Үндэсний баялгийн сан байгуулснаар баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх нөхцөл бүрдэнэ

    УИХ-ын Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан нар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг сумдуудад өндөр хүчин чадал бүхий компьютер гардуулан өглөө

    Барилгын салбарын ХАБЭА-н сургагч багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн боллоо

    Уртасгасан цагийн болон богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байна

    Тээвэрчид Төр.мн сайтыг “ОНЦОЛЛОО”

    Орчин үеийн иргэд компьютер хэрэглэгч биш компьютер бүтээгч байхад суралцах ёстой

    Гадаад улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна

    Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна

    Д.Ихбаяр: Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан

    ТЕНДЕРИЙН МӨРӨӨР: Багийн дарга нарыг унаажуулах тендер зарлажээ

    “Гурав хоногийн дараагаас Замын-Үүд боомтоор автомашины чингэлэгт тээврээр ачаа авч эхэлнэ”

    Монгол улсын ерөнхийлөгч эмгэнэл илэрхийллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Х.Баттулга буухаасаа өмнө Б.Хурцыг "өршөөлөөр"СУЛЛАЛАА 

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Газар чөлөөлөлт дуусч, бүтээн байгуулалтын зураг төслийг боловсруулж байна

    Газар чөлөөлөлт дуусч, бүтээн байгуулалтын зураг төслийг боловсруулж байна