Өнөөдөр 17 цагийн үед Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан Улсын начин Э.Энхбат тэнгэрийн оронд заларлаа. Дотны найздаа харгисаар зодуулж, 8 сар шахам ухаангүй байсан Улсын начин Э.Энхбатыг БНСУ-д эмчлүүлж байсан ч эмчилгээг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул өнгөрсөн долоо хоногт Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм.
Талийгаач Э.Энхбат нь Олимпын аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаярт зодуулж тархиндаа хүнд гэмтэл авч ийнхүү ухаан оролгүй найман сар болсон юм.
Ар гэр төрөл төрөгсөд гүн эмгэнэл илэрхийлье
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын материал, төсөвт өртөгт нөлөөлж буй хүчин зүйлүүдийг
© 2013-2021