“Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө-30 жил” сэдэвт хэлэлцүүлэг болов

“Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө-30 жил” сэдэвт хэлэлцүүлэг болов

  Хууль тогтоогчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарын төлөөллүүдийг оролцуулсан Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө-30 жил” сэдэвт хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Хэвлэлийн хүрээлэн хамтран  2022.01.12 зохион байгууллаа.

  Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нарын цахим илтгэлийг оролцогчдод танилцуулсан. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ хэвлэл мэдээллийн салбар чөлөөт тогтолцоонд дасан зохицох үе шатаа туулан, техник, технологийн шинэ нөхцөл байдал, хэрэглэгчдийн шинэ үетэй нүүр тулан учирч, уламжлалт сэтгэлгээ өөрчлөгдөн, нийгмийн харилцаа хөгжихийн хэрээр хууль тогтоомжоо ч шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна гээд Улсын Их Хурлаас сэтгүүлчидтэйгээ хамтран тодорхой арга хэмжээ зохион байгуулах болно гэж онцлов. Мөн хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын арга механизмуудыг хэвшүүлж, маргаан гарсан тохиолдолд сэтгүүлч болон бусад талыг шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлдэг, иргэний няцаах эрхийг хангадаг зэрэг шинэ тогтолцоо бүрдүүлэх нь чухал талаар тэмдэглэлээ.

    Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан “Монгол Улс дахь ардчиллын хөгжил ба Үндсэн хууль” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлээрээ Үндсэн хуулийн хүний эрх, хэвлэн нийтлэхтэй холбоотой зарчим болон Үндсэн хуулийг хамгаалахад хэвлэлийнхний оролцооны талаар хөндөв. Мөн сэтгүүлч Б.Галаарид “Ардчилсан сэтгүүлзүйн өчигдөр, өнөөдөр, маргааш” сэдвээр, Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал “Цахим эрин үеийн хэвлэн нийтлэх эрх чөлөө-эрх зүйн орчин” сэдвээр, Бодлогод залуусын хяналт төрийн бус байгууллагын төлөөлөл Т.Амарзаяа “Иргэний нийгмийн орон зай-үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдвээр, Хэвлэлийн хүрээлэнгийн багш Т.Есөн-Эрдэнэ “Худал мэдээлэл ба үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

    Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал илтгэлдээ “Бидний мэдээлэлтэй байх эрхийг товчхоноор мэдэх эрх гэж нэрлэдэг.  Гэхдээ гагцхүү үнэн зөв мэдээлэл хүлээж авснаар мэдэх эрх хэрэгжих боломжтой. Мэдэх эрх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан бусад эрх, эрх чөлөөгөө бүрэн эдлэх үндэс” хэмээн онцолсон. Тэрбээр мөн “Нэгэн цагт хэвлэл мэдээллийн байгууллага гэж телевиз, радио, сонин, сэтгүүлийг ойлгодог цаг нэгэнт ард хоцорч, цахим орчин гэх маш том виртуал нийгэмд бид мөр зэрэгцэн амьдарч байна... Монгол Улс нь бүс нутгийн орнуудыг бодвол хүнийг цахим орчинд мэдээлэх, мэдээлэл хүлээн авах эрхийг хангаж, нийгмийн сүлжээний аливаа хязгаарлалт, хориглолт хийгээгүй бөгөөд ялангуяа цахим орчинд мэдээллийг түгээх, нийтлэх эрх чөлөө хэн бүхэнд нээлттэй байдаг. Монгол Улс Хил хязгааргүй сэтгүүлчид төрийн бус байгууллагын 2020 онд хийсэн судалгаагаар хэвлэлийн эрх чөлөөний индексээр 68 дугаарт буюу Япон улсын ард жагссан нь үүнийг нотолж байна гэж үзэж байна. Энэ бол бидний сүүлийн 30 жилд цогцлоосон амжилт.

 

Цахим орчинд бид идэвхтэй амьдрах болсноор иргэн бүр хэвлэн нийтлэгч болох бүрэн боломж бүрдсэн нь нэг талдаа том ахиц дэвшил боловч нөгөө талдаа шийдвэрлэх шаардлагатай, бодолцох ёстой том асуудлыг дагуулж байна. Өмнө нь дурдсанчлан хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бусдын хууль ёсны эрх ашиг, нэр төр, алдар хүнд, түүнчлэн бусдын үнэн зөв мэдээлэл олж авах эрхийг хөндөхгүй байх учиртай. Үүнийг цахим орчинд хэрэгжүүлэхийн тулд тодорхой цензур, үүрэг хариуцлага хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэвч уг үүрэг хариуцлагыг хэтрүүлэн, буруу ашиглавал хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах эрсдэлтэй тул туйлын няхуур хандах шаардлагатай юм.

...Үзэл бодолтой байх эрх, илэрхийлэх эрх чөлөөний зарчмууд  цахим хэвлэл  мэдээлэлд  ч  үйлчлэх  ёстой.  Гэтэл  “Тоон  контентын  үйлчилгээний зохицуулалтын  ерөнхий  нөхцөл,  шаардлага”-ын  7.1  дэх  хэсэгт  заасны  дагуу хэрэглэгчдийн  хандалтын  дундаж  тоо  нь  нэг  сарын  туршид  өдөрт  3000-аас давсан  тохиолдолд  тухайн  цахим хуудас  ХХЗХ-д  бүртгүүлж,  7.3  дахь  хэсэгт зааснаар  “...шүүлтүүр  программ  заавал  ашиглах”-ыг  цахим  хуудас  эрхлэгчдэд үүрэг  болгосон  байдаг” гээд дээрх асуудлыг бусад улс орнууд хэрхэн шийдэхийг хичээж байгаа талаар мэдээлэл өгөв. Тэрбээр мөн хэвлэл мэдээллийн салбарын харлцааг зохицуулах хууль тогтоомжийг боловсронгуй болгох болон Үндсэн хууль  дахь  хэвлэн  нийтлэх  эрхийг  зөв  хэрэгжүүлэх зорилгоор  юу хийж болох талаар саналаа илтгэлийнхээ төгсгөлд тэмдэглэв.

    Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хэлэлцүүлэгт оролцож, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан талаараа танилцуулаад тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлаар ирэх долоо хоногт шийдвэрлэх учир цаг үеийн энэ асуудалд анхаарал хандуулаасай гэсэн үүднээс хэвлэлийнхэнд мэдээлэл өгч буйг дурдлаа. Хуулийн төсөлд төрийн байгууллагууд, улс төрд нөлөө бүхий этгээд төрийн албан тушаалтны хувиар Эрүүгийн хуулийн гүтгэх гэсэн зүйл ангиар цагдаад гомдол гаргахгүй гэсэн тайлбар бүхий зохицуулалт тусгасан байна.

 

 

    Төгсгөлд нь оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид санал, байр сууриа хуваалцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • “Бэрэн” групп 43 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй

    УИХ-ын дарга Г.Занданшатар С.Зориг агсанд хүндэтгэл үзүүллээ

    Т.Туяажаргал: Тогтвортой, хариуцлагатай ТББ-уудад төр бодитой дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин хэрэгтэй

    Аймгууд зарим үйл ажиллагааг ХЯЗГААРЛАЖ эхэллээ

    “Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно

    889,619 ширхэг хувьцаа арилжжээ

    Улаанбаатарт 7-9 градус хүйтэн байна

    Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн мэдээлэл

    "Нийслэл хүүхэн-2" ОАУСК энэ бямба гарагаас NTV-ээр гарна

    Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж эхэлсэн

    "Шударга ёсны клуб”-ын зохион байгуулагчдыг чадавхжуулав

    Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар 528 сая төгрөгөөр жип машин худалдаж авна

    Ковидын үзлэг хийх амбулаторийн тоог 12 болгож нэмэгдүүллээ

    2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

    Гэмт хэргийн шинжтэй 102 гомдол, мэдээллийг шалгав

    Ц.БИЛЭГТСАЙХАН: Омикрон хувилбарын тархалт нийт тархалтын 90 хувийг эзэлж байна

    НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан шилжүүлнэ

    Бээжин-2022 өвлийн олимп, паралимпын наадамд оролцох тамирчдад нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно

    С.Амарсайхан: Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан болно

    Вакцины суурин 158, түр 2 цэг ажиллана

    885,115 ширхэг хувьцаа арилжжээ

    Улаанбаатарт өдөртөө 5-7 градус хүйтэн байна

    Үйлчилгээний доголдолтой Сайн электроникс ард түмнийг “ШУЛЖ” байна

    Аймагтаа 5 тэрбум төгрөгөөр хийх ажилдаа сэтгэлээ зориулахыг иргэд шаардаж байна. ЗАСГАА!

    Б.Ганзориг, Б.Цэцэгсайхан нарыг ажлаас нь чөлөөллөө

    Сангийн сайд Б.Жавхлан: Нийслэлд ганц ч тендер зарлаж эхлээгүй байна

    Л.Халтар: Тавантолгой Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн тээвэрлэлтийг хийнэ

    Хоногт бүртгэгдэх халдварын тоо 3000 давлаа

    “Монгол хүнс-монгол бараа 2022” арга хэмжээ зохион байгуулна

    Хөдөлмөрийн аюулгүй байдалд шат шатандаа хяналт тавьж ажиллана

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Баян-Өлгий нутгийнхан ЭЕШ дээр "ШИВШГЭЭ" тарьлаа

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Балаг нь дэндсэн Баян-Өлгийн Засаг дарга Д.Бауыржан баларч явна

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Монгол Улсын Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэн олны хүртээл болов

    “Монгол Улсын Үндсэн хууль-30 жил” үзэсгэлэн олны хүртээл болов