Өчигдөрхөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагын баг бүрдсэн. Сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ томилогдсон бол дэд сайдаар Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын даргаар ажиллаж байсан А.Энхбатыг томиллоо.
Ингээд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны баг бүрдэж байна.
Тэгвэл дараагийн халаа сэлгээ, томилгоо үргэлжилсээр байх нь. Томилгоо, сэлгээний цувааг дараах байдлаар зурвал....
ШӨХТГ-МХЕГ-ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга - ? гэсэн сэлгээ хийгдэх нь.
Өчигдөр цахим орчноор Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл ШӨХТГ-ын даргаар томилогдох тухай яриа байсан бол зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Г.Гантулгыг ШӨХТГ-ын даргаар томилох тухай мэдээлэл гарлаа.
Тэгвэл МХЕГ-ыг хэн удирдах вэ гэдэг дараагийн асуулт гарч ирнэ. Тэгвэл уг газрын даргаар одоогийн Хуульзүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг томилох яриа явагдаж байна.
Түүний оронд хэн очих вэ гээд “ЦУВАА” үргэлжлэх нь ...
НӨАТ-ын тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Занданбат гэх хүнээр бусдын “НО”-г шалгуулна гэдэг шударга гэж үү?
© 2013-2021