Халдварын Омикроны хувилбарын тархалт нэмэгдэж байгаа энэ үед зарим аймаг Сар шинийн баяр тэмдэглэхийг бүрэн хориглох шийдвэр гаргаж байна. Учир нь сар шинийн баяраар иргэд айл хэсэх, бөөгнөрөл үүсгэснээс тархалт улам нэмэгдэж, тохиолдолын тоо өсөх магадлалтай хэмээн үзэж байгаа юм.
Тэгвэл одоогийн байдлаар 10 орчим аймаг Сар шинийн баярын золголтыг ХЯЗГААРЛАХ арга хэмжээ авч, захирамж гаргажээ.
Дархан-Уул аймаг Сар шинийг тэмдэглэхгүй гэж хамгийн түрүүнд зарласан. Олон нийтийн хамарсан хурал зөвлөгөөн, соёл урлагийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, аялал зугаалга, хурим найр, цайллага хүлээн авалтыг түр хугацаагаар хязгаарласан бөгөөд аймгийн хэмжээнд төрийн болон ААН, байгууллагуудд золголт хийхгүй. Иргэдийг мөн гэр гэртээ тэмдэглэхийг уриалаад байна.
Харин Архангай аймаг бүх төрлийн баяр, тэмдэглэлт ойн үйл ажиллагаа, хурал цуглаан, цайллага, хүлээн авалт, соёл урлаг, спортын арга хэмжээ, аялал зугаалга зохион байгуулахыг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 06.00 цагаас эхлэн түр хугацаагаар хоригложээ.
Мөн Баянхонгор, Баян-Өлгий, Дундговь, Дорнод зэрэг аймгууд хязгаарлалт тогтоож эхэлжээ.
НӨАТ-ын тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Занданбат гэх хүнээр бусдын “НО”-г шалгуулна гэдэг шударга гэж үү?
© 2013-2021