• 0
  • 234

Т.Туяажаргал: Тогтвортой, хариуцлагатай ТББ-уудад төр бодитой дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин хэрэгтэй

Т.Туяажаргал: Тогтвортой, хариуцлагатай ТББ-уудад төр бодитой дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин хэрэгтэй

Төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчны асуудлаар “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргалтай ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад  ТББ-ынхаа тухай танилцуулахгүй юу?

“Ээлтэй ертөнц” ТББ маань 2009 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй буюу байнгын асаргаа шаардлагатай хүүхэд болон асран хамгаалагчдын төлөө үйл ажиллагаагаа явуулж байна. Яг одоогоор бид хүнд хэлбэрийн бэрхшээлтэй 30 хүртэлх хүүхдийг хөгжүүлдэг “Энэрэл хүүхэд хөгжлийн төв”, “Мон” асран хамгаалагчдын ажлын байр буюу ханын зөөлөн тоглоомын үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлээд явж байна. Нийгэмд нөлөөллийн ажлууд болон бодлогод нөлөөлөх гэх мэт олон талт үйл ажиллагааг зэрэг хийдэг байгууллага байна.

Танай ТББ-тай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ хэр олон байдаг вэ?, хамтран ажилладаг уу.

            Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг олон төрийн бус байгууллага байдаг. Бид төрийн бус байгууллагуудын хэмжээнд нэгдээд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форум, хөгжлийн бэрхшээлтэй хүний “Шүхэр” төрийн бус байгууллага гэх мэт дээвэр байгууллагуудын дор нэгдэж үйл ажиллагаагаа явуулдаг

Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг төрийн байгууллагаас хэр их дэмжиж ажилладаг вэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд маань багадаа 10 жил түүнээс дээш жил буюу 20 гаруй жил үйл ажиллагаа явуулсан. 1997 онд Төрийн бус байгуулагын тухай хууль батлагдсанаас хойш  үйл ажиллагаагаа явуулсан төрийн бус байгууллагууд олон байдаг. Тэгэж бодохоор эрхийн төлөө тэмцэж явдаг төрийн бус байгууллагуудын хувьд илүү чадавхжсан. Олон жил тогтмол үйл ажиллагаа явуулсан учраас бид төрд нөлөөлөх, төрийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг тусгах гэх мэт хамтын ажиллагаа бодлогын хэмжээнд байдаг.  

Нөгөө талдаа нийгмийн бүх салбарт төр дангаараа үйлчилгээ үзүүлж чадахгүй. Тэр дундаа миний ажилладаг энэ салбарт төр дангаараа үйлчлэх боломжгүй. Тэр утгаараа төрийн хүрч үйлчилж чадахгүй байгаа тэр хэсэгт, салбарт манай төрийн бус байгууллага хүрч ажиллахыг зорьдог. Үүнээс гадна эрх нь зөрчигдөж байгаа олон олон асуудалд төрийн бодлогыг анхаарал хандуулах тал дээр бид анхаарч ажилладаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудалд төрийн байгууллага хэрхэн ажиллах ёстой гэж та боддог вэ?

            Хөгжил нь асар хоцорч яваа салбар бол хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудал гэж боддог. Энэ хүмүүстэй ажилладаг хүний нөөц гэхэд хангалттай биш. Улсын хэмжээнд хөдөлмөр засалч ердөө 30 хүн байдаг бол хэл засалч монгол улсад бэлтгэгддэггүй. Социализмын үед бэлтгэгдсэн хэдхэн боловсон хүчнээр хязгаарлагддаг. Сэргээн засах тусламж үйлчилгээ нь өөрөө энэ хүмүүсийн эрхийн хамгийн энгийн хэрэгцээ болж байдаг. Цаашлаад эдгээр хүмүүсийн эрүүл мэнд, эрх ашиг, боловсролын үйлчилгээ, хүртээмж, дэд бүтэц зэрэг салбар дундын бодлогууд алдагдаж өнөөдрийг хүртэл явлаа. Энэ мэт асуудлууд шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн учраас хүмүүсийн бухимдлыг төрүүлэхүйц хэмжээнд ирсэн.  Энэ хүмүүсийн өмнөөс төрд дуу хоолой болж явах тэр үүрэг нь төрийн бус байгууллагад байгаа. Аль аль талдаа бид хичээж ажиллаж байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулах, энэ төрлийн хүмүүст үйлчилгээ үзүүлэх байгууллагыг олноор байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийг ажлын байраар дэмжих зэрэг бодлогод нөлөөлж таатай нөхцөлийг бий болгохыг төлөө төртэй хамтран ажиллаж байна.   

Цаашид төрийн бус байгууллагад төрд оролцоогоо нэмэгдүүлэх хүрээнд ямар ажлыг хийх шаардлага байна вэ?

Хуульд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх гэдэг ерөнхий заалтаараа орж ирсэн. Хуульд ямар төрлийн үйл ажиллагааг төрийн бус байгууллага гэрээлэн гүйцэтгэх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүйгээс болоод хэн юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Үүнээс болоод хуулийн энэ заалт бодит амьдрал дээр хэрэгждэггүй.  Тиймээс хуульд төрийн бус байгууллагын гүйцэтгэх ажлыг нарийн тусгаж тодорхой болгох шаардлагатай санагддаг.

Зарим төрийн бус байгууллагууд төрөөс зарласан тендэр, ажил, зөвлөх үйлчилгээнд оролцож шалгараад ажил гүйцэтгээд явдаг. Танай байгууллагын тухайд оролцоо хэр байна.  

Хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудыг бодлогоор дэмжсэн ганцхан зүйл заалт байдаг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, тохируулгатай ажлын байраар хангасан тохиолдолд 20 хүртэлх сая төгрөгийн дэмжлэгийг бид төрөөс авах боломжтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар бэлтгэхэд дэмжлэг үзүүлсэн бол нэг хүний ажлын байран  дээр 10 хүртэлх сая төгрөгийн дэмжлэгийг төрөөс авах эрх зүйн орчин үүссэн.  Гэвч бусад үйл ажиллагаан дээр дэмжлэг байдаггүй. Хөтөлбөрт суурилж төртэй хамтарч ажиллах санхүүгийн үүсвэрүүд байдаггүй. Тухайлбал манай байгууллага төрөөс зөвхөн тоног төхөөрөмж авах тал дээр хамтран ажиллах боломжтой. Багш нарын цалин, бусад урсгал зардалд төрөөс дэмжлэг үзүүлэх боломжгүй. Хөтөлбөрт суурилсан, үйл ажиллагаатай холбоотой зардлыг төрөөс авах боломж хомс байна.

ХЗДХЯ-аас холбоо, сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Уг хуулийн төсөл дээр таны хэлсэн эдгээр асуудлыг тусгасан байна уу.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллага байгууллага гүйцэтгэнэ гэж ерөнхийлж заасан. Гэвч төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх төрийн үйлчилгээний төрөл, хүрээг нарийн тусгасан зохицуулалт байдаггүй. Тиймээс уг асуудлыг өнөөдөр яригдаж байгаа холбоо, сангийн тухай хуульд тусгаж сайжруулаасай гэж хүсч байна.

Нөгөө талдаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын дийлэнх нь нийгэмд үйлчилдэг. Өөрөөр хэлбэл иргэндээ үйлчилдэг гэсэн үг. Тиймээс иргэд рүүгээ чиглэж ажиллаж байгаа тогтвортой, хариуцлагатай төрийн бус байгууллагуудад төрөөс бодитой дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин бидэнд хэрэгтэй санагддаг.

Төрөөс зарладаг тендэр, ажил үйлчилгээнд тухайн салбарт, бүлэгт чиглэсэн төрийн ус байгууллагууд оролцож чаддаг уу?

            Төрийн ямар нэг үйл ажиллагаанд оролцоход босго маш өндөр байдаг. Төр төрийн бус байгууллагуудад өндөр шаардлага тавьдаг асуудлаас болж бид зарим тохиолдолд төртэй хамтарч ажиллаж чаддаггүй. Уг нь төр төрийн бус байгууллагыг дэмжиж байна гэдэг нь өөрөө тухайн иргэнээ дэмжиж байна гэсэн үг юм. Гэвч бичиг цаасны асуудлаас эхлээд маш их зүйлийг биднээс шаарддаг учраас бид төрөөс дэмжлэг авахаас илүүтэй өөр санхүүжилтийг хайж явдаг тал бий.

Цаашид төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааг тэлэхэд юун дээр анхаарах шаардлага байна вэ?

Иргэний нийгмийг илүү баталгаажуулсан, чадавхжуулсан таатай хууль эрх зүйн орчинг бүрдүүлээсэй гэж хүсч байна. Эрх зүйн орчин сайжирч байж бид төрд дуу хоолойгоо хүргэж чадна.

Ярилцсанд баярлалаа...

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Биеийн тамирын хичээлд масктай орсон хүүхдүүд ухаан алдаж, амьсгалын дутагдалд оржээ 

    Нэгдүгээр эмнэлгийн дөрвөн давхраас нэг иргэн унаж, амиа алдлаа

    Дэлхийн 190 гаруй орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, байгаль орчны сайд нар Монголд чуулна

    Дэд дарга, орлогч дарга нарыг хэзээ бүрэн чөлөөлөх вэ?

    Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат 830 сая төгрөгөөр ухаалаг дэлгэц, компьютер авчээ, энэ хэмнэлт үү Г.Занданшатар дарга аа?

    Нарны замд хучилт хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

    Нийтийн Монгол шандастны барилдаанд Ц.Гантогтох түрүүллээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн "САЯ ТОНН САЯ МОД" хөтөлбөр үргэлжилж байна

    АНХААР: Сармагчны цэцэг өвчний тухай

    ТАНИЛЦ: Тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шаттай шинэ автобус

    Улаанбаатарт 29 хэм дулаан

    Хамтарсан цахим сургалтыг зохион байгуулав

    Х.Баттулгыг даргаар бүртгүүлэх хүсэлтээ АН-ынхан буцаан татах хүсэлт гаргасныг УДШ хүлээн авчээ

    Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо Газрын харилцаа, барилга хот байгуулалтын салбарын зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

    "Тавантолгой түлш" ХХК мод тарих "Тэрбум мод" үндэсний хөтөлбөр"-т нэгдлээ

    УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ё.Баатарбилэг нар БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн мэргэжилтнүүдтэй уулзлаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Номын баяр гурван өдөр үргэлжилнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Х.Баттулгын талынханд зөвшөөрөөгүй цахилгаан үүсгүүрийг С.Эрдэнийн талын жагсагчдад зөвшөөрч ЦЕГ-ын хашаанд байрлуулжээ

    "Хаан" банкны сүлжээний гэмтлийг засаж байна

    Ирэх сарын 1-эээс хэрэглэгчид цахилгааны төлбөрөө өөрсдөө төлж эхэлнэ

    Дээд шүүхийн гаднах жагсаалыг албадан тараах хүсэлт ЦЕГ-т гаргалаа

    “Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо

    Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина

    Замын тэмдэглэгээ шинэчлэх, нүхэн эвдрэлийг засварлах ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж байна

    “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ

    Аймгийн засаг дарга Д.Бауыржан Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны дарга хатагтай Стефани Бурри хүлээн авч уулзлаа

    Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд “Жендэр ба хүний эрх” сэдэвт сургалтад хамрагдлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Хөгжлийн банкаас зээл авч мурьсан “Монгол драй милк" ХХК-ийн Х.Бат-Эрдэнэ

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    УИХ-ын дарга Г.Занданшатар С.Зориг агсанд хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Г.Занданшатар С.Зориг агсанд хүндэтгэл үзүүллээ