Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ, түүний дотор НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой хувь нэмэр оруулж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв.
Ковид-19 цар тахлын үед эм, вакцин, хүүхдийн бичил тэжээл, хүчилтөрөгчийн хангамж хэрэгсэл нийлүүлж, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд тусламж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.
Хүүхдийн төлөө хэрэгжүүлж байгаа Монгол Улсын бодлого, үйл ажиллагаа бүс нутагтаа үлгэр жишээ болж байдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Дэбора Комини тэмдэглэв.
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ХӨСҮТ-ийн дэргэд Вакцин, био бэлдмэлийн төв агуулах барьж, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж суурилуулсан. Цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймагт CHIP багцыг үргэлжлүүлэх, “Гига” төслийн хүрээнд малчдын хүүхдүүдийг цахим нэвтрэлтэд хамруулах, цахим сургалтын чанарыг сайжруулах талаар ярилцав.
Мөн эрүүл мэндийн өгөгдлийг цахимжуулах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ариун цэвэр, усан хангамжийн байгууламжийг сайжруулах, хүүхдийн өвчлөлийн эрт илрүүлэг, өсвөр насныхны хоол тэжээлийг сайжруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
НӨАТ-ын тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Занданбат гэх хүнээр бусдын “НО”-г шалгуулна гэдэг шударга гэж үү?
© 2013-2021