Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

   Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 05 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаараа үргэлжүүлсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцуулав.

    Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсгийн гишүүдээс Далайн захиргаа нь Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцийн нэгж байх асуудалтай холбоотой зарчмын зөрүүтэй саналуудыг дахин боловсруулж, Далайн захиргааны асуудлыг хуулийн төсөлд тусгагдсан хэлбэрээр нь хэвээр үлдээх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн Ажлын хэсгээс далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагчийн эрхийг Далайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр олгохоор, Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц нь байршил тогтоогч болон харилцаа холбооны төхөөрөмжөөр тоноглогдсон байхаар, хөлөг онгоцыг алсын зайнаас хянах үйл ажиллагааны мөрдөх журмыг Далайн захиргаа баталдаг байхаар өөрчлөн найруулах санал бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хөлөг онгоц дээрх хөдөлмөрийн харилцааг олон улсын гэрээ, конвенцоор зохицуулах боломжтой гэж Ажлын хэсгээс үзсэн тул Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, Хөдөлмөрийн тухай хуулийг эшлэсэн заалтыг төслөөс хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа. 

   

Мөн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулсныг санал, дүгнэлтдээ дурдав. 

    Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Б.Энхбаяр  нар асуулт асууж, санал хэлсний дараа Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 34 саналын томьёолол бүрээр санал хураалтыг явуулав. 

    Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 5 дугаар зүйлд “Төрийн захиргааны төв байгууллагын харьяанд Далайн захиргаа ажиллана” гэсэн 5.2 дахь хэсгийг нэмэх,  төслийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Харин төслийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хөлөг онгоцны бүртгэлийн үйлчилгээний орлогын 20-оос доошгүй хувийг хууль тогтоомжийн хүрээнд далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулах.”  гэсэн 6.3.15 дахь заалт нэмэх Ажлын хэсгийн саналд хуралдаан даргалагчийн зүгээс Төсвийн тухай хуультай нийцүүлж гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Мөн Ажлын хэсгээс төслийн 13 дугаар зүйлийг бүхэлд нь хасах, 16 дугаар зүйлд “Хөлөг онгоц халдлагад өртсөн тохиолдолд Далайн эрх зүйн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенц болон Далайн навигацын аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай конвенцоор зохицуулна.” гэсэн  агуулгатай 16.2 дахь хэсэг шинээр нэмэх, хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах зэрэг саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Ингээд Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Л.Оюун-Эрдэнэ: Иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд өрсөлдөхөд төр бүх талын дэмжлэг үзүүлнэ

    Төрийн банк “ТОП-5 БАНК”-ны нэгээр дахин шалгарлаа

    Биеийн тамирын хичээлд масктай орсон хүүхдүүд ухаан алдаж, амьсгалын дутагдалд оржээ 

    Нэгдүгээр эмнэлгийн дөрвөн давхраас нэг иргэн унаж, амиа алдлаа

    Дэлхийн 190 гаруй орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, байгаль орчны сайд нар Монголд чуулна

    Дэд дарга, орлогч дарга нарыг хэзээ бүрэн чөлөөлөх вэ?

    Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат 830 сая төгрөгөөр ухаалаг дэлгэц, компьютер авчээ, энэ хэмнэлт үү Г.Занданшатар дарга аа?

    Нарны замд хучилт хийх тул замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

    Нийтийн Монгол шандастны барилдаанд Ц.Гантогтох түрүүллээ

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн "САЯ ТОНН САЯ МОД" хөтөлбөр үргэлжилж байна

    АНХААР: Сармагчны цэцэг өвчний тухай

    ТАНИЛЦ: Тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шаттай шинэ автобус

    Улаанбаатарт 29 хэм дулаан

    Хамтарсан цахим сургалтыг зохион байгуулав

    Х.Баттулгыг даргаар бүртгүүлэх хүсэлтээ АН-ынхан буцаан татах хүсэлт гаргасныг УДШ хүлээн авчээ

    Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо Газрын харилцаа, барилга хот байгуулалтын салбарын зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

    "Тавантолгой түлш" ХХК мод тарих "Тэрбум мод" үндэсний хөтөлбөр"-т нэгдлээ

    УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ё.Баатарбилэг нар БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн мэргэжилтнүүдтэй уулзлаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Номын баяр гурван өдөр үргэлжилнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Х.Баттулгын талынханд зөвшөөрөөгүй цахилгаан үүсгүүрийг С.Эрдэнийн талын жагсагчдад зөвшөөрч ЦЕГ-ын хашаанд байрлуулжээ

    "Хаан" банкны сүлжээний гэмтлийг засаж байна

    Ирэх сарын 1-эээс хэрэглэгчид цахилгааны төлбөрөө өөрсдөө төлж эхэлнэ

    Дээд шүүхийн гаднах жагсаалыг албадан тараах хүсэлт ЦЕГ-т гаргалаа

    “Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо

    Улиастайн тойргоос Шар хадны эцэс хүртэл 4.27 км зам шинээр тавина

    Замын тэмдэглэгээ шинэчлэх, нүхэн эвдрэлийг засварлах ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж байна

    “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    ШҮҮХ: Н.Түвшинбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй тул 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорино

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Дээд шүүх С.Эрдэнийн БҮРТГЭЛ ХЭВЭЭР гэсэн хариу өгчээ

    Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

    Хажуу өрөөний үнээр хоёр өрөө байр түрээсэлдэг Хангай хотхоныхон "даварч" байна

    Цагдаагийн ахмад М.Мөнхшүрийг 3 сар цалинг нь 20 хувиар бууруулах арга хэмжээ авлаа

    Хариуцлагаас "зугтдаг" ХААН БАНКНААС иргэд ТАТГАЛЗАЖ эхэлжээ

    Д.Энхбатын "АМИА БОДСОН" хариуцлагагүй үйлдлээс болж олон иргэд ЭРСДЭЛД орлоо 

    Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэргээс мултрах гэж биеийн байдлаа өмнөө барьсан уу

    Герман, Солонгос улсад докторын зэрэг хамгаалсан эрхмүүд ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨНӨ

    Хөгжлийн банкаас зээл авч мурьсан “Монгол драй милк" ХХК-ийн Х.Бат-Эрдэнэ

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүллээ

    Борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүллээ